Skip to main content

Шинэ утас авах нь

Гар утас гээч зүйл бидний өмсдөг хувцас шиг, иддэг хоол шиг энгийн хэрэглээ болоод удчихсан. 
Гэхдээ гар утас худалдан авах үед юуг тооцоолох вэ?


Гар утасны зах зээл аль хэдийн асар том болсон. Хэрэглэгч бидэнд сонголт хийх улам хэцүү болсон гэсэн үг. Тэгэхээр энгийн хэдэн зөвлөгөө өгье.
  • Төсөв батлах.
    Мэдээж таны орлоготой шууд хамааралтай. Ихийг олдог байх тусам сайн утас авахад амархан болно. Гэхдээ зарим утас үнэхээр боломжийн үнэтэй ч тэрнээсээ илүү чанартай байх тохиолдол бий. Тэр ч яахав. Тэдэд утас авна даа гээд бодвол таны төсөвт таарсан утаснаас сонгоход илүү амар болно.
  • Хэрэгцээгээ тооцох.
    Та үнэхээр л 3 4 том тоглоом зэрэг оруулж хажуугаар нь хүнтэй мессеж бичиж, чатладаггүй юм бол танд тулсан өндөр үзүүлэлт огт хэрэг болохгүй, яг л таваг дүүрэн хоол захиалчхаад талыг нь ч идэлгүй үлдсэнийг нь хаяж байгаатай ижил... Дэлхий даяар дундаж утас руу шуурч байгаа шүү дээ, 2020 оны борлуулалтын тоог харахад л болно. Тэр өндөр үзүүлэлт хэрэггүй бол дундаж үзүүлэлттэй утас аваад мөнгөө хэмнэнэ гэсэн үг. 
  • Брэнд сонгох.
    За та нэгэнт төсвөө баталчихсан, хэрэгцээ тооцчихсон бол танд сонгох боломжтой жагсаалт гараад ирнэ гэсэн үг. Тэндээс харин брэнд сонгох хэрэгтэй.
    Samsung, Apple, Google, OnePlus, Xiaomi, Huawei, Motorola, Nokia, LG, OPPO, Vivo гэх мэт асар болон брэнд бий. Бүгд өөр өөрсдийн давуу талтай. Миний хувьд систем энгийн, утас нь хурдан, үнэ боломжийн гэсэн шалтгаанаар OnePlus сонгодог.
  • Сүлжээ шалгах.
    Улс бүрийн сүлжээний стандарт өөр учраас зарим загварын утас өөр улсад очоод сүлжээ барихгүй, доголдох гэх мэт асуудал гардаг. Ялангуяа Америк загварын ихэнх утас Монголд сүлжээ нэлээн алддаг, зарим загвар зөвхөн 2G сүлжээгээр ажиллах гэх мэт асуудалтай. 
    Мөн ихэнх загвар нь сүлжээний түгжээтэй байдаг. Түгжээг нь тайлахад бас л мөнгө төлж болзошгүй учир болж өгвөл сүлжээний түгжээгүй (unlocked) утас авах хэрэгтэй. 

Бусад анхаарах зүйлс шинэ утас авахад бол байхгүй. Харин хуучин утас авч байгаа бол утасны ажиллагааг маш сайн шалгаж авах хэрэгтэй, таны гар дээр зүгээр байснаа таван минутын дараа уйлагнаад эхэлдэг утаснууд бий шүү хуучин бол. 

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Андроид системийн үйлчилгээ.

Андроид утасны системтэй холбоотой бүхий л асуудлыг шийднэ. - Андроид утсанд системийн шинэчлэл хийнэ. - Сүлжээний түгжээ тайлна. - Вирус устгана. - Custom Binary Blocked by FRP Lock засна. - Google Account Lock - Samsung Account Lock - LG McAfee Lock - Mi Account Lock - Huawei ID Lock - Blackberry ID Lock - Meizu Account Lock арилгана - DRK Error засна - Please Call me засна. - Imei устсаныг засна. - Factory Reset Status болсныг засна. - Логон дээр гацаад асахгүй болсныг засна. - Уйлсан царай засна. Утас: 98000988. Facebook: BSL Software Service

FRP Lock тайлна.

Galaxy S21 Series

 Хавар байтугай гунан үхрийн эвэр хугараагүй байхад Galaxy S21 гарчихлаа гэж. Өмнөх цувралтай ижил энгийн, плас, ултра гэсэн гурван загвар гарсан. Бүгд 5жи сүлжээ дэмжинэ. Ултра загварын хувьд нэг онцлог нь Нөүт цувралтай ижил бал ашиглах боломж олгож байгаа. За тэгээд үзүүлэлтийн хувьд Galaxy S21 Хийц: Хөнгөн цагаан хүрээ, хуванцар ар, Gorilla Glass Victus нүүр Хэмжээс: 151.7х71.2х7.9мм, 171гр Дэлгэц: 6.2" FHD+ Dynamic AMOLED, 2400x1080p, 421 PPI, 120Hz refresh rate (48-120Hz хооронд автоматаар шилжиж ажиллана), 20:9 ratio, HDR10+, 1300nit гэрэлтүүлэг, Always On Dipslay. Чипсет: International - Exynos 2100. USA (Japan, Korea, Hong Kong) - Snapdragon 888 РАМ, Багтаамж: 8\128GB, 8\256GB Баттерэй: 4000mAh, 25W Power Delivery 3.0 fast charging, 15W Wireless charging, 4.5 reverse wireless charging, ихэнх улсад ХАЙРЦГАНДАА ЦЭНЭГЛЭГЧГҮЙ . Хамгаалалт: Дэлгэцэн доорх ултрасоник хурууны хээ уншигч. Арын камер: Үндсэн - 12МП өргөн өнцгийн линз. Хоёрдогч - 12МП хэт өргөн өнцгийн линз. Гуравд