Skip to main content

OnePlus 7 Pro


Almond, Mirror Gray, Nebula Blue гэсэн гурван өнгөний сонголттой.

6, 8, 12 GB (128, 256 GB багтаамж) RAM-ны сонголттой.

Мэдээж хамгийн сүүлийн үеийн Snapdragon 855 SoC-той. 7нанометр Kryo CPU нь цэнэг өмнөхөөс 20% бага зарцуулна, 45% илүү хурдан.

Цэнэглэгч сайжирч Warp Charge 30 болсон нь маш том давуу тал юм. Бусад утасны цэнэглэгч шиг утсаа оролдож байх үед цэнэглэх хурд багасдаггүй мөн бусдаас илт хурдан цэнэглэдэг давуу талтай.

Гурвалсан камертай (өмнө нь 2 байсан) болж, зураг авах, бичлэг хийхэд илт сайжирсан. Sony-гийн IMX586 мэдрэгчийг ашигласан 48 + 16 + 8 MP гэсэн гурван камертай. 48 нь үндсэн, 16 нь өргөн өнцгийн, 8 нь ямар ч нягтаршил алдалгүй 3 дахин татах чадалтай. DXOMARK-аас 111 оноо авсан нь одоогоор 2-р байранд яваа.

Баттерэйн багтаамж нэмэгдэж 4000mAh болсон.

Дэлгэцний хэлбэр өөрчлөгдөж нумарсан, эх биеийн 93.22%-г дэлгэц эзэлнэ. Fluid Amoled гэж нэрлэж байгаа уг дэлгэц 90Hz давтамжтай анхны Амолед дэлгэц юм.

QuadHD+ (HDR10+) дэлгэц мэдээж бүх дүрсийг илүү тод харагдуулна.

Хурууны хээ уншигч өмнөх 6Т загвартай ижил дэлгэцэн доор байрлах ч гэсэн хурууны хээ уншигчийн хамрах хүрээ 30%-иар нэмэгдсэн, унших хурд ч илт мэдэгдэхүйц нэмэгдсэн.

Horizon Light гэх функц нэмэгдсэн нь мэдэгдэл ирэх үед дэлгэцний ирмэгээр гэрэл асч мэдэгдэхэд зориулсан.

Night Mode 2.0 буюу өмнөх Шөнийн горимыг илүү сайжруулсан хувилбар гарсан нь дэлгэцний гэрэлтүүлэг, өнгөний хувирлыг хүний нүдэнд илүү эвтэйхнээр засч харагдуулна гэнэ.

Display Mate-с А+ үнэлгээ авсан нь хэр сайн дэлгэцтэйг нь хэлээд өгнө.

Урд талын камер (Selfie Camera) харин гулгаж гарч ирнэ. 16МП энэхүү камер 20КГ ачаа дүүжилсэн ч хугарахгүй бат бөх гэдгийг өөрсдөө харуулсан. Камер гарч ирэх хугацаа 0.53 секунд буюу дажгүй хурдан гарч ирнэ. 300.000 удаа камер гаргаж ирж шалгасан бөгөөд энэ нь ойролцоогоор энгийн хэрэглээнд 5 жил шаардах хугацаа юм. Мэдээж хөдөлдөг камер болохоор камер ил гарсан үед утсаа унагавал утас өөрөө мэдэрч камерыг хураана.

UFS 3.0 санах ой ашигласан нь апп суулгах хурдыг 5 дахин нэмэгдүүлсэн, өөрөөр хэлбэл файл хуулах, үүсгэх хурд өмнөх (UFS 2.1) загваруудаас 5 дахин илүү гэсэн үг.

Мэдээж ийм өндөр үзүүлэлттэй утсан дээр хүмүүс тоглоом тоглож таарна, тиймээс халалтын эсрэг шингэн хөргөлтийн систем оруулж өгсөн.

Өмнөх загваруудын сул тал болж байсан ганц спикерийг стерео 2 ширхэг спикер болгож сайжруулсан (ярихад ашигладаг дээд спикерийг ашиглана).

