Skip to main content

Galaxy S21 Series

 Хавар байтугай гунан үхрийн эвэр хугараагүй байхад Galaxy S21 гарчихлаа гэж.


Өмнөх цувралтай ижил энгийн, плас, ултра гэсэн гурван загвар гарсан. Бүгд 5жи сүлжээ дэмжинэ.

Ултра загварын хувьд нэг онцлог нь Нөүт цувралтай ижил бал ашиглах боломж олгож байгаа.





За тэгээд үзүүлэлтийн хувьд

Galaxy S21

Хийц: Хөнгөн цагаан хүрээ, хуванцар ар, Gorilla Glass Victus нүүр

Хэмжээс: 151.7х71.2х7.9мм, 171гр

Дэлгэц: 6.2" FHD+ Dynamic AMOLED, 2400x1080p, 421 PPI, 120Hz refresh rate (48-120Hz хооронд автоматаар шилжиж ажиллана), 20:9 ratio, HDR10+, 1300nit гэрэлтүүлэг, Always On Dipslay.

Чипсет: International - Exynos 2100. USA (Japan, Korea, Hong Kong) - Snapdragon 888

РАМ, Багтаамж: 8\128GB, 8\256GB

Баттерэй: 4000mAh, 25W Power Delivery 3.0 fast charging, 15W Wireless charging, 4.5 reverse wireless charging, ихэнх улсад ХАЙРЦГАНДАА ЦЭНЭГЛЭГЧГҮЙ.

Хамгаалалт: Дэлгэцэн доорх ултрасоник хурууны хээ уншигч.

Арын камер: Үндсэн - 12МП өргөн өнцгийн линз. Хоёрдогч - 12МП хэт өргөн өнцгийн линз. Гуравдагч - 64МП телефото линз.

Нүүрний камер: 10МП, 80° харах линз.

Оролт: USB 3.2 Type-C

Аудио: Dolby Atmos, speakers by AKG

Холболт: Bluetooth 5.1, NFC, Wi-Fi 6, 5G cellular

Софтвер: Андроид 11 суурьтай OneUI 3.1

Бусад үзүүлэлтүүд: IP68 хамгаалалт, ANT+, Samsung DeX, Knox, Bixby voice assistant, Google Discover Pane

Өнгө: Phantom Violet, Phantom Gray, Phantom White, Phantom Pink

Үнэ: 8\128GB (бүх өнгө) - $799.99, 8\256GB (зөвхөн Phantom Gray өнгө) - $899.99

Galaxy S21 Plus

Хийц: Хөнгөн цагаан хүрээ, Gorilla Glass Victus ар, Gorilla Glass Victus нүүр

Хэмжээс: 161.5x75.6x7.8мм, 202гр

Дэлгэц: 6.7" FHD+ Dynamic AMOLED, 2400x1080p, 394 PPI, 120Hz refresh rate (48-120Hz хооронд автоматаар шилжиж ажиллана), 20:9 ratio, HDR10+, 1300nit гэрэлтүүлэг, Always On Dipslay.

Чипсет: International - Exynos 2100. USA (Japan, Korea, Hong Kong) - Snapdragon 888

РАМ, Багтаамж: 8\128GB, 8\256GB

Баттерэй: 4800mAh, 25W Power Delivery 3.0 fast charging, 15W Wireless charging, 4.5 reverse wireless charging, ихэнх улсад ХАЙРЦГАНДАА ЦЭНЭГЛЭГЧГҮЙ.

Хамгаалалт: Дэлгэцэн доорх ултрасоник хурууны хээ уншигч.

Арын камер: Үндсэн - 12МП өргөн өнцгийн линз. Хоёрдогч - 12МП хэт өргөн өнцгийн линз. Гуравдагч - 64МП телефото линз.

Нүүрний камер: 10МП, 80° харах линз.

Оролт: USB 3.2 Type-C

Аудио: Dolby Atmos, speakers by AKG

Холболт: Bluetooth 5.1, NFC, Wi-Fi 6, 5G cellular

Софтвер: Андроид 11 суурьтай OneUI 3.1

Бусад үзүүлэлтүүд: IP68 хамгаалалт, ANT+, Samsung DeX, Knox, Bixby voice assistant, UWB, Google Discover Pane

Өнгө: Phantom Violet, Phantom Black, Phantom White, Samsung.com-ын тусгай Phantom Gold, Phantom Red.

