Ухаалаг утасны зах зээлд энэ хоёр компани тос ус шиг л байдаг. Бүр хэрэглэгчид нь хүртэл хоорондоо байнга маргалдаж байдаг сэдэвтэй болчихсон.
Гэхдээ Алимтай утасныхан дэлгэцээ Самсунгаас авдаг болоод удаж байгаа. Мэдээж бизнес хийж буй компаниуд гэрээтэй. Харин гэрээн дээрх нэг заалтаас болж Алим Самсунгд 1 тэрбум ногоон төлж магадгүй болчихсон байгаа. 2019 оны 2-р улиралд ч бас энэ заалтаас болж 684 орчим сая доллар төлсөн байдаг. Яг яадаг заалт вэ гэхээр дэлгэц захиалгын доод тоонд хүрэхгүй дэлгэц захиалах юм бол Алим торгууль төлнө гэсэн заалт. Одоогоор торгуулийн хэмжээг 950 сая доллар гэж багцаалаад байгаа.
Цар тахал гарсан, эдийн засгийн эргэлт хаа сайгүй муудаж байхад Алим мэдээж өмнөх шигээ олон утас зарж чадахгүй байгаа нь үнэн учраас хангалттай их дэлгэц худалдаж авч чадахгүй тул торгууль төлөхөөс өөр аргагүй болж байх шиг...
Comments
Post a Comment