Хятадын Vivo брэндийн салбар iQOO-ээс ингэж мэдэгджээ.
Одоо бол гар утсанд дундаж хэмжээнд тооцогдох болсон 4000mAh баттерэйг ердөө 15-хан минутанд дүүртэл цэнэглэж чадна.
iQOO-ийн энэхүү FlashCharge гэх технологи Vivo-гийн Super FlashCharge дээр суурилсан аж.
5G сүлжээ, өндөр давтамжтай дэлгэц зэргээс болоод цэнэгний тал дээр ч асуудал их гарч байгаа, хурдан дуусч байгааг хурдан буцааж дүүргэх хэрэгтэй байгаа гэх мэт... Гэвч энэхүү технологи баттерэйн насжилтанд хэр сөрөг нөлөөтэй байх бол? Зарчмын хувьд хэт хурдан цэнэглэж, хэт хурдан дуусгаад байвал баттерэй хэт хурдан л муудна гэсэн үг. Энэ талаар тодорхой мэдээлэл цацаагүй ч iQOO-гоос тодорхой мэдээлэл цацах буйзаа.
Comments
Post a Comment