Үнэ: 8\128GB (бүх өнгө) - $999.99, 8\256GB (зөвхөн Phantom Black өнгө) - $1099.99

Galaxy S21 Ultra

Хийц: Хөнгөн цагаан хүрээ, Gorilla Glass Victus ар, Gorilla Glass Victus нүүр

Хэмжээс: 165.1x75.6x8.9мм, 229гр

Дэлгэц: 6.8" QHD+ Dynamic AMOLED, 3200x1440p, 515 PPI, 120Hz refresh rate (QHD+ supported on 120Hz) (10-120Hz хооронд автоматаар шилжиж ажиллана), 20:9 ratio, HDR10+, 1500nit гэрэлтүүлэг, Always On Dipslay.

Чипсет: International - Exynos 2100. USA (Japan, Korea, Hong Kong) - Snapdragon 888

РАМ, Багтаамж: 12\128GB, 12\256GB, 16\512GB

Баттерэй: 5000mAh, 25W Power Delivery 3.0 fast charging, 15W Wireless charging, 4.5 reverse wireless charging, ихэнх улсад ХАЙРЦГАНДАА ЦЭНЭГЛЭГЧГҮЙ.

Хамгаалалт: Дэлгэцэн доорх ултрасоник хурууны хээ уншигч.

Арын камер: Үндсэн - 108МП өргөн өнцгийн линз. Хоёрдогч - 12МП хэт өргөн өнцгийн линз. Гуравдагч - 10МП телефото линз. Дөрөвдөгч - 10МП телефото линз.

Нүүрний камер: 40МП, 80° харах линз.

Оролт: USB 3.2 Type-C

Аудио: Dolby Atmos, speakers by AKG

Холболт: Bluetooth 5.1, NFC, Wi-Fi 6, 5G cellular

Софтвер: Андроид 11 суурьтай OneUI 3.1

Бусад үзүүлэлтүүд: IP68 хамгаалалт, ANT+, Samsung DeX, Knox, Bixby voice assistant, UWB, Google Discover Pane, Wacom Stylus and S Pen support (тусдаа зарагдана, утасны гадна бал байрлана)

Өнгө: Phantom Gray, Phantom White, Samsung.com-ын тусгай Phantom Titanium, Phantom Navy, Phantom Brown

Үнэ: 12\128GB (бүх өнгө) - $1199.99, 12\256GB (зөвхөн Phantom Black өнгө) - $1299.99, 16\512GB - $1399.99

За тоон үзүүлэлт дууслаа. Одоо гар дээр авах мэдрэмжийг ярьцгаая.

Самсунгийн дэлгэц үргэлж л өнгөлөг байж чаддаг. Арга ч үгүй биз, хамгийн өндөр үзүүлэлттэй загвартаа асар өндөр үзүүлэлттэй дэлгэц хийчихдэг, нэмээд систем дээр ч дүрс өнгөлөх функцтэй.

Өмнөх загварууд, өөр үйлдвэрийн утаснуудаас давуу нэг юм нь энэ удаа Gorilla Glass Victus шил ашигласан тул дэлгэц зурагдтал нэлээн удна гэсэн үг. 


Загварын хувьд 2021 оны тренд болсон асар том камерны хэсэг мэдээж байна.

Энгийн загвар ар тал нь хуванцар, хэмжээс ч арай жижиг тул арай хөнгөн, нэг гараар ашиглахад илүү эвтэйхэн. Гэхдээ үзүүлэлт, дэлгэцийн нягтаршил нь Ултра загвараас бага учраас үзүүлэлт тулгах хоббитой хүмүүст зөв сонголт болохгүй байх. 

Чипсет яагаад хоёр өөр байгаа вэ?
Худалдааны бүсээс хамаарч АНУ, Хятад (Хонг Конг), Япон, Солонгос загварууд Snapdragon 888 чипсеттэй бол олон улсын загвар Exynos 2100 чипсеттэй байна. 

