Skip to main content

Posts

Sony-гийн гоё төсөл, гэвч хаягдсан

Sony Ericsson байх үедээ нэлээн алдартай болсон энэхүү брэндийг манайхан ч сайн мэднэ дээ, мессэжний багтаамж дүүрдэггүй, Walkman хөгжим тоглуулагч гэх мэт... Тэр ч яахав, тэдний хаясан энэхүү төсөл уг нь их боломжийн санаатай байж билээ. Sony Ericsson Xperia Play гэх анхны загвартайгаа тун төстэй энэхүү загвар бол Xperia Play 2. Анхны загвартайгаа ижил дэлгэц гулсах механизмтай, дэлгэц гулсангуут D-Pad гэх хэсэг гарч ирнэ. Тэр хэсэгт тоглоомын удирдлага байрлах юм л даа. Хятадын Шэньжэнь хотын оршин суугч, төслийн утас цуглуулах хоббитой иргэн энэ утсыг олонд харуулжээ. Тоглоомын зориулалттай энэхүү цуврал гэвч хоёр дох загвараа худалдаанд гаргалгүй хаясан. Шалтгаан тодорхойгүй ч уг нь өдийд иймэрхүү гарч ирсэн бол нэмэлт удирдлагууд "бабжий" тоглоход их л хэрэгтэй байсан байх даа. Playstation-ий гар дээрх R, L шиг товчлуур байгаад байдаг, тоглоход зориулсан нэлээн дажгүй загвартай удирдлага байгаад байдаг, гэвч энэ төсөл хаягдчихсан байдаг. Утасны үзүүлэлт ч бас тодорхой бу...

Компьютерээсээ Xiaomi-гийн утсыг удирддаг болно

 Компьютер дээр ажиллаж байхад утсаа гаргаж ирэх үе нэлээн гардаг даа. Тэр бүрт компьютер дээрх ажлаас анхаарал сарничихдаг. Энэ асуудлыг Samsung, Microsoft 2 нийлж Your Phone хэрэглүүрээр компьютер дээрээс утсаа удирдах боломжтой болгож шийдсэн.  Араас нь Xiaomi харин Device Control гэх нэртэй хэрэглүүрээр даага нэхэх нь ээ. Mi 10 Ultra утасны сүүлчийн MIUI 12 Beta хувилбар дээр энэхүү хэрэглүүр байгааг нэгэн хэрэглэгч олсон байна. Компьютер, утас хооронд файл дамжуулах, хэрэглүүрийг нь удирдах гэх мэтээр утсаа гаргаж ирэх шаардлагагүй болгоход энэхүү хэрэглүүр их тус болох нь. Гэвч одоогоор зөвхөн Mi 10 Ultra загварын утас болон Mi Notebook Pro 15 2020 загварын лаптоп хооронд л холбогдох боломжтой юм байна. 10-р сараас хэрэглүүрийн үндсэн хувилбар нийтэд ил болж магадгүй сурагтай. Үндсэн хувилбараар брэнд, загвар хамаарахгүй холбогддог болох биз ээ.

LG-гийн этгээд дэлгэцтэй утас

Цагтаа ч гар утасны зах зээлд шуугиулж явсан LG одоо нэг их нөлөөтэй байхаа больж дээ. Гэхдээ гар утасны үйлдвэр нь байгаа болохоор жижиг сажиг юм хийгээд л байна. Түүний нэг жишээ нь энэ сонин дэлгэцтэй утас байна.  Үеийнхэн нь дэлгэцээрээ нугардаг утас гаргаж байхад LG-гээс дэлгэц нь эргэдэг утас гаргах гэж байгаа юм байна. Мэдэхгүй ээ, 7 8н жилийн өмнө нэг иймэрхүү эргэж кэйбоард нь гарч ирдэг утаснууд байдаг байсан даа, айхтар удаан. Гурвалсан камер, 5G сүлжээ дэмжих Snapdragon 700 цувралын чиптэй гэхээр 765G байх болов уу гэж би таамагланам. 1 сая Вон гэхээр ойролцоогоор $842 үнэтэй аж.  Нэр нь LG Wing гэнэ лээ. Модел дугаар нь LM-F100N гэхээр Солонгостоо мэдээж эхлээд худалдаанд гарна. Андроид 10 системтэй бололтой. 

Интернетгүй үед утасныхаа байршлыг олох боломж

 Samsung-ийн Find My Mobile-ыг ашигладаг хүмүүст таатай мэдээтэй. Учир нь сүүлчийн шинэчлэлээр буюу Find My Mobile 7.2.05.44 хувилбараар таны утас интернэтэд холбогдоогүй байсан ч утасны байршлыг тодорхойлох боломжтой болжээ. Offile Finding гэх энэхүү функцийг ашиглан та утсаа интернэтэд холбогдоогүй байсан ч өөр Galaxy төхөөрөмж ашиглан олох боломжтой болсон байна. Одоогоор зөвхөн АНУ, Өмнөд Солонгос улсад ашиглах боломжтой. Яг ямар зарчмаар ажиллаад байгаа нь тодорхойгүй ч утсаа алдсан бол олох боломж нэмэгдэж л байна.

Poco X3 гэж үү?

 Xiaomi-ээс салбарласан Poco-гийнхон өндөр үзүүлэлт, хямд үнэ гэсэн зарчимтай. Poco X2 худалдаанд гараад бас хөөрхөн хугацаа өнгөрчихсөн бол дараагийн загвар X3-ын шуум яваад эхэлжээ. Одоогоор баттай биш мэдээллээр ил болсон үзүүлэлт: 5160mAh battery + 33W charging 64MP Main camera M2007J20CG гэсэн модел дугаар Одоогоор өөр мэдээлэл ил болоогүй ч үнэ, үзүүлэлт хоёроороо өмнө нь асар олон хэрэглэгч өөртөө татчихсан учраас энэ загвар арай үнэтэй гарч магадгүй.

Android Studio дээр нугас мэдрэгч нэмэгдэнэ.

 Андроид хэрэглүүр хөгжүүлэхэд Android Studio ашигладаг хүмүүс олон бий. Андроид 11-г дэмжих Android Studio дээр харин нугалардаг дэлгэцтэй утсанд зориулж утасны нугас мэдрэгчийг дэмжих функц оруулж өгчээ. Galaxy Fold, Huawei Mate X гэх мэт утаснуудад хэрэглүүр хөгжүүлэхэд улам хялбар болж байна гэсэн үг юм.  Самсунгаас Fold, Z Flip загварууд, Huawei-ээс Mate X, Motorola-аас Razr гэх загвар гаргачихсан бол саяхан Microsoft-оос Surface Duo гэх нугалардаг загвар гаргасан. 

Nokia 8.3 5G, Nokia 5.3...

 Nokia гэх алдартай нэрийг мэдэхгүй хүн цөөхөн дөө. 21-р зууны хүүхдүүд харин зурагтын удирдлага гэж андуурсан сурагтай байсан. Ямартай ч энэхүү нэрийг HMD Global худалдаж аваад маш хямд үнэтэй утас худалдаанд гаргаад байгаа. Сүүлд Nokia 8.3 5G, Nokia 5.3 гэх загвар гаргасан байна. Тэгэхээр Nokia 8.3 5G гэх утасны зураг үзүүлэлт нь: Аль ч давтамжийн 5G сүлжээг дэмжих, хос сим карт унших бөгөөд 6.81" 2400х1080 HDR дэлгэц Snapdragon 765G SoC 6/8GB RAM, 64/128GB Storage + SD Card slot 4500mAh battery Android One based on Android 10 64MP + 12MP + ? + ? гэсэн дөрвөлсөн камер ийм үзүүлэлтэйгээр ~$646 үнэтэй гарах нь ээ. Snapdragon 765G SoC агуулж байгаа учраас үнэ өсөх нь тодорхой. Харин Nokia 5.3-ын хувьд Юутай ч 5G сүлжээ дэмжихгүй Snapdragon 665 SoC 6.55" 1600x720 дэлгэц 6/128GB + SD Card slot 4000mAh battery Nokia 8.3 5G-тэй тун төстэй дөрвөлсөн камер Android One  Ийм үзүүлэлттэй утас гэхэд ~$204 гэдэг асар хямд үнэ шүү. Android One системтэй гэхээр их том давуу тал болно. Учир...