Skip to main content

Snapdragon чипийг Самсунг үйлдвэрлэх үү?

Qualcomm-оос гаргадаг Snapdragon гэх чип ухаалаг утасны хөгжилд асар их түлхэц өгч байгаа. 



Одоогоор Snapdragon 865, 865+ чиптэй утаснууд зах зээлд байгаа бол дараачийн загвар болох Snapdragon 875G чипийг Qualcomm биш харин Самсунг үйлдвэрлэж магадгүй байна. 865 нь 7нм хэмжээтэй бол 875G нь үүнээс 25% жижиг буюу 5нм хэмжээтэй бөгөөд өмнөх загвараас 20% бага тэжээл зарцуулдаг, илүү их чадал гаргах боломжтой гэжээ. 2021 оны эхний улиралд зах зээлд гарна. 

MediaTek болон Snapdragon чипний үйлдвэрлэлийн хуваарь

Дундаж талбарын Snapdragon 735G чипийг мөн ижил үйлдвэрлэнэ. Бүр хямд Snapdragon 435G чипийг үйлдвэрлэж бас магадгүй байна. 
Өрсөлдөгч нь 5нм чип үйлдвэрлэх гэж байхад MediaTek-ээс 7нм хэмжээтэй Dimension 600 чипийг дундаж талбарын утсанд зориулж үйлдвэрлэнэ гэж, мэдээж 5G сүлжээ дэмжих байх. 2021 оны сүүлээр Dimension 400 гэх 6нм чип үйлдвэрлэхээр төлөвлөсөн ба 2022 оны 2-р улирал гэхэд 5нм хэмжээтэй өндөр чадлын чип үйлдвэрлэх зорилттой гэжээ. 
Эдгээр чипний нэрний ард дандаа G үсэг байгаа биз? Яагаад гэж үү? Яагаад гэвэл нэршилд нь G үсэг орсон бүх чип 5G сүлжээ дэмждэг учраас тодотгож байгаа нь тэр аж. 

Comments

Popular posts from this blog

Андроид системийн үйлчилгээ.

Андроид утасны системтэй холбоотой бүхий л асуудлыг шийднэ. - Андроид утсанд системийн шинэчлэл хийнэ. - Сүлжээний түгжээ тайлна. - Вирус устгана. - Custom Binary Blocked by FRP Lock засна. - Google Account Lock - Samsung Account Lock - LG McAfee Lock - Mi Account Lock - Huawei ID Lock - Blackberry ID Lock - Meizu Account Lock арилгана - DRK Error засна - Please Call me засна. - Imei устсаныг засна. - Factory Reset Status болсныг засна. - Логон дээр гацаад асахгүй болсныг засна. - Уйлсан царай засна. Утас: 98000988. Facebook: BSL Software Service

Galaxy S21 Series

 Хавар байтугай гунан үхрийн эвэр хугараагүй байхад Galaxy S21 гарчихлаа гэж. Өмнөх цувралтай ижил энгийн, плас, ултра гэсэн гурван загвар гарсан. Бүгд 5жи сүлжээ дэмжинэ. Ултра загварын хувьд нэг онцлог нь Нөүт цувралтай ижил бал ашиглах боломж олгож байгаа. За тэгээд үзүүлэлтийн хувьд Galaxy S21 Хийц: Хөнгөн цагаан хүрээ, хуванцар ар, Gorilla Glass Victus нүүр Хэмжээс: 151.7х71.2х7.9мм, 171гр Дэлгэц: 6.2" FHD+ Dynamic AMOLED, 2400x1080p, 421 PPI, 120Hz refresh rate (48-120Hz хооронд автоматаар шилжиж ажиллана), 20:9 ratio, HDR10+, 1300nit гэрэлтүүлэг, Always On Dipslay. Чипсет: International - Exynos 2100. USA (Japan, Korea, Hong Kong) - Snapdragon 888 РАМ, Багтаамж: 8\128GB, 8\256GB Баттерэй: 4000mAh, 25W Power Delivery 3.0 fast charging, 15W Wireless charging, 4.5 reverse wireless charging, ихэнх улсад ХАЙРЦГАНДАА ЦЭНЭГЛЭГЧГҮЙ . Хамгаалалт: Дэлгэцэн доорх ултрасоник хурууны хээ уншигч. Арын камер: Үндсэн - 12МП өргөн өнцгийн линз. Хоёрдогч - 12МП хэт өргөн өнцгийн линз. Гуравд...

Galaxy S21-ийн талаар

Хамгийн эхний мэдээлэл бол 1-р сарын 14-нд (манай цагаар 14-ний шөнө) танилцуулна гэж байгаа. 14-нд танилцуулаад 22-нд дэлхий даяар худалдаалж эхлэх бөгөөд Энэтхэгт харин 29-нд худалдаанд гарах юм байна.  Galaxy S21, S21 Plus, S21 Ultra гэсэн гурван загвар гарах бөгөөд, өмнөх загваруудтай адил Plus болон Ultra загвар илүү үнэтэй, илүү өндөр үзүүлэлттэй байна. Загварын хувьд 2020-2021 оны тренд болсон асар том товгор камер агуулна.  Galaxy S21-ийн алдагдсан рендэр зургууд Phantom Violet, Phantom Gray, Phantom White, Phantom Pink гэсэн дөрвөн өнгөний сонголттой. Ар таг нь хуванцар материалтай бөгөөд Phantom Violet, Phantom Pink өнгөтэй загваруудын камерын товгор нь зэс хүрээтэй өнгөтэй аж. Galaxy S21 Plus алдагдсан рендэр зургууд Энгийн S21-с бараг ялгагдахгүй ч гэсэн 4 биш 3 өнгөний сонголттой, хэмжээгээр арай том, мөн ар тал нь шилэн байх нь.  Galaxy S21 Ultra алдагдсан рендэр зургууд Хамгийн өндөр үзүүлэлттэй энэхүү загвар харахад л "нүд"-ний тоогоор илүүрхээд ялгагдахаа...