Skip to main content

Андроидтой нөхөрлөсөн миний түүх.

Би гэдэг хүн хамгийн анх Samsung Nexus S гэдэг утаснаас Андроид 4.0.4 буюу Хавчуургатай зайрмагны амтыг мэдэрч байлаа.





Тухайн үедээ 512 MB РАМ-тай, 16 ГБ багтаамжтай, 4" дэлгэцтэй утас гэдэг боломжийн л утас байв. Хэсэг барьж байтал ОТА шинэчлэл ирж 4.1.2 буюу Буурцган цэлцгэнүүр болов. Тухайн үеэс л Андроид утасны системийн талаар сонирхож эхэлсэн юм. Багаасаа л зурагтын кабель тааруулах, нокиан дээр тоглоом татаж, theme солих мэтийн хоббитой байсан, өөрийн гэсэн утсан дээрээ юм оролдох үнэнхүү хүслэн болж байж билээ, гэвч тухайн үед миний боломж бололцоо тааруу байсан болохоор хүний юм гуйж байж өөрийнхийгөө түр зуур оролдох боломжтой болдог байсан даа. Nexus гээч утасны хувьд хөгжүүлэлт маш өргөн цар хүрээтэй байдаг болохоор хоёр жил барих хугацаандаа суулгаж үзээгүй ром, үйлдлийн систем бараг байхгүй дээ. 4.1.2той байхад нь CWM recovery суулгаж СМ10.1 буюу Андроид 4.2.2 суулгаж шинэ юм анх туршиж билээ.
Firefox OS, Sailfish OS, Ubuntu Touch, Windows XP гэх үйлдлийн системүүдийг, Андроид 2.3-4.4 хүртэлх бүх Андроид хувилбарын ихэнх кастом ромнуудыг суулгаж байж билээ.

Тэгж яваад LG Optimus G (Солонгос загвар нь) гэдэг утастай болсон юм.


2 ГБ рамтай, 32 ГБ багтаамжтай гэдэг миний өмнөх утсыг бодвол нисдэг эд байлаа. Энэ үед өөрийн гэсэн лаптоптой болчихсон байсан болохоор тааваараа оролддог байсан шүү. Хөгжүүлэлтийн хувьд Европ нь маш сайн шүү, одоо ч кастом ромоор 7.1.1 авчихсан байгаа. Хэсэгтээ л бас өчнөөн ром суулгаж, өчнөөн тоглоом тоглож үзсэн утас.

Үүний дараа Солонгос Galaxy S3 авч байсан юм. Уг нь утсаа сайжруулж байгаа царай нь, гэхдээ үнэндээ муужруулчихсан байсан хаха.


Тэгээд бас сайн мэдэхгүйгээсээ болж дата асуудалтай SHV-E210L загварыг авч байж билээ. 1 орой хайхрамжгүйгээсээ болж нэгэн "сайн эзэн"-ий гарт очсон доо. Бас л яаж зүгээр байхав 4 5 кастом ром суулгаад үзчихсэн.

Утсаа хаяад байсан мөнгөөрөө Sky Vega 710K авч барив.


Утасгүй хүнд бол утас л даа. Бас л хуруунд өт гүйж ороод, мсж-г нь 160 тэмдэгттэй, тусгай дугаар этрийг нь засаад, 2.3тай мөртлөө 4.0.4тэй юм шиг харагддаг болгож байж билээ.

Тэгээд овоо мөнгөтэй болоод LG Optimus G дахиад авч билээ. Хэсэг барьж байгаад LG G2 болгоод бас л яаж тэсэхэв LG G3 шиг болгоод тэр үедээ аз жаргалтай байсан ч нэг их удахгүй асуудлаас болоод LG G Pro болгож билээ.


