Самсунг Хятад, Япон, Америк загварууддаа Snapdragon чипсет ашигладаг бол олон улсын, Солонгос загварууддаа өөрсдийн Exynos гэх чипсетийг ашигладаг байсан ч S20 цувралаас замбараагаа алдаад байгаа.
Яагаад замбараагүй болсон шалтгаан нь гэвэл Exynos 990 болон Snapdragon 865 чипсетүүдийн график ялгаруулах чадвар байсан. Snapdragon 865 дээр графиктай холбоотой бүхэн нөгөө чипсетээс илүү байсан учраас зөвхөн S20 ч биш Galaxy Fold загвар дээрээ ч мөн ашигласан.
Бас 5G сүлжээнд ажиллах чадвараар ч Snapdragon 865 илүү байсан.
Мөн зарим хэрэглэгчдийн туршилтаар Snapdragon чипсеттэй загварууд Exynos чипсеттэйгээсээ цэнэгээ илүү удаан барьж байсан гэжээ.
Үүнтэй холбоотойгоор Самсунгийн чипсет хөгжүүлэлтийнхэн AMD-тэй хамтарч дараагийн чипсетийг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд Exynos 1000 гэж нэрлэх бололтой, ямартай ч Note 20 загвар гарах юу юугүй дөхчихсөн энэ үед шинэ чипсет ашиглаж амжихгүй.
Тэгэхээр Snapdragon чипсет үү Exynos чипсет үү?
Comments
Post a Comment