Бусдаас ялгардаг бас нэг давуу тал нь OxygenOS буюу тэдний үйлдлийн систем. Гүүглэ-ийн хөгжүүлдэг үндсэн андроид системээс илүү хурдан, нэмэлт функцуудтэй. Мөн OxygenOS 9.5 хувилбараараа 90Гц давтамжтай аппуудыг дэмжих, Zen Mode буюу утаснаас түр зуур салахад зориулсан нэмэлт, дэлгэц бичигч (давуу тал нь микрофон болон утасны дотоод дуунуудыг бүгдийг нь бичих боломжтой), шинэчлэгдсэн Navigation Gesture-үүд мөн тоглоход зориулсан Fnatic Mode (урьд нь Gaming mode байсан) нэмэгджээ.

Утасны хажуугаар OnePlus Bullets Wireless 2 буюу утасгүй чихэвчнийхээ 2 дугаар хувилбарыг гаргасан.

Дуу сонсох үед зөвхөн басс-с гадна бусад эффектүүдийг мэдрэхгүй байх вий гэсэн үүднээс чихэвчний таних драйверуудыг нэмсэн. 10 минут цэнэглээд 10 цаг хөгжим сонсох, дүүртэл нь цэнэглээд 40 цаг сонсох боломжтой болгож баттерэйг мөн чихэвчний цэнэг зарцуулалтыг сайжруулсан. Bluetooth 5.0 дэмжинэ, OnePlus-ын төхөөрөмжтэй түргэн холбогдох функцтэй, AptX HD драйвер таньдаг, Google Assistant дэмжиж ажиллана мөн 2 төхөөрөмж хооронд шилжих (нэгийг нь марталгүй хооронд нь шилжинэ) функцтэй, тэгээд ердөө $99 аж.

OnePlus 7 Pro-гийн чичрэгч мотор маш сайжирч томорсон. Гадуур явж байхад мэдрэхгүй чичиргээ гэж үгүй болсон л байх.

Үнийн хувьд:
6\128 - $669
8\256 - $699

12\256 - $749 байх юм.

Comments

Popular posts from this blog

Андроид системийн үйлчилгээ.

Андроид утасны системтэй холбоотой бүхий л асуудлыг шийднэ. - Андроид утсанд системийн шинэчлэл хийнэ. - Сүлжээний түгжээ тайлна. - Вирус устгана. - Custom Binary Blocked by FRP Lock засна. - Google Account Lock - Samsung Account Lock - LG McAfee Lock - Mi Account Lock - Huawei ID Lock - Blackberry ID Lock - Meizu Account Lock арилгана - DRK Error засна - Please Call me засна. - Imei устсаныг засна. - Factory Reset Status болсныг засна. - Логон дээр гацаад асахгүй болсныг засна. - Уйлсан царай засна. Утас: 98000988. Facebook: BSL Software Service

FRP Lock тайлна.

Цэнэглэх технологийг та хэр мэдэх вэ?

 Та утсандаа ямар цэнэглэгч ашигладаг вэ? 1. Оригинал, үйлдвэрлэгчийн цэнэглэгч. Үйлдвэрлэгчийн буюу утастайгаа дагаж ирсэн цэнэглэгч таны утсыг асуудалгүй цэнэглэх нь тодорхой. Баттерэйн насжилт, цэнэг барилт бас утасны эдэлгээнд ч тэр хамгийн хал балгүй нь учраас аль болох утастайгаа дагалдаж ирдэг цэнэглэгчийг ашиглах хэрэгтэй. 2. Оригинал, гуравдагч үйлдвэрийн цэнэглэгч. Энэ салбарт Anker миний хувьд шилдэг нь. Мэдээж гуравдагч үйлдвэрийнх учраас зарим утсыг үйлдвэрлэгчийн цэнэглэгч шиг цэнэглэхгүй. Жишээ нь Huawei-гийн утсыг удаан цэнэглэдэг ч Samsung-ийн утсыг маш сайн цэнэглэдэг цэнэглэгч байж болно. Учир нь цэнэглэх протокол өөр болохоор. Энэхүү цэнэглэх протокол гэж юмыг доор дэлгэрэнгүй тайлбарлана. 3. Тааралдсанаараа Манайхны дийлэнх нь яг энэ зарчмаар явж байгаа. Энийг болиосой гэсэндээ би энэхүү нийтлэлийг бичиж байна шүү дээ. Энэхүү ангилалд багтах хүмүүс хэсэг яваад утасныхаа баттерэйг яваандаа утсаа солих шаардлагатай болдог. Яагаад гэвэл үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон