Skip to main content

Sony-гийн гоё төсөл, гэвч хаягдсан

Sony Ericsson байх үедээ нэлээн алдартай болсон энэхүү брэндийг манайхан ч сайн мэднэ дээ, мессэжний багтаамж дүүрдэггүй, Walkman хөгжим тоглуулагч гэх мэт... Тэр ч яахав, тэдний хаясан энэхүү төсөл уг нь их боломжийн санаатай байж билээ. Sony Ericsson Xperia Play гэх анхны загвартайгаа тун төстэй энэхүү загвар бол Xperia Play 2.


Анхны загвартайгаа ижил дэлгэц гулсах механизмтай, дэлгэц гулсангуут D-Pad гэх хэсэг гарч ирнэ. Тэр хэсэгт тоглоомын удирдлага байрлах юм л даа. Хятадын Шэньжэнь хотын оршин суугч, төслийн утас цуглуулах хоббитой иргэн энэ утсыг олонд харуулжээ.

Тоглоомын зориулалттай энэхүү цуврал гэвч хоёр дох загвараа худалдаанд гаргалгүй хаясан. Шалтгаан тодорхойгүй ч уг нь өдийд иймэрхүү гарч ирсэн бол нэмэлт удирдлагууд "бабжий" тоглоход их л хэрэгтэй байсан байх даа.




Playstation-ий гар дээрх R, L шиг товчлуур байгаад байдаг, тоглоход зориулсан нэлээн дажгүй загвартай удирдлага байгаад байдаг, гэвч энэ төсөл хаягдчихсан байдаг. Утасны үзүүлэлт ч бас тодорхой бус бөгөөд 2021 за байг 2022 онд гарахад одоогийн Rog 3 шиг үзүүлэлттэй бол зах зээлд нэлээн хувь эзлэх байх даа.

Comments

Popular posts from this blog

Андроид системийн үйлчилгээ.

Андроид утасны системтэй холбоотой бүхий л асуудлыг шийднэ. - Андроид утсанд системийн шинэчлэл хийнэ. - Сүлжээний түгжээ тайлна. - Вирус устгана. - Custom Binary Blocked by FRP Lock засна. - Google Account Lock - Samsung Account Lock - LG McAfee Lock - Mi Account Lock - Huawei ID Lock - Blackberry ID Lock - Meizu Account Lock арилгана - DRK Error засна - Please Call me засна. - Imei устсаныг засна. - Factory Reset Status болсныг засна. - Логон дээр гацаад асахгүй болсныг засна. - Уйлсан царай засна. Утас: 98000988. Facebook: BSL Software Service

Galaxy S21 Series

 Хавар байтугай гунан үхрийн эвэр хугараагүй байхад Galaxy S21 гарчихлаа гэж. Өмнөх цувралтай ижил энгийн, плас, ултра гэсэн гурван загвар гарсан. Бүгд 5жи сүлжээ дэмжинэ. Ултра загварын хувьд нэг онцлог нь Нөүт цувралтай ижил бал ашиглах боломж олгож байгаа. За тэгээд үзүүлэлтийн хувьд Galaxy S21 Хийц: Хөнгөн цагаан хүрээ, хуванцар ар, Gorilla Glass Victus нүүр Хэмжээс: 151.7х71.2х7.9мм, 171гр Дэлгэц: 6.2" FHD+ Dynamic AMOLED, 2400x1080p, 421 PPI, 120Hz refresh rate (48-120Hz хооронд автоматаар шилжиж ажиллана), 20:9 ratio, HDR10+, 1300nit гэрэлтүүлэг, Always On Dipslay. Чипсет: International - Exynos 2100. USA (Japan, Korea, Hong Kong) - Snapdragon 888 РАМ, Багтаамж: 8\128GB, 8\256GB Баттерэй: 4000mAh, 25W Power Delivery 3.0 fast charging, 15W Wireless charging, 4.5 reverse wireless charging, ихэнх улсад ХАЙРЦГАНДАА ЦЭНЭГЛЭГЧГҮЙ . Хамгаалалт: Дэлгэцэн доорх ултрасоник хурууны хээ уншигч. Арын камер: Үндсэн - 12МП өргөн өнцгийн линз. Хоёрдогч - 12МП хэт өргөн өнцгийн линз. Гуравд...

Galaxy S21-ийн талаар

Хамгийн эхний мэдээлэл бол 1-р сарын 14-нд (манай цагаар 14-ний шөнө) танилцуулна гэж байгаа. 14-нд танилцуулаад 22-нд дэлхий даяар худалдаалж эхлэх бөгөөд Энэтхэгт харин 29-нд худалдаанд гарах юм байна.  Galaxy S21, S21 Plus, S21 Ultra гэсэн гурван загвар гарах бөгөөд, өмнөх загваруудтай адил Plus болон Ultra загвар илүү үнэтэй, илүү өндөр үзүүлэлттэй байна. Загварын хувьд 2020-2021 оны тренд болсон асар том товгор камер агуулна.  Galaxy S21-ийн алдагдсан рендэр зургууд Phantom Violet, Phantom Gray, Phantom White, Phantom Pink гэсэн дөрвөн өнгөний сонголттой. Ар таг нь хуванцар материалтай бөгөөд Phantom Violet, Phantom Pink өнгөтэй загваруудын камерын товгор нь зэс хүрээтэй өнгөтэй аж. Galaxy S21 Plus алдагдсан рендэр зургууд Энгийн S21-с бараг ялгагдахгүй ч гэсэн 4 биш 3 өнгөний сонголттой, хэмжээгээр арай том, мөн ар тал нь шилэн байх нь.  Galaxy S21 Ultra алдагдсан рендэр зургууд Хамгийн өндөр үзүүлэлттэй энэхүү загвар харахад л "нүд"-ний тоогоор илүүрхээд ялгагдахаа...