Рүүт гэж юу вэ?
Линукс системийн админ эрх буюу системд хандах эрхийг рүүт гэнэ.
Андройд нь линукс суурьтай үйлдлийн систем учраас бас л рүүт эрх гээч юмтай байж таарна.
Товчхондоо системд энгийн хэрэглэгч нь зөвхөн унших буюу системийг ажиллуулахаас өөрөөр хандах боломжгүй байдаг бол рүүт эрхийг ашиглаж системд өөрчлөлт оруулах (системийн устдаггүй аппуудыг устгах гэх мэт) эрхтэй болдог. Рүүт эрх нь таны утасны андройд хувилбарыг өөрчлөхгүй бөгөөд давуу болон сул талтай байдаг. Ихэнх андройд утас рүүт хийсний дараа OTA (Over The Air буюу утсан дээрээсээ интернэтээр үйлдлийн ситемээ шинэчлэх) шинэчлэл хийх эрх нь алдагддаг, мөн буруу ашиглавал утсаа софт брик буюу хөнгөн зэргийн системийн гэмтэлтэй болгож утас тань асахаа байж болно. Харин зөв ашиглавал энгийн жишээ нь Солонгос утсан дээр байдаг Солонгос операторуудын устдаггүй аппуудыг устгах (эдгээрийг устгаснаар утсанд өгөх ачаалал бага ч гэсэн буурна)-аас эхлээд маш олон зүйл бий. Ихэнх тохиолдолд рүүт эрхийг нээсний дараа рүүт эрхийг зохицуулахын тулд SuperSU түүнтэй төстэй (Kinguser, superuse) аппууд системд суусан байдаг. Iphone-н жэйлбрийк, андройдын рүүт эрхийг нээх нь ерөнхийдөө 1 л ижил зүйл юм. Үндсэн зорилго нь хоёулаа системд өөрлчөлт оруулах эрхийг нээдэг.

Comments
Post a Comment