Тэр G Pro-той үйлээ үзсэн дээ, зөвхөн 2G сүлжээ ажилладаг. Тэгж яваад өнөөх нь бурхны оронд залрахад нь Galaxy S4 авч байсан байх аа.
Тэгээд нэг хэсэг S4, G2 хооронд нь баахан сольж байснаас үлдсэн сургамж нь хуучин юм бол хуучин л юм байдаг, авахаар бол баттай газраас хуучныг ав гэдгийг ойлгож авч билээ. Бас өөр мэдсэн юм нь S4 бол аль ч загвар байсан их халдаг, баттерэй их голдог, эх хавтан нь маш эмзэг.
Үүний дараа LG GX2 авч барив аа. Үнэнийг хэлэхэд LG G3-тай андуураад авчихсан юм хэхэ.


Бас нэг кастом ром суулгаад системийг нь ухаж байгаад бүүтлүүп болгож хаяад, сток ром нь олддоггүй. Теди, тедигийн хойд талын скайтел, монтелээр хоёр өдөр эргэлдээд асааж өгөх хүн олдоогүй шүү. Сүүлд нь гадаад найзын тусламжтайгаар өөрөө асааж билээ. Тэгээд л дахиад G2 болгочихсон. Хэзээ гэдгийг нь сайн санадаггүй юм, ямар ч байсан Galaxy nexus, Galaxy S3-ууд, Optimus G, Nexus 4 гэх мэт нэлээн хэдэн утас сольж үзэж байж билээ. Үнэндээ S3-аас л Самсунгийн аймшигтай гацаа гэдгийг мэдэрсэн юм, Optimus G дээр бол сүнгэнээд нисээд байдаг, S3 дээр зуураад л байна.
Тэгж байгаад бас нэг хэсэг утасгүй болчхоод Vega 810 барьж билээ. Өнөөх нь бас ямбий эд ээ, бүтэн шөнө цэнэглээд цэнэг нь дүүрдэггүй, баахан алдаатай хэдэн ромоо сэлгэж суулгаж үзэж байгаад Oneplus One авч билээ.


3 ГБ рам, 64 ГБ багтаамж, Snapdragon 801 CPU, Sandstone гадаргуу гээд бүх юм нь маш их таалагдаж байсан даа. CyanogenOS-тэй болохоор функц нь яг нэксус шиг (нэксус дээр ч CyanogeMOD суулгаад ашигладаг байсан юм), нэг л дотно мэдрэмж төрүүлдэг байсан юм.
2 ч ширхэг Oneplus One барьж үзэж билээ.
Үүний дараа S6 Edge Plus бас хэсэг барьж үзсэн, Самсунгийн гацааг аль S3-ын үед мэдэрчихсэн байсан ч 4ГБ рамтай утас болохоор нь барьж үзсэн юм, тэгээд л гацаа болохоор нь зарчихсан даа.
Үүний дараа Oneplus 2.

Үзүүлэлт өндөр, үнэ хямд, функц нь нэксус шиг, хөгжүүлэлт сайн гэх мэт шаардлага тавьдаг болчихсон, эдгээрт нийцэж байсан утас нь Oneplus маргаангүй мөн байсан юм. Хоёр симтэй нь бас давуу тал болохоор Oneplus 2 нэлээн барьсан шүү. Гэвч А2005 загвар нь болохоор Монголд ЛТЕ ажиллахгүй, тэгээд л зарсан.
Мөнгөндөө тааруулаад LG V10 авлаа, Солонгос загварыг нь.



ЛТЕ л ашиглах гэж авсан утас дөө ер нь бол. ЛТЕ-гээ ч ашигласан, ашиглахад ч гарт арай томдоод байдаг, бас хөгжүүлэлт байхгүй болохоор нь зарчихсан.
Тэгж яваад хамгийн анх хайрцаг савтай нь цоо шинээр нь Oneplus 3-г манай найз урдаас авчирч өгсөн юм.

