Та утсандаа ямар цэнэглэгч ашигладаг вэ?
1. Оригинал, үйлдвэрлэгчийн цэнэглэгч.
Үйлдвэрлэгчийн буюу утастайгаа дагаж ирсэн цэнэглэгч таны утсыг асуудалгүй цэнэглэх нь тодорхой. Баттерэйн насжилт, цэнэг барилт бас утасны эдэлгээнд ч тэр хамгийн хал балгүй нь учраас аль болох утастайгаа дагалдаж ирдэг цэнэглэгчийг ашиглах хэрэгтэй.
2. Оригинал, гуравдагч үйлдвэрийн цэнэглэгч.
Энэ салбарт Anker миний хувьд шилдэг нь. Мэдээж гуравдагч үйлдвэрийнх учраас зарим утсыг үйлдвэрлэгчийн цэнэглэгч шиг цэнэглэхгүй. Жишээ нь Huawei-гийн утсыг удаан цэнэглэдэг ч Samsung-ийн утсыг маш сайн цэнэглэдэг цэнэглэгч байж болно. Учир нь цэнэглэх протокол өөр болохоор. Энэхүү цэнэглэх протокол гэж юмыг доор дэлгэрэнгүй тайлбарлана.
3. Тааралдсанаараа
Манайхны дийлэнх нь яг энэ зарчмаар явж байгаа. Энийг болиосой гэсэндээ би энэхүү нийтлэлийг бичиж байна шүү дээ. Энэхүү ангилалд багтах хүмүүс хэсэг яваад утасныхаа баттерэйг яваандаа утсаа солих шаардлагатай болдог. Яагаад гэвэл үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон учраас манайд олигтой цэнэглэгч олддоггүй. Эдийн засгийн боломжоос шалтгаалаад ихэнх нь асар хямд, чанаргүй цэнэглэгч ашигладгийн жишээ нь түмнээ танигдсан "Вичат" гэх ногоон гэрэлтэй цагаан новш билээ. Түүний давуу тал ч гэж байхгүй дээ. Сул тал гэвэл
- Баттерэйн цэнэг барилт муудна
- Баттерэйн насжилт муудна
- Баттерэйг илүү удаан цэнэглэнэ
- Утасны дотор асар олон хагас дамжуулагч чип байдаг бөгөөд утсандаа таарахгүй цэнэглэгч тэр чипүүдийг шатаах эрсдэлтэй
- Эдийн засгийн хувьд хохиролтой. Нэг оригинал цэнэглэгч авах нь 2-3 удаа баттерэй солих, бүр утсаа солихын хажууд бол хамаагүй бага зардал шүү дээ.
- USB 1.0 - 5V, 0.5A, 2.5W
- USB 2.0 - 5V, 0.5A, 2.5W
- USB 3.0 - 5V, 0.5A/0.9A, 4.5W
- USB 3.1 (USB Type C + Power Delivery) - 5-20V, 0.5A/0.9A/1.5A/3A/5A, 100W
- USB Power Delivery - Apple-ийн төхөөрөмжүүд голцуу ашигладаг энэхүү технологи нь 14.5V, 2A, 29W байна. iPhone 8, 8-аас хойших загварууд дээр ажилладаг бөгөөд iPad, MacBook, Pixel Chromebook гэх мэт хэдэн төхөөрөмж дээр бас ажиллана. 0-80% хүртэл дээд хүчээр цэнэглэж байгаад 80% хүрмэгц цэнэглэх хүчийг аюулгүй байдлын үүднээс багасгадаг.
- Google USB Power Delivery - 9V, 2A, 18W энэ технологи тийм ч толгой цохих том тоо биш байгаа биз? Гэвч Pixel загварын утсандаа бол боломжийн хугацаанд их хувийн цэнэг шахчихдаг шүү. Мөн л дээрхтэй адил 80% хүртэл дээд хүчээр цэнэглэнэ.
- Qualcomm Quick Charge
Quick Charge 1.0 - 5V, 2A, 10W
Quick Charge 2.0 - 5V/9V/12V, 1.67A/2A, 18W
Quick Charge 3.0 - 3.6V-20V, 2.5A/4.6A, 18W
Quick Charge 4.0+ - 5V/9V/3.6V-20V, 3A/2.5A/4.6A, 27W(USB-PD)
Та 4.0-ээр нь 2.0-тэй буюу шинэ цэнэглэгчээр хуучин төхөөрөмжөө цэнэглэсэн ч аюулгүй, учир нь хуучин технологио таньж бага хүчээр цэнэглэж чаддаг. Зах зээл дээр Qualcomm чипсеттэй утас маш их, тийм учраас энэ технологийг ашигладаг цэнэглэгчийг ашиглах боломж их гарна гэсэн үг. Гэвч зарим үйлдвэрлэгч Qualcomm чип ашигласан ч өөрсдийн протоколыг ашигладаг. Жишээ нь OnePlus, OPPO байна. Quick Charge технологийг Google Pixel, LG, Xiaomi гэх мэт олон утсан дээрээс харж болно. Энэхүү технологийн нэг онцгой зүйл нь утасны температур мэдрэгчийг ашиглан гүйдлийг аль сэрүүн хэсгээр гүйлгэдэг. Ингэснээр хэт их халах, богино холболт үүсэхээс сэргийлдэг. - Samsung Adaptive Fast charging - 5V/9V, 2A, 18W. Бараг бүх Самсунгийн утсанд байдаг, Quick Charge 2.0 технологитой зохицдог. Нэг гэм нь Эксинос чип бүхий төхөөрөмжүүдэд ажилладаг бол давуу тал нь утсыг хамгийн бага халаадаг бусад технологитой харьцуулахад.
- OnePlus Dash/Warp, OPPO VOOC Charging
Dash charge - 5V, 4A, 20W
VOOC charge - 5V, 5A, 25W
Warp charge - 5V, 6A, 30W
Super VOOC charge - 10V, 5A, 50W
Саяхныг хүртэл хамгийн хурдан нь байсан. Хамгийн том давуу тал нь цэнэглэх үед утсыг халаадаггүй, утас халахгүй байна гэдэг баттерэйн насжилтанд сайн нөлөөтэй, учир нь баттерэйг халаах тусам мууддаг. Гэм нь зөвхөн Dash/Warp, VOOC charge дэмждэг утсанд л ажиллах технологи. Өөр утсанд таарахгүй. Мөн л бусад технологийн адилаар 75, 80% хүртэл дээд хүчээр цэнэглэж байгаад цаашдаа бага хүчээр цэнэглэнэ. - Huawei Super Charge - 4.5V-10V, 4A/4.5A/5A, 18W-40W. Dash/Warp-аас давуу тал нь гэвэл USB-PD-тэй зохицож ажилладаг. Ямар адаптер залгасныг утас таньж цэнэглэх горим хооронд шилждэг. Гэвч цэнэглэх хурдаар арай гүйцэхгүй.
Утсаа цэнэглэх хугацаа хурдан байна. Цагтай уралдаж яарч сандарч байхад нэг утсаа цэнэглэх гэж 2 цаг сахиад сууна гэдэг бүтэшгүй.
Comments
Post a Comment