Skip to main content

Made by Google

Өнгөрсөн шөнө Google-ээс Made by Google үйл ажиллагаа болсон билээ. Энэхүү үйл ажиллагаагаар Гүүглэ өөрсдийн шинэ технологи, шинэ гэсэн бүхнийгээ танилцуулсан.
Үүнд:
- Google Pixel болон Pixel XL гэх хоёр гар утас.
- Daydream VR Box.
- Google Home
- Google Wifi
- Chromecast Ultra гэх төхөөрөмжүүд байна.
Google Pixel, Pixel XL утаснуудын хувьд Nexus цуврал төгсөж, шинээр зах зээлд гарч буй утаснууд юм.



Үзүүлэлтийн хувьд яг ижил бөгөөд Pixel XL загвар нь арай том дэлгэц, арай том баттерэйтэй байх юм.


Үнийн хувьд
Pixel (32 GB) - 649$
Pixel (128 GB) - 749$
Pixel XL (32 GB) - 769$
Pixel XL (128 GB) - 869$ байна.
Миний хувьд бол нэлээн үнэтэй санагдсан. Ар тал доод хэсгээр металл, дээд хэсгээр шилэн гадартай бөгөөд гурван өнгөний сонголттой байна.
Гүүглэ-с гаргаж буй гэрийн хувьд хүссэн зургаа хэвлүүлээд авах бүрэн боломжтой.

Шинэ утсаа асаагаад хуучин утаснаасаа холбох кабелийн тусламжтайгаар зурган дээр тодорхойлсон мэдээллүүдийг хуулаад авах боломжтой болсон байна.


Google Photos аппыг ашиглаж бүх зураг, бичлэгээ хадгалах боломжтой бөгөөд бусад үүлэн тооцоооллуудад байдгаас ялгаатай нь Pixel утсыг хэрэглэгчдэд зураг, бичлэгийн чанарыг бууруулахгүйгээр хязгааргүй хэмжээнд хадгалах эрхийг өгсөн.

Дахиж багтаамж дүүрэх асуудалгүй гэж хэлэх үедээ iPhone-ий багтаамж дүүрэхэд гардаг Pop-up ашиглаж хөөрхөн эсрэг пи-ар хийчихсэн шүү.


Daydream VR Box надад их таалагдсан.


Гадар нь хуванцар биш даавуугаар бүрсэн, их хөнгөн гэж байсан. 


Мөн нэмэлт удирдлагатай учир тоглох, нэг аппаас нөгөө рүү шилжихэд маш амар.



Удирдлага нь Wii тоглоомын удирдлага шиг хаашаа хөдөлгөж, чиглүүлж байгааг маш сайн мэдэрнэ.

Мөн Google Play Movies, Photos, Street view, Youtube аппуудыг Daydream-ээр ашиглах бүрэн боломжтой (эсвэл болгоно гэсэн байх).


Daydream VR Box нь мөн гурван өнгөний сонголттой.


11-р сараас худалдаанд гарна.


Google Home бол ирээдүйн эд дээ.



Гэртээ орж ирээд л "Ok Google, play music" гэхэд л хөгжим тоглуулчихна, асуулт асуухад хариулчихна, онигоо яриад өгчихнө, календарь дээр өдөр товлох бол хэлэхэд л болчихно, гэрт байгаа бусад холбогдсон төхөөрөмжүүдийг удирдана. Ганц харамсалтай юм нь бүгдийг Англиар хэлнэ, Монгол хэлийг ойлгодог болтол ч удах байх даа.



Доод суурийг нь салгаад солиод байж болно хэрвээ өнгөнөөс нь уйдвал.

Зургаан өөр суурь авах боломжтой бөгөөд хагас жилийн турш YoutubeRed (элдэв реклам, хязгаарлалт байхгүй) үнэгүй ашиглах эрхтэй.

Зурагтандаа Chromecast залгачихаад үүгээрээ удирдаад байж бас болно, мөн л товч дарахгүй, зурагтын удирдлага хайхгүй, Ок Гүүглэ гээд л хэлэхээ хэлчихнэ. Chromecast-ын хийж чадах бүхнийг удирдаж болно.



Үнийн хувьд хийж чадах зүйлтэй нь харьцуулвал боломжийн санагдсан шүү.

Chromecast Ultra бол энгийн зурагтыг ухаалаг болгох төхөөрөмж юм. HDMI холболтоор зурагтад холбогдчихно, зурагтыг өөр түвшинд аваачдаг эд дээ. 69$-н үнэтэй.


Google Wifi нь нэг төрлийн рүүтэр бөгөөд утсан дээрх аппаар рүүтрээ удирдахад (хэдэн хэрэглэгч холбогдох, хэрэглэгчийн хурдыг хязгаарлах гэх мэт) маш хялбар. Том гэрийн зарим булан тохойд Wifi тасалдаад байдаг бол олноор нь аваад ашиглаж болно, гэрийн аль ч буланд Wifi чөлөөтэй орвол бас л нэг асуудал байхгүй болно шүү дээ.


Comments

Popular posts from this blog

Андроид системийн үйлчилгээ.

Андроид утасны системтэй холбоотой бүхий л асуудлыг шийднэ. - Андроид утсанд системийн шинэчлэл хийнэ. - Сүлжээний түгжээ тайлна. - Вирус устгана. - Custom Binary Blocked by FRP Lock засна. - Google Account Lock - Samsung Account Lock - LG McAfee Lock - Mi Account Lock - Huawei ID Lock - Blackberry ID Lock - Meizu Account Lock арилгана - DRK Error засна - Please Call me засна. - Imei устсаныг засна. - Factory Reset Status болсныг засна. - Логон дээр гацаад асахгүй болсныг засна. - Уйлсан царай засна. Утас: 98000988. Facebook: BSL Software Service

FRP Lock тайлна.

Цэнэглэх технологийг та хэр мэдэх вэ?

 Та утсандаа ямар цэнэглэгч ашигладаг вэ? 1. Оригинал, үйлдвэрлэгчийн цэнэглэгч. Үйлдвэрлэгчийн буюу утастайгаа дагаж ирсэн цэнэглэгч таны утсыг асуудалгүй цэнэглэх нь тодорхой. Баттерэйн насжилт, цэнэг барилт бас утасны эдэлгээнд ч тэр хамгийн хал балгүй нь учраас аль болох утастайгаа дагалдаж ирдэг цэнэглэгчийг ашиглах хэрэгтэй. 2. Оригинал, гуравдагч үйлдвэрийн цэнэглэгч. Энэ салбарт Anker миний хувьд шилдэг нь. Мэдээж гуравдагч үйлдвэрийнх учраас зарим утсыг үйлдвэрлэгчийн цэнэглэгч шиг цэнэглэхгүй. Жишээ нь Huawei-гийн утсыг удаан цэнэглэдэг ч Samsung-ийн утсыг маш сайн цэнэглэдэг цэнэглэгч байж болно. Учир нь цэнэглэх протокол өөр болохоор. Энэхүү цэнэглэх протокол гэж юмыг доор дэлгэрэнгүй тайлбарлана. 3. Тааралдсанаараа Манайхны дийлэнх нь яг энэ зарчмаар явж байгаа. Энийг болиосой гэсэндээ би энэхүү нийтлэлийг бичиж байна шүү дээ. Энэхүү ангилалд багтах хүмүүс хэсэг яваад утасныхаа баттерэйг яваандаа утсаа солих шаардлагатай болдог. Яагаад гэвэл үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон