Skip to main content

Posts

Galaxy S21 Series

 Хавар байтугай гунан үхрийн эвэр хугараагүй байхад Galaxy S21 гарчихлаа гэж. Өмнөх цувралтай ижил энгийн, плас, ултра гэсэн гурван загвар гарсан. Бүгд 5жи сүлжээ дэмжинэ. Ултра загварын хувьд нэг онцлог нь Нөүт цувралтай ижил бал ашиглах боломж олгож байгаа. За тэгээд үзүүлэлтийн хувьд Galaxy S21 Хийц: Хөнгөн цагаан хүрээ, хуванцар ар, Gorilla Glass Victus нүүр Хэмжээс: 151.7х71.2х7.9мм, 171гр Дэлгэц: 6.2" FHD+ Dynamic AMOLED, 2400x1080p, 421 PPI, 120Hz refresh rate (48-120Hz хооронд автоматаар шилжиж ажиллана), 20:9 ratio, HDR10+, 1300nit гэрэлтүүлэг, Always On Dipslay. Чипсет: International - Exynos 2100. USA (Japan, Korea, Hong Kong) - Snapdragon 888 РАМ, Багтаамж: 8\128GB, 8\256GB Баттерэй: 4000mAh, 25W Power Delivery 3.0 fast charging, 15W Wireless charging, 4.5 reverse wireless charging, ихэнх улсад ХАЙРЦГАНДАА ЦЭНЭГЛЭГЧГҮЙ . Хамгаалалт: Дэлгэцэн доорх ултрасоник хурууны хээ уншигч. Арын камер: Үндсэн - 12МП өргөн өнцгийн линз. Хоёрдогч - 12МП хэт өргөн өнцгийн линз. Гуравд...

Galaxy S21-ийн талаар

Хамгийн эхний мэдээлэл бол 1-р сарын 14-нд (манай цагаар 14-ний шөнө) танилцуулна гэж байгаа. 14-нд танилцуулаад 22-нд дэлхий даяар худалдаалж эхлэх бөгөөд Энэтхэгт харин 29-нд худалдаанд гарах юм байна.  Galaxy S21, S21 Plus, S21 Ultra гэсэн гурван загвар гарах бөгөөд, өмнөх загваруудтай адил Plus болон Ultra загвар илүү үнэтэй, илүү өндөр үзүүлэлттэй байна. Загварын хувьд 2020-2021 оны тренд болсон асар том товгор камер агуулна.  Galaxy S21-ийн алдагдсан рендэр зургууд Phantom Violet, Phantom Gray, Phantom White, Phantom Pink гэсэн дөрвөн өнгөний сонголттой. Ар таг нь хуванцар материалтай бөгөөд Phantom Violet, Phantom Pink өнгөтэй загваруудын камерын товгор нь зэс хүрээтэй өнгөтэй аж. Galaxy S21 Plus алдагдсан рендэр зургууд Энгийн S21-с бараг ялгагдахгүй ч гэсэн 4 биш 3 өнгөний сонголттой, хэмжээгээр арай том, мөн ар тал нь шилэн байх нь.  Galaxy S21 Ultra алдагдсан рендэр зургууд Хамгийн өндөр үзүүлэлттэй энэхүү загвар харахад л "нүд"-ний тоогоор илүүрхээд ялгагдахаа...

Sony-гийн гоё төсөл, гэвч хаягдсан

Sony Ericsson байх үедээ нэлээн алдартай болсон энэхүү брэндийг манайхан ч сайн мэднэ дээ, мессэжний багтаамж дүүрдэггүй, Walkman хөгжим тоглуулагч гэх мэт... Тэр ч яахав, тэдний хаясан энэхүү төсөл уг нь их боломжийн санаатай байж билээ. Sony Ericsson Xperia Play гэх анхны загвартайгаа тун төстэй энэхүү загвар бол Xperia Play 2. Анхны загвартайгаа ижил дэлгэц гулсах механизмтай, дэлгэц гулсангуут D-Pad гэх хэсэг гарч ирнэ. Тэр хэсэгт тоглоомын удирдлага байрлах юм л даа. Хятадын Шэньжэнь хотын оршин суугч, төслийн утас цуглуулах хоббитой иргэн энэ утсыг олонд харуулжээ. Тоглоомын зориулалттай энэхүү цуврал гэвч хоёр дох загвараа худалдаанд гаргалгүй хаясан. Шалтгаан тодорхойгүй ч уг нь өдийд иймэрхүү гарч ирсэн бол нэмэлт удирдлагууд "бабжий" тоглоход их л хэрэгтэй байсан байх даа. Playstation-ий гар дээрх R, L шиг товчлуур байгаад байдаг, тоглоход зориулсан нэлээн дажгүй загвартай удирдлага байгаад байдаг, гэвч энэ төсөл хаягдчихсан байдаг. Утасны үзүүлэлт ч бас тодорхой бу...

Компьютерээсээ Xiaomi-гийн утсыг удирддаг болно

 Компьютер дээр ажиллаж байхад утсаа гаргаж ирэх үе нэлээн гардаг даа. Тэр бүрт компьютер дээрх ажлаас анхаарал сарничихдаг. Энэ асуудлыг Samsung, Microsoft 2 нийлж Your Phone хэрэглүүрээр компьютер дээрээс утсаа удирдах боломжтой болгож шийдсэн.  Араас нь Xiaomi харин Device Control гэх нэртэй хэрэглүүрээр даага нэхэх нь ээ. Mi 10 Ultra утасны сүүлчийн MIUI 12 Beta хувилбар дээр энэхүү хэрэглүүр байгааг нэгэн хэрэглэгч олсон байна. Компьютер, утас хооронд файл дамжуулах, хэрэглүүрийг нь удирдах гэх мэтээр утсаа гаргаж ирэх шаардлагагүй болгоход энэхүү хэрэглүүр их тус болох нь. Гэвч одоогоор зөвхөн Mi 10 Ultra загварын утас болон Mi Notebook Pro 15 2020 загварын лаптоп хооронд л холбогдох боломжтой юм байна. 10-р сараас хэрэглүүрийн үндсэн хувилбар нийтэд ил болж магадгүй сурагтай. Үндсэн хувилбараар брэнд, загвар хамаарахгүй холбогддог болох биз ээ.

LG-гийн этгээд дэлгэцтэй утас

Цагтаа ч гар утасны зах зээлд шуугиулж явсан LG одоо нэг их нөлөөтэй байхаа больж дээ. Гэхдээ гар утасны үйлдвэр нь байгаа болохоор жижиг сажиг юм хийгээд л байна. Түүний нэг жишээ нь энэ сонин дэлгэцтэй утас байна.  Үеийнхэн нь дэлгэцээрээ нугардаг утас гаргаж байхад LG-гээс дэлгэц нь эргэдэг утас гаргах гэж байгаа юм байна. Мэдэхгүй ээ, 7 8н жилийн өмнө нэг иймэрхүү эргэж кэйбоард нь гарч ирдэг утаснууд байдаг байсан даа, айхтар удаан. Гурвалсан камер, 5G сүлжээ дэмжих Snapdragon 700 цувралын чиптэй гэхээр 765G байх болов уу гэж би таамагланам. 1 сая Вон гэхээр ойролцоогоор $842 үнэтэй аж.  Нэр нь LG Wing гэнэ лээ. Модел дугаар нь LM-F100N гэхээр Солонгостоо мэдээж эхлээд худалдаанд гарна. Андроид 10 системтэй бололтой. 

Интернетгүй үед утасныхаа байршлыг олох боломж

 Samsung-ийн Find My Mobile-ыг ашигладаг хүмүүст таатай мэдээтэй. Учир нь сүүлчийн шинэчлэлээр буюу Find My Mobile 7.2.05.44 хувилбараар таны утас интернэтэд холбогдоогүй байсан ч утасны байршлыг тодорхойлох боломжтой болжээ. Offile Finding гэх энэхүү функцийг ашиглан та утсаа интернэтэд холбогдоогүй байсан ч өөр Galaxy төхөөрөмж ашиглан олох боломжтой болсон байна. Одоогоор зөвхөн АНУ, Өмнөд Солонгос улсад ашиглах боломжтой. Яг ямар зарчмаар ажиллаад байгаа нь тодорхойгүй ч утсаа алдсан бол олох боломж нэмэгдэж л байна.

Poco X3 гэж үү?

 Xiaomi-ээс салбарласан Poco-гийнхон өндөр үзүүлэлт, хямд үнэ гэсэн зарчимтай. Poco X2 худалдаанд гараад бас хөөрхөн хугацаа өнгөрчихсөн бол дараагийн загвар X3-ын шуум яваад эхэлжээ. Одоогоор баттай биш мэдээллээр ил болсон үзүүлэлт: 5160mAh battery + 33W charging 64MP Main camera M2007J20CG гэсэн модел дугаар Одоогоор өөр мэдээлэл ил болоогүй ч үнэ, үзүүлэлт хоёроороо өмнө нь асар олон хэрэглэгч өөртөө татчихсан учраас энэ загвар арай үнэтэй гарч магадгүй.

Android Studio дээр нугас мэдрэгч нэмэгдэнэ.

 Андроид хэрэглүүр хөгжүүлэхэд Android Studio ашигладаг хүмүүс олон бий. Андроид 11-г дэмжих Android Studio дээр харин нугалардаг дэлгэцтэй утсанд зориулж утасны нугас мэдрэгчийг дэмжих функц оруулж өгчээ. Galaxy Fold, Huawei Mate X гэх мэт утаснуудад хэрэглүүр хөгжүүлэхэд улам хялбар болж байна гэсэн үг юм.  Самсунгаас Fold, Z Flip загварууд, Huawei-ээс Mate X, Motorola-аас Razr гэх загвар гаргачихсан бол саяхан Microsoft-оос Surface Duo гэх нугалардаг загвар гаргасан. 

Nokia 8.3 5G, Nokia 5.3...

 Nokia гэх алдартай нэрийг мэдэхгүй хүн цөөхөн дөө. 21-р зууны хүүхдүүд харин зурагтын удирдлага гэж андуурсан сурагтай байсан. Ямартай ч энэхүү нэрийг HMD Global худалдаж аваад маш хямд үнэтэй утас худалдаанд гаргаад байгаа. Сүүлд Nokia 8.3 5G, Nokia 5.3 гэх загвар гаргасан байна. Тэгэхээр Nokia 8.3 5G гэх утасны зураг үзүүлэлт нь: Аль ч давтамжийн 5G сүлжээг дэмжих, хос сим карт унших бөгөөд 6.81" 2400х1080 HDR дэлгэц Snapdragon 765G SoC 6/8GB RAM, 64/128GB Storage + SD Card slot 4500mAh battery Android One based on Android 10 64MP + 12MP + ? + ? гэсэн дөрвөлсөн камер ийм үзүүлэлтэйгээр ~$646 үнэтэй гарах нь ээ. Snapdragon 765G SoC агуулж байгаа учраас үнэ өсөх нь тодорхой. Харин Nokia 5.3-ын хувьд Юутай ч 5G сүлжээ дэмжихгүй Snapdragon 665 SoC 6.55" 1600x720 дэлгэц 6/128GB + SD Card slot 4000mAh battery Nokia 8.3 5G-тэй тун төстэй дөрвөлсөн камер Android One  Ийм үзүүлэлттэй утас гэхэд ~$204 гэдэг асар хямд үнэ шүү. Android One системтэй гэхээр их том давуу тал болно. Учир...

Note 20 Ultra ч чулуу юм аа

Шууд утгаараа чулуу ч биш л дээ, гар утас. Гэхдээ унагах туршилтаар iPhone 11 Pro Max-ын хажууд харьцангуй бага гэмтэл авч байна. iPhone 11 Pro Max-тай харьцуулахад засвар авахад хэцүү ч гэсэн эдэлгээ сайн даахаар гэж дүгнэжээ. Самсунгийн тусгай "Corning Gorilla Glass Victus" гэж нэрлэсэн энэхүү шил одоогоор зах зээл дээрх утсанд байгаа хамгийн чанартай шил гэв. Туршилтыг бүтнээр үзэх бол  ЭНД  дараарай.

Pixel утастайг тань бүгд мэднэ

 Google Pixel хэрэглэгчид харьцангуй цөөн байдаг. Учир нь үнэтэй, мэдэх хүн цөөн гэдэг шалтгаанаар. Гар утасны камер ингэж зураг авдаг юм гэж бидэнд үлгэрлэж байгаа ганц утас шүү дээ уг нь бол.  Тэгэхээр яагаад таныг Pixel ашиглаж байгааг бүгд мэднэ гэсэн бэ гэхээр гар утсаар авсан зурагны нэр ихэвчлэн IMG... гэж эхэлдэг бол Google Camera 7.5 хувилбараас эхлэн зургийн нэр PXL... гэж эхлэхээр болжээ.  Google Camera 7.5 хувилбар зөвхөн Андроид 11 дээр ажиллах боломжтой аж. Хэрвээ бета Андроид 11 ашиглаж байгаа бол АПК-р суулгаж болно, бета суулгамааргүй байвал хэдхэн удаа нүдээ аниад нээхэд албан ёсны Андроид 11 гарлаа дөө.

OneUI 2.5 шинэчлэл авах төхөөрөмжүүд

 Samsung-ийн интерфэйс Touchwiz -> Samsung Experience -> OneUI гэх замналаар явж буй. Нэрээ сольдог цаанаа ямар учиртайг мэдэхгүй ч наана бол илт мэдэгдэхүйц сайжирсан шүү. Touchwiz, Samsung Experience байх үедээ бол хэдий шинэлэг нэмэлтүүдтэй ч найгүй гацдаг байсан. OneUI дээр харин илт сайжирсан байна лээ, хурдны хувьд. Ямартай ч доорх загваруудад OneUI 2.5 шинэчлэл гарах юм байна: Galaxy S20 Ultra 5G Galaxy S20 Ultra Galaxy S20+ 5G Galaxy S20+ Galaxy S20 5G Galaxy S20 Galaxy S10 5G Galaxy S10+ Galaxy S10 Galaxy S10e Galaxy S10 Lite Galaxy S9 Galaxy S9+ Galaxy Note 10+ 5G Galaxy Note 10+ Galaxy Note 10 5G Galaxy Note 10 Galaxy Note 10 Lite Galaxy Note 9 Galaxy Z Flip 5G Galaxy Z Flip Galaxy Fold 5G Galaxy Fold Тэгэхээр OneUI 2.5 дээр юу шинэчлэгдэх вэ? Доорх шинэчлэл зөвхөн S20, Note 20 загварууд дээрх бөгөөд, бусад загварт нэмэгдэх үгүй нь тодорхойгүй Камер - Pro Video mode - Galaxy Buds-тай холбогдсоноор микрофоны чиглэлийг удирдаж болох нь ээ. - 8K@24fps бичлэг хийх - 21...

Google Pixel 5-ын тухай

 Намар Google-ийн Pixel цувралын шинэ загвар гардаг. Одоо Pixel 5 гэж гарах нь тодорхой болсон. Түрүү жил Pixel 4 дээрээ Soli радар ашиглаж алсаас хөдөлгөөн мэдрэх, царай таних гэх мэт шинэ зүйл үзүүлсэн бол энэ жил зүгээр л камер, софтвэйр дээр анхаарч байгаа бололтой.  Одоогоор мэдэгдэж буй үзүүлэлтүүд Snapdragon 765G SoC 8GB LPDDR4X RAM 128GB UFS 2.1 Storage 15W Qi wireless charging, 5W reverse wireless charging Дэлгэцэн дээр камертай, ардаа дөрвөлсөн камертай, царай танихгүй, хурууны хээ уншигчтай. Дээрх зурагнаас харахад OnePlus 1-ийн Sandstone шиг барзгар ар талтай байж магадгүй бололтой. Үнэхээр Sandstone шиг (яг ижил биш ч ер нь төстэй) бол бараг утсандаа гэр хийх шаардлагагүй болно биз хыхы. Уламжлалт содон өнгөтэй Power товч харин өнгөний шийд гараагүй бололтой. Хажуугаар нь бас Pixel 4a 5G гэсэн юмны сураг гараад ирсэн. Зүүн талд Pixel 5, баруун талд Pixel 4a 5G Тэгэхээр Pixel 5 болон Pixel 4a 5G загваруудыг 9-р сарын сүүл эсвэл 10-р сарын эхээр бид харах байх. Урьд...

Android Auto-ын шинэчлэл

 Гар утсаа автомашинтайгаа холбочихсон байх их хэрэгтэй шүү. Учир нь дуудлага авах, дуу солих гэх мэтийн үйлдлийг хялбаршуулж өгдөг. Та жолоо барьж байх үедээ анхаарал сарних нь гар утас оролдсонтой харьцуулахад хамаагүй бага. Аюул бага гэсэн үг. Харин сүүлийн шинэчлэлээр 5Ghz Wifi сүлжээ дэмжих Андроид 11 системтэй төхөөрөмжүүд асуудалгүй холбогдохоор болжээ. Гэхдээ хэдэн нөхцөлтэй. Таны автомашин Android Auto системийг дэмждэг байх Android Auto-ын сүүлийн хувилбар ажиллах, 5Ghz Wifi сүлжээ дэмждэг гар утас байх Гар утас датагаар интернэт орсон байх Google, Samsung-ийн Андроид 10-тай төхөөрөмжүүд Galaxy S8, S8 Plus, Note 8 загварууд Андроид 9 системтэй ч ажиллах боломжтой Энэхүү үйлчилгээнд удахгүй нэмэгдэх боломжууд чиглэл заах зогсоолд байршуулахад туслах цахилгаан машины цэнэглэгч олох Юутай ч жолоо барьж явахдаа гар утсаараа оролдохоо болиорой та нар. Ногоон гэрэл дээр пабжидаад зогсоод байдаг шүү.

Google Autofill биометрик ашиглана

 Тэгэхээр товчхондоо энэхүү "АвтПээл" үйлчилгээ нь таны нууц үгийг хадгалж авдаг бөгөөд, шаардлага гарсан үед автоматаар тэрхүү нууц үгийг бөглөж өгдөг эд юм. Жишээ нь Facebook, Paypal, веб сайтууд гээд л бидэнд асар их бүртгэл бий. Тэр бүрийн нууц үгийг Гүүглэ бүртгэл дээрээ хадгалаад, дараа нь Гүүглээс нууц үгээ асуугаад оруулна гэсэн үг. Өмнө нь шууд бүртгэлийн мэдээллийг оруулах уу гэж асуудаг байсан бол сүүлийн шинэчлэлээр бүртгэлийн мэдээллийг бөглөхийн тулд таны биометрик өгөгдөл (хурууны хээ, царай г.м) шаардлагатай болжээ. Энэхүү үйлчилгээг идэвхжүүлэхийн тулд Settings > Google > Autofill > Autofill with Google гэсэн дарааллаар тохируулаад л болоо. Би лав нэлээн хэдэн сайтын бүртгэлээ мартчихсан тууж яваа 😂

Google орчуулга таны яриаг орчуулж бичвэр болгоно

Google Translate-ийг хэн хүнгүй л мэдэх байлгүй. Тэгэхээр энэхүү хэрэглүүр таны яриаг шууд орчуулж бичвэр болгох боломжтой болсон, аль 3-р сард шүү.  Харин одоо тэрхүү бичвэрийг текст болгон хадгалах боломжтой болгожээ. Эхний ээлжинд Итали, Англи, Франц, Герман, Хинди (Энэтхэг үндэстний хэл), Португали, Орос, Испани, Тайланд хэлэнд энэ боломж нээгдсэн бөгөөд бусад хэлнүүд аажим нэмэгдэх юм байна. Хэрвээ шууд орчуулгыг өмнө нь ашиглаж байгаагүй бол, энгийндээ хэл нэвтрэхгүй хоёр хүн энэхүү орчуулгын тусламжтайгаар хоорондоо шууд ойлголцох юм. Учир нь орчуулга тэр дороо бэлэн болно. Харин сүүлийн шинэчлэлээр та энэхүү орчуулгыг дараа нь ашиглахын тулд текст болгох боломжтой болсон аж.

Цэнэглэх технологийг та хэр мэдэх вэ?

 Та утсандаа ямар цэнэглэгч ашигладаг вэ? 1. Оригинал, үйлдвэрлэгчийн цэнэглэгч. Үйлдвэрлэгчийн буюу утастайгаа дагаж ирсэн цэнэглэгч таны утсыг асуудалгүй цэнэглэх нь тодорхой. Баттерэйн насжилт, цэнэг барилт бас утасны эдэлгээнд ч тэр хамгийн хал балгүй нь учраас аль болох утастайгаа дагалдаж ирдэг цэнэглэгчийг ашиглах хэрэгтэй. 2. Оригинал, гуравдагч үйлдвэрийн цэнэглэгч. Энэ салбарт Anker миний хувьд шилдэг нь. Мэдээж гуравдагч үйлдвэрийнх учраас зарим утсыг үйлдвэрлэгчийн цэнэглэгч шиг цэнэглэхгүй. Жишээ нь Huawei-гийн утсыг удаан цэнэглэдэг ч Samsung-ийн утсыг маш сайн цэнэглэдэг цэнэглэгч байж болно. Учир нь цэнэглэх протокол өөр болохоор. Энэхүү цэнэглэх протокол гэж юмыг доор дэлгэрэнгүй тайлбарлана. 3. Тааралдсанаараа Манайхны дийлэнх нь яг энэ зарчмаар явж байгаа. Энийг болиосой гэсэндээ би энэхүү нийтлэлийг бичиж байна шүү дээ. Энэхүү ангилалд багтах хүмүүс хэсэг яваад утасныхаа баттерэйг яваандаа утсаа солих шаардлагатай болдог. Яагаад гэвэл үйлдвэрлэгч биш хэрэглэгч о...

Самсунгийн утастай баттерэй

Нөгөө баттерэй чинь утастай "гэжийшд" гээд байсан чинь өнөөх маань худалдаанд гарах тун дөхжээ. Galaxy M31s гэх нэртэй бөгөөд үзүүлэлт нь Display - 6.5″ FHD+ sAMOLED, Infinity-O display, Peak brightness: 420 nits SoC - Samsung Exynos 9611, 4x ARM Cortex-A73 @ 2.31GHz, 4 x ARM Cortex-A53 @1.74GHz, 10nm, Mali G72 MP3 GPU RAM & Storage - 6GB LPDDR4X + 128GB UFS 2.1, 8GB + 128GB Battery & Charging - 6000 mA, 25W fast charging, 25W fast charger included in box, Reverse wired charging (USB-C to USB-C wire included in box) Fingerprint sensor - Side-mounted fingerprint sensor Rear Camera - Primary: 64MP, f/1.8, Sony IMX682, Secondary: 12MP ultra-wide, 123° FoV, Tertiary: 5MP depth sensor, Quarternary: 5MP macro Front Camera - 32MP Android Version - Android 10 with OneUI Mirage Blue, Mirage Black гэсэн хөх болон хар бууралттай өнгөтэй гарна. Камерны софтвэр дээр Galaxy S20, A51 болон А71 гэх загварууд дээр байдаг нэмэлтүүдээс бас оруулсан аж. Үнэ: - 6\128GB хувилбар ~$260 - ...

Chrome дээрх биометрик

Ухаалаг утсан дээрх биометрик өгөгдөл гэж юу вэ? Юу байх вэ дээ, таны хурууны хээ, царайны хэлбэр зэргийг л хэлж байгаа юм. Google-ийн Auto-fill, Samsung-ийн Samsung Pass гэх мэт утсан дээрх энэхүү функцээр та нууц үгээ давтан бичээд байлгүйгээр өөрийн биометрик өгөгдлөөр шууд нэвтрэх үйлдлийг хялбархан гүйцэтгэх боломжтой болдог.  Асар олон хүн хэрэглэдэг Chrome хөтчийн дараагийн шинэчлэлээр энэхүү функц орж ирнэ гэжээ. Хөтөч дээрх ямар нэгэн сайт дээр сануулсан нууц үгийг давтаж бичихгүйгээр шууд биометрикээр нэвтрээд явбал их амархан шүү дээ.  Гүүглээс W3C стандартын WebAuthn нууцлалын тусламжтайгаар таны биометрик өгөгдлийг гадагш нь алдахгүй хадгална гэсэн байна.

Pixel 4a худалдаанд

Google-ээс анх Nexus цуврал гаргадаг байсан ч 2016 онд нэрээ сольж Pixel цуврал гаргадаг болсон.  Нэрэндээ ч таарсан камер маш сайн цуврал шүү. Харин одоо 8-р сарын 3-нд энэхүү цувралын дундаж үзүүлэлттэй хувилбар болох Pixel 4a загвар худалдаанд гарахаар болжээ.  Одоогоор ийм үзүүлэлттэй гэх таамаг байна: Processor: Qualcomm Snapdragon 730 GPU: Adreno 618 RAM: 6GB Internal storage: 64GB(?), 128GB UFS 2.1 Display: Single hole-punch 5.81-inch display, 2,340 x 1,080 resolution, 443 dpi, 60Hz refresh rate Rear camera: 12.2 MP Sony IMX363, f/1.73 aperture, 1.4µm pixels, OIS, EIS, LED flash, 4K video recording, Autofocus Front camera: 8.0 MP Sony IMX355, f/2.0 aperture, 1.14µm pixels, EIS, Fixed focus Connectivity: 4G, Dual SIM, GPS, WiFi 5, Bluetooth, GLONASS Ports: USB Type-C, 3.5mm headphone jack Security: Rear fingerprint sensor Battery: 3,080 mAh Software: Android 10 $349 үнэтэй гарах байх гэсэн тодорхой бус мэдээлэл ч бий.