Андроид утасны үйлдлийн систем байрлах хэсгийг ROM (Read-only Memory - Зөвхөн-унших санамж) гэж нэрлэнэ. РОМ нь үндсэн хэдэн хэсгээс бүтэх бөгөөд бүгд тус тусын үүрэгтэй байдаг. Доорх зурагнаас ямар үүрэгтэй нь маш ойлгомжтой болно.
Bootloader - Систем ачааллах үед ажилладаг хэсэг. Компьютерийн BIOS-той төстэй гэсэн үг. Эндээс утасны систем рүү эсвэл рековери горим (зарим утсанд Download mode) руу ачаалах эсэхийг сонгож өгдөг.
Bootloader Lock - Үйлдлийн системд өөрчлөлт оруулах эрхийг бүхэлд нь хаасан гэсэн үг. Түгжээг нь тайлвал систем, рековери, кернелийг дураараа оролдох эрхтэй болно.
Кернел - Системийг бүхэлд нь эд ангитай холбож удирдаж өгдөг эд. Кернел сайн байх тусам утасны систем доголдож гажигтах нь бага гэсэн үг.
Recovery - Систем эсвэл кернэл гэмтсэн (ажиллахаа больсон) үед утас энэ горим руу шилжинэ. Кернелтэй төстэй хэдий ч ачаалах Систем байхгүй, дахин систем суулгах, бүх өгөгдлийг арчих мэтийн хэдхэн үйлдэлтэй байдаг.
Систем - Утасны үйлдлийн систем байна. Андроид тэр чигтээ гэсэн үг.
User data - Хэрэглэгчийн мэдээлэл байна. Зураг, бичлэг, файлууд, аккаунтын мэдээллүүд...
Cache - Түр зуурын файл хадгалах хэсэг. Аппликэшинүүд түр зуур мэдээлэл хадгалахдаа энэ хэсгийг ашиглана.
ROM Flash - Үйлдлийн системийг дахин суулгах явц.
Root - Систем хэсэг зөвхөн уншихаар буюу өөрчлөлт оруулах эрхгүй байдаг бол Рүүт эрхийн тусламжтайгаар өөрчлөлт оруулах эрхтэй болно. Товчхондоо бол Системийн админ эрх юм.
Brick - Үйлдлийн систем гэх барилга нурж дан тоосго болсон буюу систем гэмтэж ажиллагаагүй болсныг хэлнэ. Soft, hard гэсэн хоёр төрөл байна. Soft brick - хөнгөн зэргийн системийн гэмтэл буюу бүүтлүүп, логон дээр гацах, систем ачаалмагц буцаж унтрах зэрэг байна. Hard brick - хүнд зэргийн системийн гэмтэл бөгөөд, утас ихэвчлэн асахгүй тас харанхуй байх, чичиргээнээс өөр зүйлгүй болох гэх зэрэг байна.
Unbrick - Тоосго болсон барилгыг буцааж барих явцыг хэлнэ.

Comments
Post a Comment