КАМЕР
Асар сайжирсан л гээд байгаа. Олон камераар зэрэг бичлэг хийх, шинэ чипсетийн ачаар бичлэг хийх болон харанхуйд зураг авах нь улам сайжирсан гэнэ лээ. 8К бичлэг хийж байх үед 33МП зураг авах боломжтой. Чихэвч болон утасны микрофоноор зэрэг дуу бичнэ, бичлэг хийх үед гэх мэт...


S Pen дэмжинэ
Хэрвээ хүсвэл S Pen болон бал хавчуулах кэйс нэмж худалдаж авч болно. Нөүт цувралаас өөр цувралд бал орж ирж байгаа нь шинэ загварын бас нэг онцлог. Гэвч дутагдалтай тал нь өмнөх Note 9, Note 10, Note 20 загваруудад байдаг балны блүтүүт функцууд (жишээ нь сэлфи авахдаа балаараа удирдах) байхгүй. 


Galaxy S21 Ultra - Smart Clear View case with S Pen

Өнөөдрөөс эхлэн 1-р сарын 28-ныг хүртэл урдчилсан захиалга авах юм билээ. Урдчилж захиалсан үйлчлүүлэгчиддээ  S21-т $100, S21 Plus-т $150, S21 Ultra-д $200 дүйцэх Samsung Credits бэлэглэнэ. Мөн бүх урдчилсан захиалгад Galaxy SmartTag үнэгүй дагалдана. Энэхүү тааг яадаг эд вэ гэхээр түлхүүрний оосор шиг эд бөгөөд та өөрийн үнэтэй эд зүйлдээ уячихна, утаснаасаа хаана байгаа байршлыг олох боломжтой юм. Жишээ нь үүргэвчиндээ, унадаг дугуйндаа эсвэл бүр зурагтын удирдлагандаа наасан ч болно :v 


Comments

Popular posts from this blog

Андроид системийн үйлчилгээ.

Андроид утасны системтэй холбоотой бүхий л асуудлыг шийднэ. - Андроид утсанд системийн шинэчлэл хийнэ. - Сүлжээний түгжээ тайлна. - Вирус устгана. - Custom Binary Blocked by FRP Lock засна. - Google Account Lock - Samsung Account Lock - LG McAfee Lock - Mi Account Lock - Huawei ID Lock - Blackberry ID Lock - Meizu Account Lock арилгана - DRK Error засна - Please Call me засна. - Imei устсаныг засна. - Factory Reset Status болсныг засна. - Логон дээр гацаад асахгүй болсныг засна. - Уйлсан царай засна. Утас: 98000988. Facebook: BSL Software Service

FRP Lock тайлна.

Цэнэглэх технологийг та хэр мэдэх вэ?

 Та утсандаа ямар цэнэглэгч ашигладаг вэ? 1. Оригинал, үйлдвэрлэгчийн цэнэглэгч. Үйлдвэрлэгчийн буюу утастайгаа дагаж ирсэн цэнэглэгч таны утсыг асуудалгүй цэнэглэх нь тодорхой. Баттерэйн насжилт, цэнэг барилт бас утасны эдэлгээнд ч тэр хамгийн хал балгүй нь учраас аль болох утастайгаа дагалдаж ирдэг цэнэглэгчийг ашиглах хэрэгтэй. 2. Оригинал, гуравдагч үйлдвэрийн цэнэглэгч. Энэ салбарт Anker миний хувьд шилдэг нь. Мэдээж гуравдагч үйлдвэрийнх учраас зарим утсыг үйлдвэрлэгчийн цэнэглэгч шиг цэнэглэхгүй. Жишээ нь Huawei-гийн утсыг удаан цэнэглэдэг ч Samsung-ийн утсыг маш сайн цэнэглэдэг цэнэглэгч байж болно. Учир нь цэнэглэх протокол өөр болохоор. Энэхүү цэнэглэх протокол гэж юмыг доор дэлгэрэнгүй тайлбарлана. 3. Тааралдсанаараа Манайхны дийлэнх нь яг энэ зарчмаар явж байгаа. Энийг болиосой гэсэндээ би энэхүү нийтлэлийг бичиж байна шүү дээ. Энэхүү ангилалд багтах хүмүүс хэсэг яваад утасныхаа баттерэйг яваандаа утсаа солих шаардлагатай болдог. Яагаад гэвэл үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон