Skip to main content

Андроид системийг илүү бүтээлч ашиглах нь.

Та бидний сайн мэдэхгүй ч ажлыг асар хөнгөвчилдөг функцуудын талаар энд бичнэ. Линукс суурьтай үйлдлийн систем учраас жижиг компьютер гэхэд бараг болно... 
1. Хэрэглүүрийн товчлол үүсгэх.
Та зарим хэрэглүүрийн зөвхөн нэг хэсгийг голцуу ашигладаг бол түүнийхээ товчлолыг үүсгэчхэд л хангалттай. Хэрэглүүрийг хайж олж орсны дараа тэндээс ашиглах хэсэг рүүгээ орох гэж хугацаа алдаж байхаар ганц товчлол үүсгээд л шууд ашиглах хэсгээ ашиглаад байвал амар шүү дээ. 



Жишээ нь дээрх зураг дээр Photos хэрэглүүрийн багтаамж султгах коммандыг байнга ашигладаг бол та Photos хэрэглүүр рүү орж, тохиргоо хэсэг рүү орсны дараа жагсаасан тохиргоон дундаас багтаамж султгах гэдгийг хайж олж дарахын оронд нүүр дэлгэц дээр ганц коммандын товчлолыг гаргаад л, хэрэгтэй үедээ нэг дарчхад хангалттай гэсэн үг.

2. USB төхөөрөмж холбох.
Бараг л жижиг компьютер гэж түрүүн хэлсэн шүү дээ. Андроид үйлдлийн систем дээр та USB Flash disk, зөөврийн хард диск, кэйбоард, мауз мэтийг залгаад ямар ч асуудалгүй ашиглаж болно. Хэрвээ холбоход ашиглах хэрэглүүр нь байвал өөр төхөөрөмж ч бас залгах боломжтой гэсэн үг.



Энэхүү функцыг ашиглахын тулд танд OTG Cable (одоо ч бараг хэрэггүй болсон) хэрэгтэй. Энэхүү функцыг хүмүүс мэддэг болсноос хойш Type-C оролттой флаш диск ч худалдаанд гараад удаж байгаа.


3. Түргэвчилсэн тохиргоог нэг шудралтаар буулгаж ирэх.
Дэлгэцийн дээд хэсгээс нэг хуруугаар доош татахад мэдэгдэл хэсэг, түргэвчилсэн тохиргооны багахан хэсэгтэй цуг бууж ирдэг. Харин та нэг биш хоёр хуруугаар зэрэг татахад т.тохиргоо хэсэг бүтнээрээ шууд бууж ирнэ. Нэг их том асуудал биш боловч нэг ашиглаад сурчихсан байхад гэмгүй шүү дээ.


4. Камер руу түргэн орох.
Ихэнх утсанд түгжих товчийг түргэн хоёр удаа дарснаар Камер апп руу ордог. Мэр сэр ганц нэг утсанд өөр үйлдлээр ордог ч ихэнх утсанд энэ аргаар орж болдог учраас нэг цээжлээд авсан байхад зүгээр. Учир нь гоё агшинг буулгаж авахын тулд танд хурд хэрэгтэй шүү дээ, халааснаасаа утсаа гаргаж байх зууртаа түгжих товчоо хоёр дараад л болоо.



5. Дууны гаралтыг стерео биш моно болгох.
Хэрвээ та хос блүтүүт чихэвч хэрэглэдэг, ихэнхдээ нэг талыг нь зүүдэг бол энэ тохиргоог идэвхжүүлээрэй. Учир нь зарим дуу 2 талд хуваарилагдаж дугардаг учраас энэхүү тохиргооны тусламжтайгаар чихэвчний нэг талыг зүүж байх үедээ дууг бүтэн сонсоно гэсэн үг. Идэвхжүүлэхийн тулд тохиргоо хэсгээс "mono" гэж хайгаад л олж ороод болоо.



6. Анимэшиний хурдыг нэмэх (харагдах хурдыг багасгах)
Animation Scale гэж нэрлэх бөгөөд энэхүү тохиргоог олохын тулд та эхлээд нуугдсан байдаг хөгжүүлэгчийн тохиргоог нээх хэрэгтэй. Эхлээд тохиргоо хэсгээс Build Number дээр 7 удаа хурдан дарахад "You are now developer" гэсэн хариуг харна. Үүний дараа Developer Options дотроос Animation Scale сонголтуудын утгыг 0.5 эсвэл бүр 0 болгосон ч болно. Утас тань нэг л хурдан юм шиг санагдаад явчихна.



Source: AndroidPolice

Comments

Popular posts from this blog

Андроид системийн үйлчилгээ.

Андроид утасны системтэй холбоотой бүхий л асуудлыг шийднэ. - Андроид утсанд системийн шинэчлэл хийнэ. - Сүлжээний түгжээ тайлна. - Вирус устгана. - Custom Binary Blocked by FRP Lock засна. - Google Account Lock - Samsung Account Lock - LG McAfee Lock - Mi Account Lock - Huawei ID Lock - Blackberry ID Lock - Meizu Account Lock арилгана - DRK Error засна - Please Call me засна. - Imei устсаныг засна. - Factory Reset Status болсныг засна. - Логон дээр гацаад асахгүй болсныг засна. - Уйлсан царай засна. Утас: 98000988. Facebook: BSL Software Service

Galaxy S21 Series

 Хавар байтугай гунан үхрийн эвэр хугараагүй байхад Galaxy S21 гарчихлаа гэж. Өмнөх цувралтай ижил энгийн, плас, ултра гэсэн гурван загвар гарсан. Бүгд 5жи сүлжээ дэмжинэ. Ултра загварын хувьд нэг онцлог нь Нөүт цувралтай ижил бал ашиглах боломж олгож байгаа. За тэгээд үзүүлэлтийн хувьд Galaxy S21 Хийц: Хөнгөн цагаан хүрээ, хуванцар ар, Gorilla Glass Victus нүүр Хэмжээс: 151.7х71.2х7.9мм, 171гр Дэлгэц: 6.2" FHD+ Dynamic AMOLED, 2400x1080p, 421 PPI, 120Hz refresh rate (48-120Hz хооронд автоматаар шилжиж ажиллана), 20:9 ratio, HDR10+, 1300nit гэрэлтүүлэг, Always On Dipslay. Чипсет: International - Exynos 2100. USA (Japan, Korea, Hong Kong) - Snapdragon 888 РАМ, Багтаамж: 8\128GB, 8\256GB Баттерэй: 4000mAh, 25W Power Delivery 3.0 fast charging, 15W Wireless charging, 4.5 reverse wireless charging, ихэнх улсад ХАЙРЦГАНДАА ЦЭНЭГЛЭГЧГҮЙ . Хамгаалалт: Дэлгэцэн доорх ултрасоник хурууны хээ уншигч. Арын камер: Үндсэн - 12МП өргөн өнцгийн линз. Хоёрдогч - 12МП хэт өргөн өнцгийн линз. Гуравд...

Galaxy S21-ийн талаар

Хамгийн эхний мэдээлэл бол 1-р сарын 14-нд (манай цагаар 14-ний шөнө) танилцуулна гэж байгаа. 14-нд танилцуулаад 22-нд дэлхий даяар худалдаалж эхлэх бөгөөд Энэтхэгт харин 29-нд худалдаанд гарах юм байна.  Galaxy S21, S21 Plus, S21 Ultra гэсэн гурван загвар гарах бөгөөд, өмнөх загваруудтай адил Plus болон Ultra загвар илүү үнэтэй, илүү өндөр үзүүлэлттэй байна. Загварын хувьд 2020-2021 оны тренд болсон асар том товгор камер агуулна.  Galaxy S21-ийн алдагдсан рендэр зургууд Phantom Violet, Phantom Gray, Phantom White, Phantom Pink гэсэн дөрвөн өнгөний сонголттой. Ар таг нь хуванцар материалтай бөгөөд Phantom Violet, Phantom Pink өнгөтэй загваруудын камерын товгор нь зэс хүрээтэй өнгөтэй аж. Galaxy S21 Plus алдагдсан рендэр зургууд Энгийн S21-с бараг ялгагдахгүй ч гэсэн 4 биш 3 өнгөний сонголттой, хэмжээгээр арай том, мөн ар тал нь шилэн байх нь.  Galaxy S21 Ultra алдагдсан рендэр зургууд Хамгийн өндөр үзүүлэлттэй энэхүү загвар харахад л "нүд"-ний тоогоор илүүрхээд ялгагдахаа...