Skip to main content

Poco M2 Pro утасны талаар

Xiaomi-ээс салбар Poco компаниас M2 Pro гэх утсыг 7-р сарын 14-нөөс Энэтхэгт борлуулж эхлэх нь ээ. 



Хямд үнээр өндөр үзүүлэлттэй утас санал болгодог (ер нь Xiaomi-гийн бодлого тэр) учраас борлуулалт их байдаг. 
Үзүүлэлт болон үнийн хувьд
  • Snapdragon 720G чипсет
  • Android 10 суурьтай MIUI 11 систем
  • 4\6ГБ РАМ
  • 64\128ГБ UFS 2.1 санах ой + мемори карт унших оролттой
  • 6.67" IPS LCD 2400x1080 дэлгэц
  • 5000mAh баттерэй 33Вт цэнэглэгч
  • 16МП нүүрний камер
  • 48МП + 8МП + 5МП + 2МП дөрвөлсөн камер
  • 2 сим карт уншдаг
  • Type-C USB оролт + 3.5мм чихэвчний оролт
  • Утасны хажуу ирмэг дээр байрлах хурууны хээ уншигч
  • 165.76 Х 76.68 Х 8.8 мм, 209 грамм
  • 4\64ГБ хувилбар нь $187 бол 6\128ГБ нь $227 үнэтэй гарах нь ээ.




Comments

Popular posts from this blog

Mi 10 Pro Plus-ын Графикыг сайжруулна

Xiaomi болон Qualcomm хамтран Mi 10 Pro+ загварын утсанд Game Turbo гэх нэмэлтийг оруулж өгнө.  Жилээс жилд гар утсан дээр тоглогчдын тоо өссөөр байгаа. Тоглоомын хорхойтой хүмүүст зориулж энэхүү нэмэлтийг оруулах бөгөөд утасны GPU-ний хүчийг тулгах, багасгах гэх мэтээр тохируулах боломж нээгдэнэ гэсэн үг. Mi 10 Pro+ загвар 120Гц дэлгэцтэйгээр дараа сараас худалдаанд гарах учраас энэхүү нэмэлт ч мөн утастайгаа цуг гарах биз. 

Galaxy S21 Series

 Хавар байтугай гунан үхрийн эвэр хугараагүй байхад Galaxy S21 гарчихлаа гэж. Өмнөх цувралтай ижил энгийн, плас, ултра гэсэн гурван загвар гарсан. Бүгд 5жи сүлжээ дэмжинэ. Ултра загварын хувьд нэг онцлог нь Нөүт цувралтай ижил бал ашиглах боломж олгож байгаа. За тэгээд үзүүлэлтийн хувьд Galaxy S21 Хийц: Хөнгөн цагаан хүрээ, хуванцар ар, Gorilla Glass Victus нүүр Хэмжээс: 151.7х71.2х7.9мм, 171гр Дэлгэц: 6.2" FHD+ Dynamic AMOLED, 2400x1080p, 421 PPI, 120Hz refresh rate (48-120Hz хооронд автоматаар шилжиж ажиллана), 20:9 ratio, HDR10+, 1300nit гэрэлтүүлэг, Always On Dipslay. Чипсет: International - Exynos 2100. USA (Japan, Korea, Hong Kong) - Snapdragon 888 РАМ, Багтаамж: 8\128GB, 8\256GB Баттерэй: 4000mAh, 25W Power Delivery 3.0 fast charging, 15W Wireless charging, 4.5 reverse wireless charging, ихэнх улсад ХАЙРЦГАНДАА ЦЭНЭГЛЭГЧГҮЙ . Хамгаалалт: Дэлгэцэн доорх ултрасоник хурууны хээ уншигч. Арын камер: Үндсэн - 12МП өргөн өнцгийн линз. Хоёрдогч - 12МП хэт өргөн өнцгийн линз. Гуравд...

Galaxy S21-ийн талаар

Хамгийн эхний мэдээлэл бол 1-р сарын 14-нд (манай цагаар 14-ний шөнө) танилцуулна гэж байгаа. 14-нд танилцуулаад 22-нд дэлхий даяар худалдаалж эхлэх бөгөөд Энэтхэгт харин 29-нд худалдаанд гарах юм байна.  Galaxy S21, S21 Plus, S21 Ultra гэсэн гурван загвар гарах бөгөөд, өмнөх загваруудтай адил Plus болон Ultra загвар илүү үнэтэй, илүү өндөр үзүүлэлттэй байна. Загварын хувьд 2020-2021 оны тренд болсон асар том товгор камер агуулна.  Galaxy S21-ийн алдагдсан рендэр зургууд Phantom Violet, Phantom Gray, Phantom White, Phantom Pink гэсэн дөрвөн өнгөний сонголттой. Ар таг нь хуванцар материалтай бөгөөд Phantom Violet, Phantom Pink өнгөтэй загваруудын камерын товгор нь зэс хүрээтэй өнгөтэй аж. Galaxy S21 Plus алдагдсан рендэр зургууд Энгийн S21-с бараг ялгагдахгүй ч гэсэн 4 биш 3 өнгөний сонголттой, хэмжээгээр арай том, мөн ар тал нь шилэн байх нь.  Galaxy S21 Ultra алдагдсан рендэр зургууд Хамгийн өндөр үзүүлэлттэй энэхүү загвар харахад л "нүд"-ний тоогоор илүүрхээд ялгагдахаа...