Skip to main content

ROM, Root, Recovery, Brick....

Андроид утастай холбоотой эдгээр үгсийг өөрийнхөөрөө тайлбарлаад өгье өө.



ROM - Read Only Memory гэсэн үгний товчлол юм. Өөрчлөлт оруулах эрхгүй, зөвхөн унших зориулалттай хэсэг утасны багтаамжинд байдаг бөгөөд үүн дээр Андроид утасны систем суудаг.
Рүүт эрх - Системд хандах эрхийг нээж өгнө, Root explorer, Titanium backup гэх мэт рүүт эрх ашигладаг аппаар системийн апп устгах, системд өөрчлөлт оруулах эрхтэй болно гэсэн үг.
Brick - Системийн гэмтлээс болж утас асахгүй болохыг Brick буюу Тоосго болох гэж нэрлэнэ. Soft brick, Hard brick гэсэн 2 төрлийнх байх бөгөөд ихэнх тохиолдолд Soft brick нь утсанд ром буюу фирмвэир уншуулснаар засагддаг. Hard brick нь харин нэлээд ярвигтай.
Partition - Утасны багтаамж маш олон партишинд хуваагддаг. Ихэнх утсанд Boot, Recovery, System, EFS, Internal Storage гэсэн партишинууд байх бөгөөд, үйлдвэрлэгчээс хамаарч нэмэлт партишнууд байж болно.
Boot partition - Утас асах үед ажилладаг бөгөөд энэхүү партишин гэмтсэн тохиолдолд ихэвчлэн Hard brick болно.
Recovery partition - Утас болгонд байдаг энэхүү цэс нь Системийн шинэчлэл суулгах, утсыг ресет хийх гэх мэт үйлдлүүдтэй байна. Тусгай Recovery цэс суулгаснаар өөр үйлдлүүд хийх боломж нэмэгддэг ч суулгах явцад эрсдэл гарахыг үгүйсгэхгүй.
System partition - Утасны үндсэн үйлдлийн систем суудаг партишин.
EFS - Таны утасны IMEI, Bluetooth address, Wifi Mac address гэх мэт харилцаа холбооны тухай мэдээллүүд хадгалагдана. EFS партишин гэмтсэн тохиолдолд утас сүлжээгүй болох, Wifi-д холбогдохоо болих гэх мэт асуудал үүснэ. Жишээ нь Самсунгийн утас дуудлага хийх үед Not registered on network гэж гарч ирдэг болох, энэ үед утасны EFS гэмтсэн байдаг.
Internal Storage партишин - Хэрэглэгч буюу та энэ хэсэгт апп суулгах, дуу зураг болон файл хадгалах гэх мэтээр ашиглаж болох хэсэг.

Comments

Popular posts from this blog

Андроид системийн үйлчилгээ.

Андроид утасны системтэй холбоотой бүхий л асуудлыг шийднэ. - Андроид утсанд системийн шинэчлэл хийнэ. - Сүлжээний түгжээ тайлна. - Вирус устгана. - Custom Binary Blocked by FRP Lock засна. - Google Account Lock - Samsung Account Lock - LG McAfee Lock - Mi Account Lock - Huawei ID Lock - Blackberry ID Lock - Meizu Account Lock арилгана - DRK Error засна - Please Call me засна. - Imei устсаныг засна. - Factory Reset Status болсныг засна. - Логон дээр гацаад асахгүй болсныг засна. - Уйлсан царай засна. Утас: 98000988. Facebook: BSL Software Service

Mi 10 Pro Plus-ын Графикыг сайжруулна

Xiaomi болон Qualcomm хамтран Mi 10 Pro+ загварын утсанд Game Turbo гэх нэмэлтийг оруулж өгнө.  Жилээс жилд гар утсан дээр тоглогчдын тоо өссөөр байгаа. Тоглоомын хорхойтой хүмүүст зориулж энэхүү нэмэлтийг оруулах бөгөөд утасны GPU-ний хүчийг тулгах, багасгах гэх мэтээр тохируулах боломж нээгдэнэ гэсэн үг. Mi 10 Pro+ загвар 120Гц дэлгэцтэйгээр дараа сараас худалдаанд гарах учраас энэхүү нэмэлт ч мөн утастайгаа цуг гарах биз. 

Асахаа больсон S6, S6 Edge, S6 Edge Plus, Note 5, Note 4, Note 3...... утаснуудыг засна.

- Системгүй болсон - Samsung Galaxy дэлгэцэн дээр гацсан - Samsung animation мөнхийн эргэлдсэн - Unfortunately Com......... process has stopped алдаа заасан утаснуудыг засна.