Skip to main content

Компьютерээсээ Xiaomi-гийн утсыг удирддаг болно

 Компьютер дээр ажиллаж байхад утсаа гаргаж ирэх үе нэлээн гардаг даа. Тэр бүрт компьютер дээрх ажлаас анхаарал сарничихдаг. Энэ асуудлыг Samsung, Microsoft 2 нийлж Your Phone хэрэглүүрээр компьютер дээрээс утсаа удирдах боломжтой болгож шийдсэн. 

Араас нь Xiaomi харин Device Control гэх нэртэй хэрэглүүрээр даага нэхэх нь ээ. Mi 10 Ultra утасны сүүлчийн MIUI 12 Beta хувилбар дээр энэхүү хэрэглүүр байгааг нэгэн хэрэглэгч олсон байна.




Компьютер, утас хооронд файл дамжуулах, хэрэглүүрийг нь удирдах гэх мэтээр утсаа гаргаж ирэх шаардлагагүй болгоход энэхүү хэрэглүүр их тус болох нь. Гэвч одоогоор зөвхөн Mi 10 Ultra загварын утас болон Mi Notebook Pro 15 2020 загварын лаптоп хооронд л холбогдох боломжтой юм байна. 10-р сараас хэрэглүүрийн үндсэн хувилбар нийтэд ил болж магадгүй сурагтай. Үндсэн хувилбараар брэнд, загвар хамаарахгүй холбогддог болох биз ээ.

Comments

Popular posts from this blog

Андроид системийн үйлчилгээ.

Андроид утасны системтэй холбоотой бүхий л асуудлыг шийднэ. - Андроид утсанд системийн шинэчлэл хийнэ. - Сүлжээний түгжээ тайлна. - Вирус устгана. - Custom Binary Blocked by FRP Lock засна. - Google Account Lock - Samsung Account Lock - LG McAfee Lock - Mi Account Lock - Huawei ID Lock - Blackberry ID Lock - Meizu Account Lock арилгана - DRK Error засна - Please Call me засна. - Imei устсаныг засна. - Factory Reset Status болсныг засна. - Логон дээр гацаад асахгүй болсныг засна. - Уйлсан царай засна. Утас: 98000988. Facebook: BSL Software Service

FRP Lock тайлна.

Цэнэглэх технологийг та хэр мэдэх вэ?

 Та утсандаа ямар цэнэглэгч ашигладаг вэ? 1. Оригинал, үйлдвэрлэгчийн цэнэглэгч. Үйлдвэрлэгчийн буюу утастайгаа дагаж ирсэн цэнэглэгч таны утсыг асуудалгүй цэнэглэх нь тодорхой. Баттерэйн насжилт, цэнэг барилт бас утасны эдэлгээнд ч тэр хамгийн хал балгүй нь учраас аль болох утастайгаа дагалдаж ирдэг цэнэглэгчийг ашиглах хэрэгтэй. 2. Оригинал, гуравдагч үйлдвэрийн цэнэглэгч. Энэ салбарт Anker миний хувьд шилдэг нь. Мэдээж гуравдагч үйлдвэрийнх учраас зарим утсыг үйлдвэрлэгчийн цэнэглэгч шиг цэнэглэхгүй. Жишээ нь Huawei-гийн утсыг удаан цэнэглэдэг ч Samsung-ийн утсыг маш сайн цэнэглэдэг цэнэглэгч байж болно. Учир нь цэнэглэх протокол өөр болохоор. Энэхүү цэнэглэх протокол гэж юмыг доор дэлгэрэнгүй тайлбарлана. 3. Тааралдсанаараа Манайхны дийлэнх нь яг энэ зарчмаар явж байгаа. Энийг болиосой гэсэндээ би энэхүү нийтлэлийг бичиж байна шүү дээ. Энэхүү ангилалд багтах хүмүүс хэсэг яваад утасныхаа баттерэйг яваандаа утсаа солих шаардлагатай болдог. Яагаад гэвэл үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон