Skip to main content

Андроид утсанд хамгийн хэрэгтэй 10-н апп

1. Es File Explorer.
Энэ аппаар өөрийн утсан дээрх файлуудыг зохицуулах бүрэн боломжтой. Хэрэгтэйгээ ялгаж, хэрэггүйг нь устгана. Зөвхөн файл зохицуулах ч биш, өөртөө хөгжим, бичлэг тоглуулагч, веб хөтөч болон нэлээд олон хэрэглүүр багтаасан байдаг. Мөн Рүүт эрхтэй бол Рүүт эрхээр дамжуулан систем файлуудад ч хандах эрхтэй байдаг.
ТАТАХ

2. Tubemate
Интернэтээс хүссэн бичлэгээ чанарыг нь ялгаад хүсвэл дан МП3-аар ч татаад авдаг апп юм.
ТАТАХ




3. MX Player
Бүх төрлийн өргөтгөлтэй бичлэгийг тоглуулж чадах хамгийн сайн тоглуулагч.
ТАТАХ


4. MyScript Calculator
Бодлогын өгөгдлийг бичиж (хуруугаараа зурж) өгөөд л хариуг нь харчихдаг маш амар тооны машин. Язгууртай, энгийн бутархайтай бодлогуудыг төвөггүй бодно шүү.
ТАТАХ


5. Google Photos
Энэхүү аппыг байхад утсан дээрх зураг, бичлэгээ алга болгоно гэж айх хэрэггүй болно. Утсан дээр байгаа бүх зураг бичлэгийг интернеттэй үед Google бүртгэл дээр чинь хадгалж авдаг бөгөөд сайн чанартайгаар (бүрэн чанартай биш) хязгааргүй хэмжээнд хадгалах юм. Зөвхөн зураг бичлэг хадгалах ч биш өөртөө зураг засах багажтай байдаг.
ТАТАХ


6. Moon+ reader
Утсан дээрээ цахим ном унших хүсэлтэй олон хүн байдаг байх. Энэ аппаар бүх төрлийн цахим номыг утсан дээрээ хүссэн үедээ уншиж болно.
ТАТАХ


7. Amazon
Онлайн худалдааны томоохон сайт руу утаснаасаа орж, бараа үйлчилгээ худалдан авахад зориулсан апп юм.
ТАТАХ

8. Google Translate
Гэнэт л ямар нэг улсын хэлнээс орчуулга хийх хэрэг гарахад энэ апп маш их тус болно. Дан ганц үг ч биш өгүүлбэрээр, хүний хэлсэн үгийг, бүр зурагнаас текстийг нь салгаад орчуулж өгнө.
ТАТАХ


9. Google keyboard
Маш олон хэлээр бичих боломжтой, бичихэд эвтэйхэн, загварлаг, хурдан, хүссэнээрээ тохируулж болохоор кэйбоард юм. Маш олон хэл дунд Монгол хэл ч мөн бий.
ТАТАХ


10. Zedge
Утсаа чимэх хэрэгтэй байдаг, яаж чимэхээ мэдэхгүй байвал энэ апп хэрэгтэй. Хонхны ая, ханын цаасны маш том цуглуулга байдаг.
ТАТАХ


Comments

  1. I am very grateful to you as you shared this. I am recently developing an associate app smartcric live streaming that is you may have the interest to seem on that :

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Андроид системийн үйлчилгээ.

Андроид утасны системтэй холбоотой бүхий л асуудлыг шийднэ. - Андроид утсанд системийн шинэчлэл хийнэ. - Сүлжээний түгжээ тайлна. - Вирус устгана. - Custom Binary Blocked by FRP Lock засна. - Google Account Lock - Samsung Account Lock - LG McAfee Lock - Mi Account Lock - Huawei ID Lock - Blackberry ID Lock - Meizu Account Lock арилгана - DRK Error засна - Please Call me засна. - Imei устсаныг засна. - Factory Reset Status болсныг засна. - Логон дээр гацаад асахгүй болсныг засна. - Уйлсан царай засна. Утас: 98000988. Facebook: BSL Software Service

Galaxy S21 Series

 Хавар байтугай гунан үхрийн эвэр хугараагүй байхад Galaxy S21 гарчихлаа гэж. Өмнөх цувралтай ижил энгийн, плас, ултра гэсэн гурван загвар гарсан. Бүгд 5жи сүлжээ дэмжинэ. Ултра загварын хувьд нэг онцлог нь Нөүт цувралтай ижил бал ашиглах боломж олгож байгаа. За тэгээд үзүүлэлтийн хувьд Galaxy S21 Хийц: Хөнгөн цагаан хүрээ, хуванцар ар, Gorilla Glass Victus нүүр Хэмжээс: 151.7х71.2х7.9мм, 171гр Дэлгэц: 6.2" FHD+ Dynamic AMOLED, 2400x1080p, 421 PPI, 120Hz refresh rate (48-120Hz хооронд автоматаар шилжиж ажиллана), 20:9 ratio, HDR10+, 1300nit гэрэлтүүлэг, Always On Dipslay. Чипсет: International - Exynos 2100. USA (Japan, Korea, Hong Kong) - Snapdragon 888 РАМ, Багтаамж: 8\128GB, 8\256GB Баттерэй: 4000mAh, 25W Power Delivery 3.0 fast charging, 15W Wireless charging, 4.5 reverse wireless charging, ихэнх улсад ХАЙРЦГАНДАА ЦЭНЭГЛЭГЧГҮЙ . Хамгаалалт: Дэлгэцэн доорх ултрасоник хурууны хээ уншигч. Арын камер: Үндсэн - 12МП өргөн өнцгийн линз. Хоёрдогч - 12МП хэт өргөн өнцгийн линз. Гуравд...

Galaxy S21-ийн талаар

Хамгийн эхний мэдээлэл бол 1-р сарын 14-нд (манай цагаар 14-ний шөнө) танилцуулна гэж байгаа. 14-нд танилцуулаад 22-нд дэлхий даяар худалдаалж эхлэх бөгөөд Энэтхэгт харин 29-нд худалдаанд гарах юм байна.  Galaxy S21, S21 Plus, S21 Ultra гэсэн гурван загвар гарах бөгөөд, өмнөх загваруудтай адил Plus болон Ultra загвар илүү үнэтэй, илүү өндөр үзүүлэлттэй байна. Загварын хувьд 2020-2021 оны тренд болсон асар том товгор камер агуулна.  Galaxy S21-ийн алдагдсан рендэр зургууд Phantom Violet, Phantom Gray, Phantom White, Phantom Pink гэсэн дөрвөн өнгөний сонголттой. Ар таг нь хуванцар материалтай бөгөөд Phantom Violet, Phantom Pink өнгөтэй загваруудын камерын товгор нь зэс хүрээтэй өнгөтэй аж. Galaxy S21 Plus алдагдсан рендэр зургууд Энгийн S21-с бараг ялгагдахгүй ч гэсэн 4 биш 3 өнгөний сонголттой, хэмжээгээр арай том, мөн ар тал нь шилэн байх нь.  Galaxy S21 Ultra алдагдсан рендэр зургууд Хамгийн өндөр үзүүлэлттэй энэхүү загвар харахад л "нүд"-ний тоогоор илүүрхээд ялгагдахаа...