Skip to main content

Самсунгийн утас рекламаар өвчлөв.

Сар хагасын өмнөөс Самсунгийн утсан дээрх системийн хэрэглүүр дунд сурталчилгаа гарч ирж байна (Хямд утас зардаг Xiaomi-тэй ижил) гэж хүмүүс гомдоллож эхэлсэн. Xiaomi бол арга ч үгүй, хямд утас зардаг тул сурталчилгаагаар ашиг олдог, гэтэл зах зээл дээр аль хэдийн шарк болсон Самсунг яагаад мянган ногооны үнэтэй утсан дээр сурталчилгаа харуулж байгааг хүмүүс ойлгохгүй байгаа юм.
Доорх зураг бол $1380 үнэтэй Z Flip бөгөөд дуудлага хийгчийн "Places" хэсэг дээр сурталчилгаа гарч ирж байгаа юм.


Зөвхөн дуудлага хийгч биш Samsung Music, Samsung Health, Samsung Pay хэрэглүүрүүд дээрч мөн сурталчилгааны самбар (баннер) гарч ирж буй аж. 
Сурталчилгаа гаргаж буй хэрэглүүрүүд болон тэднийг орлох өөр хэрэглүүрүүдийн жагсаалтыг доор оруулав.
Samsung Phone - Google Phone Port
Galaxy Store - Aurora Store
Samsung Health - Google Fit
Samsung Pay - Google Pay
Samsung Weather - Geometric Weather
Bixby - Google Assistant
Samsung Music - TimberX

Гүүглээс бидэнд үнэгүй хайлтын систем, үнэгүй 15ГБ драйв дээрх зай, мөн мөн л үнэгүй Юүтүб гэх мэт асар их үнэгүй үйлчилгээ үзүүлдэг тул сурталчилгаа гарч ирдэгт гайхах зүйлгүй, гэтэл Самсунг яагаад үнэтэй утсыг ч ялгалгүй бүх шинэ загварууд дээр сурталчилгаа гаргаж ирээд байна?
Яахав сурталчилгаа автоматаар үзүүлдэг юм байж, гэтэл та үүнийг нь унтрааж, устгаж болохгүй. 
Самсунг өөрсдөө энэ талаар тодорхой тайлбар хийгээгүй аж.

Comments

Popular posts from this blog

Андроид системийн үйлчилгээ.

Андроид утасны системтэй холбоотой бүхий л асуудлыг шийднэ. - Андроид утсанд системийн шинэчлэл хийнэ. - Сүлжээний түгжээ тайлна. - Вирус устгана. - Custom Binary Blocked by FRP Lock засна. - Google Account Lock - Samsung Account Lock - LG McAfee Lock - Mi Account Lock - Huawei ID Lock - Blackberry ID Lock - Meizu Account Lock арилгана - DRK Error засна - Please Call me засна. - Imei устсаныг засна. - Factory Reset Status болсныг засна. - Логон дээр гацаад асахгүй болсныг засна. - Уйлсан царай засна. Утас: 98000988. Facebook: BSL Software Service

Galaxy S21 Series

 Хавар байтугай гунан үхрийн эвэр хугараагүй байхад Galaxy S21 гарчихлаа гэж. Өмнөх цувралтай ижил энгийн, плас, ултра гэсэн гурван загвар гарсан. Бүгд 5жи сүлжээ дэмжинэ. Ултра загварын хувьд нэг онцлог нь Нөүт цувралтай ижил бал ашиглах боломж олгож байгаа. За тэгээд үзүүлэлтийн хувьд Galaxy S21 Хийц: Хөнгөн цагаан хүрээ, хуванцар ар, Gorilla Glass Victus нүүр Хэмжээс: 151.7х71.2х7.9мм, 171гр Дэлгэц: 6.2" FHD+ Dynamic AMOLED, 2400x1080p, 421 PPI, 120Hz refresh rate (48-120Hz хооронд автоматаар шилжиж ажиллана), 20:9 ratio, HDR10+, 1300nit гэрэлтүүлэг, Always On Dipslay. Чипсет: International - Exynos 2100. USA (Japan, Korea, Hong Kong) - Snapdragon 888 РАМ, Багтаамж: 8\128GB, 8\256GB Баттерэй: 4000mAh, 25W Power Delivery 3.0 fast charging, 15W Wireless charging, 4.5 reverse wireless charging, ихэнх улсад ХАЙРЦГАНДАА ЦЭНЭГЛЭГЧГҮЙ . Хамгаалалт: Дэлгэцэн доорх ултрасоник хурууны хээ уншигч. Арын камер: Үндсэн - 12МП өргөн өнцгийн линз. Хоёрдогч - 12МП хэт өргөн өнцгийн линз. Гуравд...

Galaxy S21-ийн талаар

Хамгийн эхний мэдээлэл бол 1-р сарын 14-нд (манай цагаар 14-ний шөнө) танилцуулна гэж байгаа. 14-нд танилцуулаад 22-нд дэлхий даяар худалдаалж эхлэх бөгөөд Энэтхэгт харин 29-нд худалдаанд гарах юм байна.  Galaxy S21, S21 Plus, S21 Ultra гэсэн гурван загвар гарах бөгөөд, өмнөх загваруудтай адил Plus болон Ultra загвар илүү үнэтэй, илүү өндөр үзүүлэлттэй байна. Загварын хувьд 2020-2021 оны тренд болсон асар том товгор камер агуулна.  Galaxy S21-ийн алдагдсан рендэр зургууд Phantom Violet, Phantom Gray, Phantom White, Phantom Pink гэсэн дөрвөн өнгөний сонголттой. Ар таг нь хуванцар материалтай бөгөөд Phantom Violet, Phantom Pink өнгөтэй загваруудын камерын товгор нь зэс хүрээтэй өнгөтэй аж. Galaxy S21 Plus алдагдсан рендэр зургууд Энгийн S21-с бараг ялгагдахгүй ч гэсэн 4 биш 3 өнгөний сонголттой, хэмжээгээр арай том, мөн ар тал нь шилэн байх нь.  Galaxy S21 Ultra алдагдсан рендэр зургууд Хамгийн өндөр үзүүлэлттэй энэхүү загвар харахад л "нүд"-ний тоогоор илүүрхээд ялгагдахаа...