Skip to main content

Хулгайч 25 хэрэглүүрийг зайлуулав.

Хэрэглэгчийн Facebook-ийн мэдээллийг хулгайлж байсан 25-н хэрэглүүрийг Play Store-оос хасчээ. Сүүлийн үед Google энэ мэт хортой хэрэглүүрүүдийн эсрэг нэлээн эрчимтэй ажиллаж байгаа. Эдгээр хэрэглүүрүүд фишинг (phishing) ашиглаж танд Facebook рүү нэвтрэх хуудас харуулах бөгөөд, хэрвээ та Facebook-ийнхээ нэр нууц үгийг оруулсан тохиолдолд таны мэдээллийг хадгалж авдаг байж. 


Facebook Login хэсгийг хуурамчаар харуулж буй байдал

Play Store-оос хасагдсан хэрэглүүрүүдийн жагсаалт:
  • Super Wallpapers Flashlight
  • Padenatef
  • Wallpaper Level
  • Contour level wallpaper
  • iPlayer & iWallpaper
  • Video Maker
  • Color Wallpapers
  • Pedometer
  • Powerful Flashlight
  • Super Bright Flashlight
  • Super Flashlight
  • Solitaire Game
  • Accurate scanning of Meade
  • Classic card game
  • Junk file cleaning
  • Synthetic Z
  • File Manager
  • Composite Z
  • Screenshot Capture
  • Daily Horoscope Wallpapers
  • Wuxia Reader
  • Plus Weather
  • Anime Live Wallpaper
  • iHealth Step Counter
  • com.tgyapp.fiction
Хамгийн инээдтэй нь утасны түргэн тохиргоо хэсэгт гар чийдэн унтрааж асаах удирдлага байсаар байхад, бараг бүх утсанд өөрт нь цаг агаар харуулдаг хэрэглүүр байсаар байхад гар чийдэн, цаг агаарын хэрэглүүрүүд 50000+, 100000+ тоотой татагдсан байдаг шүү.

Comments

  1. Гэхдээ сүүлийн үед татаагүй байлгүй дээ. Нөгөө Samsung S1 (SHW-M110S билүүдээ) Солонгос загваруудын Цаг агаарын аппд нь Монгол байдаггүй байсийшд тгд GO Weather, Accuweather нтр татаж суулгадаг байсан... Тэгээд бас бамбар (торч) байдаггүй байсийшд тэгээл апп татсан байхдаа... :))

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Андроид системийн үйлчилгээ.

Андроид утасны системтэй холбоотой бүхий л асуудлыг шийднэ. - Андроид утсанд системийн шинэчлэл хийнэ. - Сүлжээний түгжээ тайлна. - Вирус устгана. - Custom Binary Blocked by FRP Lock засна. - Google Account Lock - Samsung Account Lock - LG McAfee Lock - Mi Account Lock - Huawei ID Lock - Blackberry ID Lock - Meizu Account Lock арилгана - DRK Error засна - Please Call me засна. - Imei устсаныг засна. - Factory Reset Status болсныг засна. - Логон дээр гацаад асахгүй болсныг засна. - Уйлсан царай засна. Утас: 98000988. Facebook: BSL Software Service

Galaxy S21 Series

 Хавар байтугай гунан үхрийн эвэр хугараагүй байхад Galaxy S21 гарчихлаа гэж. Өмнөх цувралтай ижил энгийн, плас, ултра гэсэн гурван загвар гарсан. Бүгд 5жи сүлжээ дэмжинэ. Ултра загварын хувьд нэг онцлог нь Нөүт цувралтай ижил бал ашиглах боломж олгож байгаа. За тэгээд үзүүлэлтийн хувьд Galaxy S21 Хийц: Хөнгөн цагаан хүрээ, хуванцар ар, Gorilla Glass Victus нүүр Хэмжээс: 151.7х71.2х7.9мм, 171гр Дэлгэц: 6.2" FHD+ Dynamic AMOLED, 2400x1080p, 421 PPI, 120Hz refresh rate (48-120Hz хооронд автоматаар шилжиж ажиллана), 20:9 ratio, HDR10+, 1300nit гэрэлтүүлэг, Always On Dipslay. Чипсет: International - Exynos 2100. USA (Japan, Korea, Hong Kong) - Snapdragon 888 РАМ, Багтаамж: 8\128GB, 8\256GB Баттерэй: 4000mAh, 25W Power Delivery 3.0 fast charging, 15W Wireless charging, 4.5 reverse wireless charging, ихэнх улсад ХАЙРЦГАНДАА ЦЭНЭГЛЭГЧГҮЙ . Хамгаалалт: Дэлгэцэн доорх ултрасоник хурууны хээ уншигч. Арын камер: Үндсэн - 12МП өргөн өнцгийн линз. Хоёрдогч - 12МП хэт өргөн өнцгийн линз. Гуравд...

Galaxy S21-ийн талаар

Хамгийн эхний мэдээлэл бол 1-р сарын 14-нд (манай цагаар 14-ний шөнө) танилцуулна гэж байгаа. 14-нд танилцуулаад 22-нд дэлхий даяар худалдаалж эхлэх бөгөөд Энэтхэгт харин 29-нд худалдаанд гарах юм байна.  Galaxy S21, S21 Plus, S21 Ultra гэсэн гурван загвар гарах бөгөөд, өмнөх загваруудтай адил Plus болон Ultra загвар илүү үнэтэй, илүү өндөр үзүүлэлттэй байна. Загварын хувьд 2020-2021 оны тренд болсон асар том товгор камер агуулна.  Galaxy S21-ийн алдагдсан рендэр зургууд Phantom Violet, Phantom Gray, Phantom White, Phantom Pink гэсэн дөрвөн өнгөний сонголттой. Ар таг нь хуванцар материалтай бөгөөд Phantom Violet, Phantom Pink өнгөтэй загваруудын камерын товгор нь зэс хүрээтэй өнгөтэй аж. Galaxy S21 Plus алдагдсан рендэр зургууд Энгийн S21-с бараг ялгагдахгүй ч гэсэн 4 биш 3 өнгөний сонголттой, хэмжээгээр арай том, мөн ар тал нь шилэн байх нь.  Galaxy S21 Ultra алдагдсан рендэр зургууд Хамгийн өндөр үзүүлэлттэй энэхүү загвар харахад л "нүд"-ний тоогоор илүүрхээд ялгагдахаа...