Үнэ хямд, үзүүлэлт, хөгжүүлэлт маш сайн бас Dash Charge-тай, хоёр симтэй ер нь бол маш сайн утас л даа. Хэсэг барьж байгаад бас л зарчихсан.
Одоо харин Nexus 6P барьж байна.
Энэ бүгдээс миний хувьд надад төгс нийцэж байгаа нь Oneplus л байна даа. Уг нь нэксусууд гоё, гэхдээ хоёр симтэй загвар огт байхгүй болохоор Oneplus-г сонгохоос өөр аргагүй болсон.
Хажуугаар нь бас өөр утаснууд түр зуур түр зуур бариад үзчихсэн болохоор ямар нь яадаг, аль нь ямар гэмтэйг ерөнхийдөө мэдээд байгаа юм. Миний амьдралын нэг хэсэг болсон Андроидын талаар энэ бүх хугацаанд өчнөөн юм хийж явжээ гэж. Дундуур нь бас Version.mn-д мэдээ нийтлэгч ч болж явлаа, ФБ-ийн олон ч группд админ хийж, олон ч хүнд туслаж, олон ч хүний хараал идэж, олон ч хүний талархлыг хүлээж, олон ч утас эвдэж, олон ч утас заслаа.
Аа бас андроид утас гэж юу байдгийг мэдэхгүй явж байхад Galaxy 5-ын оронд Nexus S ав гэж зөвлөсөн тедигийн тэр ахад баярлалаа. Тэр үед Galaxy 5 авчихсан бол утасны энэ их юмнуудыг үзэхгүй өнгөрөх ч байсан юм билүү...
Удахгүй Oneplus 3T авч магад даа.

Comments

Popular posts from this blog

Андроид системийн үйлчилгээ.

Андроид утасны системтэй холбоотой бүхий л асуудлыг шийднэ. - Андроид утсанд системийн шинэчлэл хийнэ. - Сүлжээний түгжээ тайлна. - Вирус устгана. - Custom Binary Blocked by FRP Lock засна. - Google Account Lock - Samsung Account Lock - LG McAfee Lock - Mi Account Lock - Huawei ID Lock - Blackberry ID Lock - Meizu Account Lock арилгана - DRK Error засна - Please Call me засна. - Imei устсаныг засна. - Factory Reset Status болсныг засна. - Логон дээр гацаад асахгүй болсныг засна. - Уйлсан царай засна. Утас: 98000988. Facebook: BSL Software Service

FRP Lock тайлна.

Цэнэглэх технологийг та хэр мэдэх вэ?

 Та утсандаа ямар цэнэглэгч ашигладаг вэ? 1. Оригинал, үйлдвэрлэгчийн цэнэглэгч. Үйлдвэрлэгчийн буюу утастайгаа дагаж ирсэн цэнэглэгч таны утсыг асуудалгүй цэнэглэх нь тодорхой. Баттерэйн насжилт, цэнэг барилт бас утасны эдэлгээнд ч тэр хамгийн хал балгүй нь учраас аль болох утастайгаа дагалдаж ирдэг цэнэглэгчийг ашиглах хэрэгтэй. 2. Оригинал, гуравдагч үйлдвэрийн цэнэглэгч. Энэ салбарт Anker миний хувьд шилдэг нь. Мэдээж гуравдагч үйлдвэрийнх учраас зарим утсыг үйлдвэрлэгчийн цэнэглэгч шиг цэнэглэхгүй. Жишээ нь Huawei-гийн утсыг удаан цэнэглэдэг ч Samsung-ийн утсыг маш сайн цэнэглэдэг цэнэглэгч байж болно. Учир нь цэнэглэх протокол өөр болохоор. Энэхүү цэнэглэх протокол гэж юмыг доор дэлгэрэнгүй тайлбарлана. 3. Тааралдсанаараа Манайхны дийлэнх нь яг энэ зарчмаар явж байгаа. Энийг болиосой гэсэндээ би энэхүү нийтлэлийг бичиж байна шүү дээ. Энэхүү ангилалд багтах хүмүүс хэсэг яваад утасныхаа баттерэйг яваандаа утсаа солих шаардлагатай болдог. Яагаад гэвэл үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон