Андроид үйлдлийн систем хөгжөөд урт хугацааг ардаа өнгөрөөв. Энэхүү агуу системийг анхлан ашиглаж байгаа хүмүүст тус дэм болохын тулд бичлээ хэхэ.
1. Google бүртгэл ашиглах.
Андроид утсанд зайлшгүй байх шаардлагатай зүйл бол Гүүглэ бүртгэл юм. Үүний тусламжтайгаар та утсаа алсаас түгжих, арчих, утасныхаа чухал мэдээллийг бүртгэл дээрээ хадгалж авах бүрэн боломжтой бөгөөд танд хувийн мэдээллээ хадгалах 15ГБ-ыг үнэгүй өгнө. Хүсвэл бусадтайгаа хуваалцаж ч болдог.
2. Өөрийн дуртай загварыг суулгах.
Дэлгэц удаан ширтэж чаддаггүй би бол шууд л аль болох бараан юм хайдаг шүү хэхэ. Бараан өнгөтэй ханын цаас, загвар ашиглах нь нүдэнд ачаалал бага өгнө. Хүн хүний сонирхол өөр болохоор Андроид системийг өөрийн хүссэнээр өөрчлөх эрх хэн бүхэнд нээлттэй байдаг учраас Андроидын сүлд үг нь "Ижилхэн биш ч эвтэй бай (Be together, not same)" шүү дээ.
3. Дэлгэцийн түгжээ нэмэх.
Гар утсанд хувийн мэдээлэл их байгаа үед хүссэн болгон нь тэр бүгдийг нээж үзээд байх нь тийм ч таатай зүйл биш. Хурууны хээ, нүдний болор, нууц үг мэтийг ашиглаад дэлгэцээ түгжчихэд та хувийн мэдээллээ танихгүй этгээдээс хамгаалчихна.
4. Өөрт хэрэгтэй гэсэн хэрэглүүрүүдийг суулгах.
Google Play store болон өөр дэлгүүрүүдээс өөрт хэрэгтэй гэсэн хэрэглүүрийг суулгаж ажлаа илүү хурдан амжуулах боломжтой болно. Жишээ нь би хүмүүстэй байнга харилцаж байхын тулд сошиал хэрэглүүрүүдийг суулгачихсан байна.
5. Google-ийн хэрэглүүрүүдийг ашиглах.
Андроид системийг Гүүглэ хөгжүүлдэг шүү дээ. Түүндээ ч зориулж системтэйгээ маш сайн зохицож ажилладаг хэрэглүүр хүмүүст хүргэдэг. Эдгээр хэрэглүүрүүд бүгд Гүүглэ бүртгэлтэй холбогдчихдог болохоор та зөвхөн ганц бүртгэлийнхээ нэр, нууц үгийг мэддэг байхад л маш их юмыг атгаад авчихаж байна гэсэн үг.
- Газрын зураг. Ойр зуур хүнсний дэлгүүр юу байна, ойрхон АТМ байна уу? гэх мэт газар зүйтэй холбоотой асуудлуудад маш их хэрэг болно. Аялах үед зам заана, замын хол ойрыг ч гаргаад ирнэ.
- Драйв. Хэрэгтэй файлуудаа ийшээ чихээд л байх хэрэгтэй. Бүхэл бүтэн 15ГБ үнэгүй юм чинь, ашиглаад л байх хэрэгтэй. Гүүглэ бүртгэлтэйгээ холбоод л, 15ГБ зай үнэгүй ашиглаад л сайхан даа. Флаш дискээ орхичихлоо гэж буцаж явалгүй, интернэттэй газар л бол тэр 15ГБ-даа хандаж болно.
- Зураг. Энэ их сайхан эд шүү. Утсан дээрх зураг бичлэгийг өндөр нягтаршилтайгаар (камер чинь сайн бол яг ч 100% биш л дээ, гэхдээ дажгүй ээ) хязгааргүй хэмжээнд хадгална, үндсэн нягтаршилтай бол Драйв-тай зайгаа хуваалцаж хадгалдаг.
- Орчуулагч. Дэлхий "хавтгай" болсон энэ үед мэдэхгүй хэлний сонин үгс их л тааралдана. Тэр болгонд орчуулагч руу утас цохиод байлтай биш, энэ хэрэглүүр л танд хэрэг болно.
- Ханын цаас. Өндөр нягтаршилтай, байгалийн болон "зураач"-дын зургууд энд бий. Над шиг нэг хэвийн юмнаас уйдчихдаг хүмүүст бол өдөр тутам зураг сэлгэх тохиргоо ч бий.
- Android Pay. Төлбөр тооцооны хэрэглүүр юм уг нь, гэхдээ Монголд ашиглах боломжгүй л дээ :(
- Android Wear. Ухаалаг цагтай бол энэ хэрэглүүрээр цагтайгаа холбогдох нь ээ.
- Chrome. Миний хувьд бол #1 хөтөч шүү. Интернэт хэссэн түүхийг хадгална, утаснаас компьютер рүү, компьютерээс утас руу үзэж байгаа хуудсаа шиднэ, incignito буюу түүх үлддэггүй горимоор интернэт хэсч болно... Бусдаас давуу тал их хэдий ч, цэнэг болон РАМ-г их иддэг л сул талтай.
- Gboard. Андроид утас барьж эхэлсэн цагаас л ашигласан гар даа. Анх AOSP (Android Open Source Project) keyboard нэртэй байж байгаад Google Keyboard болсон бол одоо бүр товчхон Gboard нэртэй болжээ. Боломжийг нь тоочвол нэлээн урт юм болох нь, зүгээр л татаж аваад ашиглаад үзээрэй :D
- Gmail. Гүүглэ бүртгэл дээр ирсэн цахим шууданг үзэх, бусад руу цахим шуудан явуулахад ашигладаг эд. Хуучин цагт ЯАХОО-г их ашигладаг байж билээ, гэхдээ Gmail ЯАХОО-той харьцуулахад ёстой л тэнгэр газар даа. Бараг бүх юм нь төгс шүү.
- Google+. Нүүрномтой ижил бас нэгэн сошиал сүлжээ. Гэхдээ Нүүрномоос ялгаатай нь зургийн чанар бүтнээрээ ордог, GIF шууд ордог (Нүүрномд бусад сайтуудын холбоос оруулж үздэг), мөн бүлгэмүүдийн зохион байгуулалт, өнгө үзэмж хамаагүй илүү шүү.
- Play Music. Нэрнээсээ ойлгомжтой биз ээ.
- Play Store. Андроид системд зориулсан хэрэглүүрийн үндсэн дэлгүүр. Дэлгүүр ч биш агуулах шүү хэхэ. Ном, кино ший, хэрэглүүр, дуу хөгжим бүгд энд байдаг ч Монголд зөвхөн хэргэлүүр татахад л ашиглах юм даа :\
- Youtube. Энэний талаар нурших нь илүүц биз. Товчхондоо интернэтийн бичлэг үздэг эд.
6. Энэ их чухал шүү. Манай Нүүрномын хуудсанд эрхий хуруугаа гозойлгоорой. Утасны системийн гэмтлийг засварлах үйлчилгээтэй бөгөөд Андроид системтэй холбоотой чухал мэдээллүүд орж байдаг шүү :D
Утас: 80123112.
Фэйсбүүк: BSL Software Service

Comments
Post a Comment