Skip to main content

Galaxy S21-ийн талаар

Хамгийн эхний мэдээлэл бол 1-р сарын 14-нд (манай цагаар 14-ний шөнө) танилцуулна гэж байгаа.

14-нд танилцуулаад 22-нд дэлхий даяар худалдаалж эхлэх бөгөөд Энэтхэгт харин 29-нд худалдаанд гарах юм байна. 


Galaxy S21, S21 Plus, S21 Ultra гэсэн гурван загвар гарах бөгөөд, өмнөх загваруудтай адил Plus болон Ultra загвар илүү үнэтэй, илүү өндөр үзүүлэлттэй байна.
Загварын хувьд 2020-2021 оны тренд болсон асар том товгор камер агуулна. 

Galaxy S21-ийн алдагдсан рендэр зургууд

Phantom Violet, Phantom Gray, Phantom White, Phantom Pink гэсэн дөрвөн өнгөний сонголттой. Ар таг нь хуванцар материалтай бөгөөд Phantom Violet, Phantom Pink өнгөтэй загваруудын камерын товгор нь зэс хүрээтэй өнгөтэй аж.

Galaxy S21 Plus алдагдсан рендэр зургууд

Энгийн S21-с бараг ялгагдахгүй ч гэсэн 4 биш 3 өнгөний сонголттой, хэмжээгээр арай том, мөн ар тал нь шилэн байх нь. 


Galaxy S21 Ultra алдагдсан рендэр зургууд

Хамгийн өндөр үзүүлэлттэй энэхүү загвар харахад л "нүд"-ний тоогоор илүүрхээд ялгагдахаар болж. Нөгөө хоёроос ялгаатай нь Ултра маань дэлгэцийн зах хэсэг нумарсан загвартай юм байна. Самсунгийн хувьд анх удаа гэж хэлж болох нэг юм гэвэл Ултра загварын дэлгэц QHD+ нягтаршилтайгаар 120Гц дээр ажиллах боломжтой гэжээ. 
Ойлгомжтой олон улсад Exynos 2100, АНУ-д Snapdragon 888 чипсеттэй худалдаанд гарна.
Мемори картны оролтгүй гэсэн шуум яваад байгаа, бараг л үнэн байх. 

Бүх загвар ижилхэн 25W USB Power deliver 3.0 түргэн цэнэглэх технологитой. S21 - 4000mAh, S21 Plus - 4800mAh, S21 Ultra - 5000mAh баттерэйтэй.
Алимыг цэнэглэчгүй гээд шоолоод байсан Самсунгийн S21 цуврал ихэнх улсад ЦЭНЭГЛЭГЧГҮЙ худалдаалахаар болж дээ. 
Үнэ ханшийн хувьд бас л чанга эхэлж байна.
Samsung Galaxy S21 - 128GB: €849, 256GB: €899
Samsung Galaxy S21 Plus - 128GB: €1,049, 256GB: €1,099
Samsung Galaxy S21 Ultra - 128GB: €1,349, 256GB: €1,399, 512GB: €1,529

Андроид 11 суурьтай OneUI 3.1 системтэй ирнэ.

Самсунг мөн Note цувралыг хаяхаар шийдэж байгаа, харин S Ultra загварт нэмж худалдаж авч болохоор балтай кэйс худалдаалж эхлэх аж.


Comments

Popular posts from this blog

Андроид системийн үйлчилгээ.

Андроид утасны системтэй холбоотой бүхий л асуудлыг шийднэ. - Андроид утсанд системийн шинэчлэл хийнэ. - Сүлжээний түгжээ тайлна. - Вирус устгана. - Custom Binary Blocked by FRP Lock засна. - Google Account Lock - Samsung Account Lock - LG McAfee Lock - Mi Account Lock - Huawei ID Lock - Blackberry ID Lock - Meizu Account Lock арилгана - DRK Error засна - Please Call me засна. - Imei устсаныг засна. - Factory Reset Status болсныг засна. - Логон дээр гацаад асахгүй болсныг засна. - Уйлсан царай засна. Утас: 98000988. Facebook: BSL Software Service

FRP Lock тайлна.

Цэнэглэх технологийг та хэр мэдэх вэ?

 Та утсандаа ямар цэнэглэгч ашигладаг вэ? 1. Оригинал, үйлдвэрлэгчийн цэнэглэгч. Үйлдвэрлэгчийн буюу утастайгаа дагаж ирсэн цэнэглэгч таны утсыг асуудалгүй цэнэглэх нь тодорхой. Баттерэйн насжилт, цэнэг барилт бас утасны эдэлгээнд ч тэр хамгийн хал балгүй нь учраас аль болох утастайгаа дагалдаж ирдэг цэнэглэгчийг ашиглах хэрэгтэй. 2. Оригинал, гуравдагч үйлдвэрийн цэнэглэгч. Энэ салбарт Anker миний хувьд шилдэг нь. Мэдээж гуравдагч үйлдвэрийнх учраас зарим утсыг үйлдвэрлэгчийн цэнэглэгч шиг цэнэглэхгүй. Жишээ нь Huawei-гийн утсыг удаан цэнэглэдэг ч Samsung-ийн утсыг маш сайн цэнэглэдэг цэнэглэгч байж болно. Учир нь цэнэглэх протокол өөр болохоор. Энэхүү цэнэглэх протокол гэж юмыг доор дэлгэрэнгүй тайлбарлана. 3. Тааралдсанаараа Манайхны дийлэнх нь яг энэ зарчмаар явж байгаа. Энийг болиосой гэсэндээ би энэхүү нийтлэлийг бичиж байна шүү дээ. Энэхүү ангилалд багтах хүмүүс хэсэг яваад утасныхаа баттерэйг яваандаа утсаа солих шаардлагатай болдог. Яагаад гэвэл үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон