Skip to main content

Posts

Showing posts from July, 2020

Самсунгийн утастай баттерэй

Нөгөө баттерэй чинь утастай "гэжийшд" гээд байсан чинь өнөөх маань худалдаанд гарах тун дөхжээ. Galaxy M31s гэх нэртэй бөгөөд үзүүлэлт нь Display - 6.5″ FHD+ sAMOLED, Infinity-O display, Peak brightness: 420 nits SoC - Samsung Exynos 9611, 4x ARM Cortex-A73 @ 2.31GHz, 4 x ARM Cortex-A53 @1.74GHz, 10nm, Mali G72 MP3 GPU RAM & Storage - 6GB LPDDR4X + 128GB UFS 2.1, 8GB + 128GB Battery & Charging - 6000 mA, 25W fast charging, 25W fast charger included in box, Reverse wired charging (USB-C to USB-C wire included in box) Fingerprint sensor - Side-mounted fingerprint sensor Rear Camera - Primary: 64MP, f/1.8, Sony IMX682, Secondary: 12MP ultra-wide, 123° FoV, Tertiary: 5MP depth sensor, Quarternary: 5MP macro Front Camera - 32MP Android Version - Android 10 with OneUI Mirage Blue, Mirage Black гэсэн хөх болон хар бууралттай өнгөтэй гарна. Камерны софтвэр дээр Galaxy S20, A51 болон А71 гэх загварууд дээр байдаг нэмэлтүүдээс бас оруулсан аж. Үнэ: - 6\128GB хувилбар ~$260 -

Chrome дээрх биометрик

Ухаалаг утсан дээрх биометрик өгөгдөл гэж юу вэ? Юу байх вэ дээ, таны хурууны хээ, царайны хэлбэр зэргийг л хэлж байгаа юм. Google-ийн Auto-fill, Samsung-ийн Samsung Pass гэх мэт утсан дээрх энэхүү функцээр та нууц үгээ давтан бичээд байлгүйгээр өөрийн биометрик өгөгдлөөр шууд нэвтрэх үйлдлийг хялбархан гүйцэтгэх боломжтой болдог.  Асар олон хүн хэрэглэдэг Chrome хөтчийн дараагийн шинэчлэлээр энэхүү функц орж ирнэ гэжээ. Хөтөч дээрх ямар нэгэн сайт дээр сануулсан нууц үгийг давтаж бичихгүйгээр шууд биометрикээр нэвтрээд явбал их амархан шүү дээ.  Гүүглээс W3C стандартын WebAuthn нууцлалын тусламжтайгаар таны биометрик өгөгдлийг гадагш нь алдахгүй хадгална гэсэн байна.

Pixel 4a худалдаанд

Google-ээс анх Nexus цуврал гаргадаг байсан ч 2016 онд нэрээ сольж Pixel цуврал гаргадаг болсон.  Нэрэндээ ч таарсан камер маш сайн цуврал шүү. Харин одоо 8-р сарын 3-нд энэхүү цувралын дундаж үзүүлэлттэй хувилбар болох Pixel 4a загвар худалдаанд гарахаар болжээ.  Одоогоор ийм үзүүлэлттэй гэх таамаг байна: Processor: Qualcomm Snapdragon 730 GPU: Adreno 618 RAM: 6GB Internal storage: 64GB(?), 128GB UFS 2.1 Display: Single hole-punch 5.81-inch display, 2,340 x 1,080 resolution, 443 dpi, 60Hz refresh rate Rear camera: 12.2 MP Sony IMX363, f/1.73 aperture, 1.4µm pixels, OIS, EIS, LED flash, 4K video recording, Autofocus Front camera: 8.0 MP Sony IMX355, f/2.0 aperture, 1.14µm pixels, EIS, Fixed focus Connectivity: 4G, Dual SIM, GPS, WiFi 5, Bluetooth, GLONASS Ports: USB Type-C, 3.5mm headphone jack Security: Rear fingerprint sensor Battery: 3,080 mAh Software: Android 10 $349 үнэтэй гарах байх гэсэн тодорхой бус мэдээлэл ч бий.

