OnePlus анх гарч ирсэн үеэсээ хойш биднийг гайхшруулсаар байгаа. Ийм хурдан утас байж болдог юм уу гэж.
Үндсэн Андроид системийг OxygenOS болгож сайжруулдаг бөгөөд энэхүү OS дээр утсыг аль болох хурдан ажиллуулах 700+ өөрчлөлт байдаг гэж байсан. Үргэлж хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай чипсеттэй утас гаргадаг байсан бол одоо дундаж утасны салбарт хүч үзэхээр шийджээ. 7-р сарын 21-нд энэхүү шинэ утасны нээлт онлайн AR эвэнтээр танилцуулах бөгөөд аз нь шовойсон хүмүүст үнэгүй утас хожих боломж нээгдэх юм байна.
500 Америк ногооноос доош үнэтэй, 5жи сүлжээ дэмжих энэхүү утас эхлээд Энэтхэг болон Европд худалдаанд гарна.
Comments
Post a Comment