Skip to main content

Posts

Showing posts from February, 2017

Андроид утасны програм хангамжийн талаар.

Андроид утасны үйлдлийн систем байрлах хэсгийг ROM (Read-only Memory - Зөвхөн-унших санамж) гэж нэрлэнэ. РОМ нь үндсэн хэдэн хэсгээс бүтэх бөгөөд бүгд тус тусын үүрэгтэй байдаг. Доорх зурагнаас ямар үүрэгтэй нь маш ойлгомжтой болно. Bootloader - Систем ачааллах үед ажилладаг хэсэг. Компьютерийн BIOS-той төстэй гэсэн үг. Эндээс утасны систем рүү эсвэл рековери горим (зарим утсанд Download mode) руу ачаалах эсэхийг сонгож өгдөг. Bootloader Lock - Үйлдлийн системд өөрчлөлт оруулах эрхийг бүхэлд нь хаасан гэсэн үг. Түгжээг нь тайлвал систем, рековери, кернелийг дураараа оролдох эрхтэй болно. Кернел - Системийг бүхэлд нь эд ангитай холбож удирдаж өгдөг эд. Кернел сайн байх тусам утасны систем доголдож гажигтах нь бага гэсэн үг. Recovery - Систем эсвэл кернэл гэмтсэн (ажиллахаа больсон) үед утас энэ горим руу шилжинэ. Кернелтэй төстэй хэдий ч ачаалах Систем байхгүй, дахин систем суулгах, бүх өгөгдлийг арчих мэтийн хэдхэн үйлдэлтэй байдаг. Систем - Утасны үйлдлийн систем байна. А