Mi 10 Pro Plus-ын Графикыг сайжруулна

Xiaomi болон Qualcomm хамтран Mi 10 Pro+ загварын утсанд Game Turbo гэх нэмэлтийг оруулж өгнө.  Жилээс жилд гар утсан дээр тоглогчдын тоо өссөөр байгаа. Тоглоомын хорхойтой хүмүүст зориулж энэхүү нэмэлтийг оруулах бөгөөд утасны GPU-ний хүчийг тулгах, багасгах гэх мэтээр тохируулах боломж нээгдэнэ гэсэн үг. Mi 10 Pro+ загвар 120Гц дэлгэцтэйгээр дараа сараас худалдаанд гарах учраас энэхүү нэмэлт ч мөн утастайгаа цуг гарах биз. 

Самсунгийн баттерэй нь утастай гэсэн

Xiaomi болон бусад Хятад компаниуд 5000mAh, 6000mAh баттерэй бүхий утас худалдаалж эхлээд удаж байгаа.  Самсунг араас нь гүйж эхлэхээр шийдсэн бололтой. Утасны хувьд гоц гойд үзүүлэлт байхгүй ч хамгийн том давуу тал нь баттерэй байх нь. Galaxy M51 загвар гэж таамаглаж байгаа ч тэр загварын нэр мэт нь энэ утсанд нэг их чухал биш байх. Утсыг аль болох хямд үнэтэй гаргахын тулд Хятадын нэгэн компанийн дэлгэцийг ашиглахаар болсон ба бусад үзүүлэлтүүд нь Snapdragon 730 чипсет 8\128ГБ санах ой 6.5" ОЛЕД хурууны хээ уншигч бүхий дэлгэц 64МП үндсэн камер бүхийн гурвалсан камер ойролцоогоор $250 үнэтэй Дээрх зургаас харвал баттерэйн хэмжээ 6800mAh аж. Танд хэрвээ утастай баттерэй хэрэгтэй бол 9-р сард худалдаанд гарахыг нь хүлээх л үлдэж дээ.

Note 20-ийн үзэг маузны заагч шиг ажиллана

Тун удахгүй буюу 8-р сард нээлтээ хийх гээд байгаа Note 20-ын талаар бас нэг мэдээлэл. Самсунгийн Note цуврал үзгээрээ олон хэрэглэгчийг татдаг. Шинэ загвар бүрт үзэг ч мөн сайжирч нэмэлт функцтэй болдог. Энэ удаад харин компьютерийн хулганын заагч шиг ажиллах боломж нэмэгдэх бололтой. Заагчийн хурд, өнгө, хэмжээ зэргийг тохируулах функц Ямар ч байсан 108МП үндсэн камер,  Snapdragon 865+ чипсет, 120Гц давтамжтай дэлгэц байх нь аль хэдийн ил болчихсон. Сайн ашиглаад сурчихвал уран зураг ч утсан дээрээ зурдаг хүмүүс зөндөө байдаг юм билээ хыхы.

Самсунг хулгайд өртөв

Энэтхэгийн Нойда хотод байрлах Самсунгийн агуулахад хулгай оржээ. 140.000м.кв талбай эзэлдэг, Энэтхэгт байрлах Самсунгийн хамгийн том үйлдвэрээс ойролцоогоор 330 сая долларын үнэ бүхий эд ангиудыг хулгайлсан хэрэг гарчээ. Агуулах руу эд ангиудыг зөөж явсан машинаас эд ангиудыг хулгайлсан бөгөөд цагдаа нар хэрэгт холбоотой 6 этгээдийг барьсан бөгөөд тэдгээр хүмүүс хаягдал худалдаалагч, тээврийн жолооч, тээврийн ажилчид мөн хулгайн барааг гэртээ хадгалж байсан гэрийн эзэн зэрэг байж. Аз болоход Самсунгийн нэг ч бараа алга болоогүй бөгөөд нийт хулгайд алдсан 56 хайрцгийг бүрэн бүтэн эргүүлж олж авч. Том тэргийн жолооч ачааг бүрэн бүтэн хүлээлгэж өгөөд машиныг зогсоолд тавиад харьсан гэж мэдүүлсэн боловч маргааш нь ирээд ачаа байхгүй байсан гэж мэдэгдсэн бол бусад этгээдүүд нь хулгайн бараагаа зарах гэж яваад баригдсан аж. 

Galaxy S21 Ultra

Хавар нь S цуврал, намар нь Note цуврал гаргадаг заншилтай Samsung-ийн хувьд ирэх хаврын төлөвлөгөөнд S21 Ultra утсыг 7.1" дэлгэцтэй гаргаж магадгүй. Харин энгийн S21 загвар 6.9" дэлгэцтэй гарч магадгүй гэсэн таамаг буй. Уламжлалт байдлаар худалдаалах бүсээс шалтгаалан Snapdragon 875G эсвэл Самсунгийн 5нм шинэ Exynos чиптэй байх биз.  Гэхдээ төсвийг танаж арай хямд утас худалдаалахын тулд зөвхөн Snapdragon 865 чип ашиглаж ч магадгүй. 

Snapdragon чипийг Самсунг үйлдвэрлэх үү?

Qualcomm-оос гаргадаг Snapdragon гэх чип ухаалаг утасны хөгжилд асар их түлхэц өгч байгаа.  Одоогоор Snapdragon 865, 865+ чиптэй утаснууд зах зээлд байгаа бол дараачийн загвар болох Snapdragon 875G чипийг Qualcomm биш харин Самсунг үйлдвэрлэж магадгүй байна. 865 нь 7нм хэмжээтэй бол 875G нь үүнээс 25% жижиг буюу 5нм хэмжээтэй бөгөөд өмнөх загвараас 20% бага тэжээл зарцуулдаг, илүү их чадал гаргах боломжтой гэжээ. 2021 оны эхний улиралд зах зээлд гарна.  MediaTek болон Snapdragon чипний үйлдвэрлэлийн хуваарь Дундаж талбарын Snapdragon 735G чипийг мөн ижил үйлдвэрлэнэ. Бүр хямд Snapdragon 435G чипийг үйлдвэрлэж бас магадгүй байна.  Өрсөлдөгч нь 5нм чип үйлдвэрлэх гэж байхад MediaTek-ээс 7нм хэмжээтэй Dimension 600 чипийг дундаж талбарын утсанд зориулж үйлдвэрлэнэ гэж, мэдээж 5G сүлжээ дэмжих байх. 2021 оны сүүлээр Dimension 400 гэх 6нм чип үйлдвэрлэхээр төлөвлөсөн ба 2022 оны 2-р улирал гэхэд 5нм хэмжээтэй өндөр чадлын чип үйлдвэрлэх зорилттой гэжээ.  Эдгээр чипний нэрний ард дандаа G үс

Lenovo Legion-ий спикер маш сайн

Lenovo-оос Gaming Phone төрөлд Legion гэх гар утсыг гаргана гээд байгаа.  Энэ утасны спикер маш сайн болно гэж тодотгоод байдаг. Яг яаж гэж үү? Утасны дээд доод хэсэгт хоёр спикер байрлах бөгөөд Х тэнхлэгийн мэдрэгчтэй чичрэгчтэй тул тоглоом тоглох үед дугаралт, тоглоомын хариу чичиргээ мэтийг маш сайн мэдрүүлнэ гэв.  Энгийн Legion мөн Legion Pro гэсэн хоёр загвар гарах үгүй нь тодорхой бус байгаа бөгөөд хэрвээ хоёр загвар гарахаар бол энэ гайхалтай спикер нь зөвхөн Pro загварт байх уу хоёуланд нь байх уу гэдэг бас тодорхойгүй байна. Бусад үзүүлэлт Snapdragon 865+ SoC 144Hz дэлгэц 2ш Type-C портын тусламжтай 90Вт цэнэглэгч Өөр мэдээлэл тодорхой болоогүй байгаа юм.

Утасгүй Декс гэнэ үү?

Samsung-ийн утсанд Dex гэх гоё горим байдаг.  Тэр нь юу гэхээр утсаа процессор болгож компьютер шиг ашиглах боломжтой горим. Зарим хүмүүст лаптопны хэрэглээг нь орлож буй энэхүү горимыг ашиглахын тулд анх заавал суурь хэрэглэдэг байсан бол сүүлд зөвхөн USB кабелиар холбодог болсон.  Удахгүй бүр утасгүй холбох боломжтой болж магадгүй байна. Galaxy Tips гэх хэрэглүүр дээрх сонголт дунд "Become a power user" гэх сонголт дээр  “DREAM_DEX_HEADER_USE_DEX_WIRELESSLY_M_TIPS.” гэсэн комманд орж ирсэн байна. Huawei-ийн дэсктоп горим дээр ч мөн утасгүй холбох горим байдаг бол Samsung ийнхүү араас нь дагаж байна.

Apple Samsung-д торгууль төлнө.

Ухаалаг утасны зах зээлд энэ хоёр компани тос ус шиг л байдаг. Бүр хэрэглэгчид нь хүртэл хоорондоо байнга маргалдаж байдаг сэдэвтэй болчихсон. Гэхдээ Алимтай утасныхан дэлгэцээ Самсунгаас авдаг болоод удаж байгаа. Мэдээж бизнес хийж буй компаниуд гэрээтэй. Харин гэрээн дээрх нэг заалтаас болж Алим Самсунгд 1 тэрбум ногоон төлж магадгүй болчихсон байгаа. 2019 оны 2-р улиралд ч бас энэ заалтаас болж 684 орчим сая доллар төлсөн байдаг. Яг яадаг заалт вэ гэхээр дэлгэц захиалгын доод тоонд хүрэхгүй дэлгэц захиалах юм бол Алим торгууль төлнө гэсэн заалт. Одоогоор торгуулийн хэмжээг 950 сая доллар гэж багцаалаад байгаа.  Цар тахал гарсан, эдийн засгийн эргэлт хаа сайгүй муудаж байхад Алим мэдээж өмнөх шигээ олон утас зарж чадахгүй байгаа нь үнэн учраас хангалттай их дэлгэц худалдаж авч чадахгүй тул торгууль төлөхөөс өөр аргагүй болж байх шиг...

Танд Galaxy Note 20-ын чипсет чухал уу?

Самсунг Хятад, Япон, Америк загварууддаа Snapdragon чипсет ашигладаг бол олон улсын, Солонгос загварууддаа өөрсдийн Exynos гэх чипсетийг ашигладаг байсан ч S20 цувралаас замбараагаа алдаад байгаа. Яагаад замбараагүй болсон шалтгаан нь гэвэл Exynos 990 болон Snapdragon 865 чипсетүүдийн график ялгаруулах чадвар байсан. Snapdragon 865 дээр графиктай холбоотой бүхэн нөгөө чипсетээс илүү байсан учраас зөвхөн S20 ч биш Galaxy Fold загвар дээрээ ч мөн ашигласан.  Бас 5G сүлжээнд ажиллах чадвараар ч Snapdragon 865 илүү байсан. Мөн зарим хэрэглэгчдийн туршилтаар Snapdragon чипсеттэй загварууд Exynos чипсеттэйгээсээ цэнэгээ илүү удаан барьж байсан гэжээ.  Үүнтэй холбоотойгоор Самсунгийн чипсет хөгжүүлэлтийнхэн AMD-тэй хамтарч дараагийн чипсетийг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд Exynos 1000 гэж нэрлэх бололтой, ямартай ч Note 20 загвар гарах юу юугүй дөхчихсөн энэ үед шинэ чипсет ашиглаж амжихгүй. Тэгэхээр Snapdragon чипсет үү Exynos чипсет үү?

