Google Translate-ийг хэн хүнгүй л мэдэх байлгүй. Тэгэхээр энэхүү хэрэглүүр таны яриаг шууд орчуулж бичвэр болгох боломжтой болсон, аль 3-р сард шүү.
Харин одоо тэрхүү бичвэрийг текст болгон хадгалах боломжтой болгожээ. Эхний ээлжинд Итали, Англи, Франц, Герман, Хинди (Энэтхэг үндэстний хэл), Португали, Орос, Испани, Тайланд хэлэнд энэ боломж нээгдсэн бөгөөд бусад хэлнүүд аажим нэмэгдэх юм байна.
Хэрвээ шууд орчуулгыг өмнө нь ашиглаж байгаагүй бол, энгийндээ хэл нэвтрэхгүй хоёр хүн энэхүү орчуулгын тусламжтайгаар хоорондоо шууд ойлголцох юм. Учир нь орчуулга тэр дороо бэлэн болно. Харин сүүлийн шинэчлэлээр та энэхүү орчуулгыг дараа нь ашиглахын тулд текст болгох боломжтой болсон аж.
Comments
Post a Comment