Xiaomi-гээс Mi A3 гэх утасны системийн шинэчлэлийг бүс андуурч Глобал загваруудад Мексик фирмвэйрийн шинэчлэл явуулжээ.
Нэгэн хэрэглэгчийн утсанд 1.4ГБ шинэчлэл ирсэн бөгөөд суулгасны дараа утас нь нэг симээ огт танихгүй болсон, мөн зарим функцууд өөрийнх нь мэдэхгүй хэл рүү шилжсэн байна гэжээ.
Энэхүү шинэчлэл нь Мексикийн Telcel операторын утсанд зориулсан шинэчлэл байж таарсан бөгөөд сувгаа андуурч глобал загварууд руу тарсан бололтой.
Цаана нь хүн л хийж байгаа юм болохоор алдаа гарахыг алийг тэр гэхэв. А3 загварыг хэрэглэдэг хүмүүс байвал шинэчлэл хийлгүй түрдээ азнаарай.
Comments
Post a Comment