Нэг симээ гээсэн Xiaomi

Xiaomi-гээс Mi A3 гэх утасны системийн шинэчлэлийг бүс андуурч Глобал загваруудад Мексик фирмвэйрийн шинэчлэл явуулжээ.  Нэгэн хэрэглэгчийн утсанд 1.4ГБ шинэчлэл ирсэн бөгөөд суулгасны дараа утас нь нэг симээ огт танихгүй болсон, мөн зарим функцууд өөрийнх нь мэдэхгүй хэл рүү шилжсэн байна гэжээ. Энэхүү шинэчлэл нь Мексикийн Telcel операторын утсанд зориулсан шинэчлэл байж таарсан бөгөөд сувгаа андуурч глобал загварууд руу тарсан бололтой. Цаана нь хүн л хийж байгаа юм болохоор алдаа гарахыг алийг тэр гэхэв. А3 загварыг хэрэглэдэг хүмүүс байвал шинэчлэл хийлгүй түрдээ азнаарай.

Realme X50 5G Англид

Хятадын OPPO компанийн салбар, голцуу дундаж үзүүлэлттэй үнэ хямд загвар гаргадаг Realme компаниас X50 5G загварыг Их Британи болон Европд худалдаанд гаргажээ.  Үнэ нь их сэтгэл татам. Их Британид £299 бол Европт €349 юм байна. Бусад үзүүлэлтүүд 6.57" 1080P LCD Display with 120Hz refresh rate 4200mAh battery + 30W Dart charging. 0-70% хүртэл ердөө 30 минут цэнэглэнэ гэв. Үндсэн 48МП камертай дөрвөлсөн камер Системийн хувьд OPPO-гийн ColorOS-той бараг төстэй байсан Realme UI энэхүү загвар дээр бүр илүү өөриймсөг өөрчлөлттэй болжээ. Зөвхөн утас ч биш мөн Buds Q гэх огт утасгүй чихэвч бас гаргасан аж. Энэхүү чихэвч нь бүрэн цэнэгээрээ 4.5 цаг, гэр дэх цэнэгтэйгээ 20 цаг хүртэл хөгжим сонсох чадалтай гэж. Bluetooth 5.0 холболт, IPX4 ус тоосны хамгаалалт, чихэвчин дээр хүрэлт мэдрэх удирдлагатай юм байна.  Үнэ нь бас л сонсоход гоё тоо шүү. Их Британид £30 бол Европт €30.

OnePlus earbuds

OnePlus-аас Bullets Wireless 1, 2, Z гэх утастай блүтүүт гурван загварыг бидэнд үзүүлчихсэн бол энэ 7-р сарын 21-нд OnePlus Nord гэх утастайгаа цуг огт утасгүй чихэвчийг танилцуулна.  Иймэрхүү огт утасгүй загваруудын гол асуудал цэнэг байдаг. Өдрөө дөнгөн данган барисхийгээд дуусдаг. Харин OnePlus энэхүү загвар нь 30 цаг цэнэгээ барина гэв. Илүү сайн байх тусмаа л бидэнд сайн шүү дээ. Бусад мэдээлэл тодорхой бус ч гэсэн 21-нийг хүлээх юухан байхав.

