Xiaomi болон бусад Хятад компаниуд 5000mAh, 6000mAh баттерэй бүхий утас худалдаалж эхлээд удаж байгаа.
Самсунг араас нь гүйж эхлэхээр шийдсэн бололтой.
Утасны хувьд гоц гойд үзүүлэлт байхгүй ч хамгийн том давуу тал нь баттерэй байх нь. Galaxy M51 загвар гэж таамаглаж байгаа ч тэр загварын нэр мэт нь энэ утсанд нэг их чухал биш байх. Утсыг аль болох хямд үнэтэй гаргахын тулд Хятадын нэгэн компанийн дэлгэцийг ашиглахаар болсон ба бусад үзүүлэлтүүд нь
- Snapdragon 730 чипсет
- 8\128ГБ санах ой
- 6.5" ОЛЕД хурууны хээ уншигч бүхий дэлгэц
- 64МП үндсэн камер бүхийн гурвалсан камер
- ойролцоогоор $250 үнэтэй
Дээрх зургаас харвал баттерэйн хэмжээ 6800mAh аж. Танд хэрвээ утастай баттерэй хэрэгтэй бол 9-р сард худалдаанд гарахыг нь хүлээх л үлдэж дээ.
Дэлгэц нь гологдох бхдаа, бусад үзүүлэлт боломжийн л юм...
ReplyDelete