Шинэ утас авах нь

Гар утас гээч зүйл бидний өмсдөг хувцас шиг, иддэг хоол шиг энгийн хэрэглээ болоод удчихсан.  Гэхдээ гар утас худалдан авах үед юуг тооцоолох вэ? Гар утасны зах зээл аль хэдийн асар том болсон. Хэрэглэгч бидэнд сонголт хийх улам хэцүү болсон гэсэн үг. Тэгэхээр энгийн хэдэн зөвлөгөө өгье. Төсөв батлах. Мэдээж таны орлоготой шууд хамааралтай. Ихийг олдог байх тусам сайн утас авахад амархан болно. Гэхдээ зарим утас үнэхээр боломжийн үнэтэй ч тэрнээсээ илүү чанартай байх тохиолдол бий. Тэр ч яахав. Тэдэд утас авна даа гээд бодвол таны төсөвт таарсан утаснаас сонгоход илүү амар болно. Хэрэгцээгээ тооцох. Та үнэхээр л 3 4 том тоглоом зэрэг оруулж хажуугаар нь хүнтэй мессеж бичиж, чатладаггүй юм бол танд тулсан өндөр үзүүлэлт огт хэрэг болохгүй, яг л таваг дүүрэн хоол захиалчхаад талыг нь ч идэлгүй үлдсэнийг нь хаяж байгаатай ижил... Дэлхий даяар дундаж утас руу шуурч байгаа шүү дээ, 2020 оны борлуулалтын тоог харахад л болно. Тэр өндөр үзүүлэлт хэрэггүй бол дундаж үзүүлэлттэй утас аваад мөнг

Samsung-ийн буурцагнууд

Samsung-аас буурцаг шиг хэлбэртэй утасгүй чихэвч гаргана. Хүний чихний хэлбэрт нийцүүлэхийн тулд чихэвчний хэлбэр байнга өөрчлөгдөж байгаа. Хүн бүр өөр чихчтэй учраас бүх хүнд таарах нэг чихэвч гаргах боломжгүй, гэхдээ дийлэнхэд нь таарахыг бол гаргаж болох байх. Энэ талаар ч Apple, Samsung хоёр нэлээн анхаарч ажилладаг.  Харин энэ удаа энэ буурцагнууд 8-р сарын 5-нд Galaxy Tab S7, Galaxy Z Fold 2, Galaxy Note 20, Galaxy Z Flip 5G гэх мэт төхөөрөмжүүдтэй цуг Galaxy Unpacked эвэнтээр танилцуулагдана. Өмнөх утасгүй чихэвчнүүдэд байгаагүй боронзон өнгө ил болов.  Одоогоор ил болсон үзүүлэлтүүд гэвэл Чихэвчний нэг тал 2.8см урттай байна Дуу чимээ дарагч идэвхжүүлэх функцтэй байна

OnePlus Nord

Бараг бүх мэдээлэл нь одоо ч ил болчихсон дөө. Гарах ч дөхчихлөө, 7-р сарын 21-нд. Сүүлд алдагдсан мэдээллүүдийг нэгтгэвэл Үнэ $500-с бага байна. Дэлгэцэн дээр хос punch-hole камертай байна. 48МП үндсэн + 8МП өргөн өнцгийн + 5МП макро зургийн + 2МП зай мэдрэгч гэсэн дөрвөн камертай байна. Snapdragon 765G чипсеттэй учир 5G сүлжээ дэмждэг байна. Эдгээр дээр нэмэгдсэн нь зургаан янзын албан ёсны гэр байв. Finsta болон JerryRigEverything гэх Юүтүб сувгийн Zack үүнд оролдцсон нь харагдана.

iQOO-гийн 120Вт цэнэглэгч

Хятадын Vivo брэндийн салбар iQOO-ээс ингэж мэдэгджээ. Одоо бол гар утсанд дундаж хэмжээнд тооцогдох болсон 4000mAh баттерэйг ердөө 15-хан минутанд дүүртэл цэнэглэж чадна. iQOO-ийн энэхүү FlashCharge гэх технологи Vivo-гийн Super FlashCharge дээр суурилсан аж.  5G сүлжээ, өндөр давтамжтай дэлгэц зэргээс болоод цэнэгний тал дээр ч асуудал их гарч байгаа, хурдан дуусч байгааг хурдан буцааж дүүргэх хэрэгтэй байгаа гэх мэт... Гэвч энэхүү технологи баттерэйн насжилтанд хэр сөрөг нөлөөтэй байх бол? Зарчмын хувьд хэт хурдан цэнэглэж, хэт хурдан дуусгаад байвал баттерэй хэт хурдан л муудна гэсэн үг. Энэ талаар тодорхой мэдээлэл цацаагүй ч iQOO-гоос тодорхой мэдээлэл цацах буйзаа.

OPPO-гийн 125Вт цэнэглэгч

Саяхан л 65Вт цэнэглэгч гаргаж бидэнд гайхуулж байсан бол одоо бүр 125Вт цэнэглэгч гаргана гэж зарлалаа. Хэзээ нийтэд худалдаалах нь тодорхойгүй ч 7-р сарын 15-нд танилцуулах юм байна. Нэг их удахгүй гарчих юм бол OnePlus, Realme брэндийн төхөөрөмжүүд ч бас төд удалгүй 125Вт цэнэглэгчтэй болох нь, учир нь нэр л өөр болохоос ижил технологи ашигладаг компаниуд болохоор.

Poco M2 Pro утасны талаар

Xiaomi-ээс салбар Poco компаниас M2 Pro гэх утсыг 7-р сарын 14-нөөс Энэтхэгт борлуулж эхлэх нь ээ.  Хямд үнээр өндөр үзүүлэлттэй утас санал болгодог (ер нь Xiaomi-гийн бодлого тэр) учраас борлуулалт их байдаг.  Үзүүлэлт болон үнийн хувьд Snapdragon 720G чипсет Android 10 суурьтай MIUI 11 систем 4\6ГБ РАМ 64\128ГБ UFS 2.1 санах ой + мемори карт унших оролттой 6.67" IPS LCD 2400x1080 дэлгэц 5000mAh баттерэй 33Вт цэнэглэгч 16МП нүүрний камер 48МП + 8МП + 5МП + 2МП дөрвөлсөн камер 2 сим карт уншдаг Type-C USB оролт + 3.5мм чихэвчний оролт Утасны хажуу ирмэг дээр байрлах хурууны хээ уншигч 165.76 Х 76.68 Х 8.8 мм, 209 грамм 4\64ГБ хувилбар нь $187 бол 6\128ГБ нь $227 үнэтэй гарах нь ээ.

Astrophotography in MIUI 12.

4-р сард Xiaomi MIUI 12 системээ танилцуулсан.  Шинэчлэгдсэн интерфэйс, маш олон сайжруулалт багтаасан уг шинэчлэлийн камер дээр бас шинэчлэл орж ирэхээр болжээ. 2018 онд Google-ээс Pixel 3 загварт Night Sight нэртэй шөнийн горимыг танилцуулсан бол араас нь OnePlus-ын Night Scape, Samsung-ийн Night Mode түмэнд ил болж байсан. Харин саяхан нэгэн хэрэглэгч Poco F2 Pro утсан дээр MIUI 12 Beta хувилбар дээр энэхүү горимыг олж харжээ.  Энэ шөнийн горим нь Pixel 4 утасны шөнийн горимтой тун ижил, long-exposure горим бололтой. Юутай ч шөнөөр утсаа барьсан хүмүүсийн тоо олшрох нь ээ.

OnePlus Nord нээлт.

OnePlus анх гарч ирсэн үеэсээ хойш биднийг гайхшруулсаар байгаа. Ийм хурдан утас байж болдог юм уу гэж.  Үндсэн Андроид системийг OxygenOS болгож сайжруулдаг бөгөөд энэхүү OS дээр утсыг аль болох хурдан ажиллуулах 700+ өөрчлөлт байдаг гэж байсан. Үргэлж хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай чипсеттэй утас гаргадаг байсан бол одоо дундаж утасны салбарт хүч үзэхээр шийджээ. 7-р сарын 21-нд энэхүү шинэ утасны нээлт онлайн AR эвэнтээр танилцуулах бөгөөд аз нь шовойсон хүмүүст үнэгүй утас хожих боломж нээгдэх юм байна.  500 Америк ногооноос доош үнэтэй, 5жи сүлжээ дэмжих энэхүү утас эхлээд Энэтхэг болон Европд худалдаанд гарна.

Хулгайч 25 хэрэглүүрийг зайлуулав.

Хэрэглэгчийн Facebook-ийн мэдээллийг хулгайлж байсан 25-н хэрэглүүрийг Play Store-оос хасчээ. Сүүлийн үед Google энэ мэт хортой хэрэглүүрүүдийн эсрэг нэлээн эрчимтэй ажиллаж байгаа. Эдгээр хэрэглүүрүүд фишинг (phishing) ашиглаж танд Facebook рүү нэвтрэх хуудас харуулах бөгөөд, хэрвээ та Facebook-ийнхээ нэр нууц үгийг оруулсан тохиолдолд таны мэдээллийг хадгалж авдаг байж.  Facebook Login хэсгийг хуурамчаар харуулж буй байдал Play Store-оос хасагдсан хэрэглүүрүүдийн жагсаалт: Super Wallpapers Flashlight Padenatef Wallpaper Level Contour level wallpaper iPlayer & iWallpaper Video Maker Color Wallpapers Pedometer Powerful Flashlight Super Bright Flashlight Super Flashlight Solitaire Game Accurate scanning of Meade Classic card game Junk file cleaning Synthetic Z File Manager Composite Z Screenshot Capture Daily Horoscope Wallpapers Wuxia Reader Plus Weather Anime Live Wallpaper iHealth Step Counter com.tgyapp.fiction Хамгийн инээдтэй нь утасны түргэн тохиргоо хэсэгт гар чийдэн унтрааж

Андроид системийн 7-р сарын хамгаалалт.

Google-ээс сар бүр хамгааалалтын шинэчлэл гаргадаг болоод удаж байгаа.   Энэхүү хамгаалалтаар таны утсан дээрх мэдээллийг хамгаалах, гуравдагч хэрэглүүрүүд системийн тусгай хэсэг рүү халдахаас сэргийлэх гэх мэт боломжийг олгодог. 7-р сар гараад 7 хонож байгаа бөгөөд доорх загваруудад шинэчлэл гарчээ. - Google Pixel 2\2XL - Google Pixel 3\3XL - Google Pixel 3a\3aXL - Google Pixel 4\4XL Мөэ Galaxy S20 загваруудад бас шинэчлэл гарсан.  Build number - QQ3A.200705.002 юм байна.

Asus Rog Phone 3-ын талаарх мэдээллүүд.

Тоглоомын компьютер үйлдвэрлэлд том зай эзэлдэг Asus-ынхан гар утасны талбарт бас хүч үзэж яваа. Asus Rog Phone 1 болон 2 загваруудыг бидэнд үзүүлчихсэн. Одоо харин Rog Phone 3-ын талаар иймэрхүү л мэдээлэл байна даа. 7-р сарын 22-нд танилцуулна. 6.59" FullHD+ Amoled дэлгэц, ойлгомжтой 120Гц давтамжтай байх. Дээд тал нь 12ГБ РАМ, 256ГБ багтаамж Андроид 10 систем 5800mAh баттерэй Snapdragon 865+ чипсет Үндсэн 64МП + туслах 13МП камер + магадгүй телефото камер TENAA дээрх рендэр зургийг доор оруулав.

Xiaomi-гээс 120Вт чадалтай цэнэглэгч гаргана.

MDY-12-ED гэсэн моделтэй 20 вольт, 6 ампер гүйдэл гаргах чадалтай цэнэглэгч гаргах нь тодорхой болсон ч хэдийд, ямар утсанд дагалдаж ирэх нь тодорхойгүй байгаа.  Аягүй бол цаадуул чинь утас биш лаптопонд залгах эд үйлдвэрлэж байж ч магадгүй. Утас биш лаптопны цэнэглэгч гэвэл арай бодит болох байх, яагаад гэвэл одоохондоо гар утсыг ийм өндөр хүчээр цэнэглэвэл баттерэй нь 6 сар хүрэхгүй мажийх биз.