Skip to main content

Андройд утсыг хэрхэн ашиглах вэ?

Андройд утас сүүлийн үед бараг л дэлхийг бүрэн эзэгнэчихлээ, гэвч тэдгээрийг ашиглагч хүмүүс утсаа бүрэн эзэгнэж чаддаг болов уу? Үнэндээ хэн ч бүрэн ашигладаггүй, боломжит үйлдлүүдээс 80 орчим хувийг ашигладагт нь бараг л Андройдыг эзэмшсэн гээд мэргэжлийн үнэмлэх олгомоор болж.

Андройд утсанд ашиглаж болох боломжийн хязгаар бараг л байхгүй гэхэд болно. Програм хангамжийн талаас төрөл бүрийн маш олон апптай, систем нь ч өөрөө нээлттэй. Техник хангамжийн талаас гэвэл одоо шинээр гарч байгаа бараг бүх утас IR Blaster буюу зурагт удирдах төхөөрөмж, хурууны хээ уншигч, лазераар фокусладаг камертай болж байна мөн OTG Cable ашиглаад флаш диск, USB Mouse, keyboard залгаад ашиглачихна.
Гэвч Андройд утсыг ашиглагч хүмүүс бид эдгээр боломжуудыг мэддэггүй.
Андройд утсан дээр та 3-4 апп ашиглаад л бүхэл бүтэн өнгөт сэтгүүл ч хийх боломжтой (хийж байсан хүнийг нь би танина).  Компьютероо ч утсан дээрээсээ удирдаж (Remote desktop ашиглаж) болно, хэрэв бүр гүнзгийрээд үзвэл Kali linux буюу хак, хамгаалалтын найдвартай байдлыг шалгахад зориулагдсан үйлдлийн системийг утсан дээрээ суулгаж түүн дээр хак хийх ч боломжтой юм.
Тэгэхээр Андройд утсыг хэрхэн үр бүтээлтэй ашиглах вэ?
- Юун түрүүнд өөрийн утасныхаа боломжуудыг мэдэх хэрэгтэй. Зарим утас усны хамгаалалттай ч байна, усанд тэсвэртэй нь ч бий (хамгаалалт гэдэг нь усан доор хэчнээн хугацаагаар ч байж л байдаг, тэсвэртэй гэдэг нь түр хугацаанд ус орохгүй хамгаалдаг), усны хамгаалалттай камераар усан доор зураг авч, бичлэг хийж болно. Усан доорх амьдрал үргэлж сонирхолтой байдаг шүү дээ.
- Өөрт хэрэгтэй зүйлсийг утсандаа суулгах. Энэ их чухал шүү, учир нь хэрэглэгчид апп-ын дэлгүүрүүдээс нүдэндээ гоё харагдсан бүхнээ юуг нь ч мэдэхгүй суулгаж орхидог. Тэр суулгасан апп нь утсанд ачаалал өгнө, ачаалал өгснөөр цэнэг хурдан дуусна, гацна, реклам гаргана. Аль болох апп-уудыг Google Play Store-оос татахыг хичээгэрээй, бусад дэлгүүрүүдээс татсан аппууд алдаа заах нь их байдаг мөн элдэв реклам агуулсан байж ч болно.
- Утасныхаа функцуудыг мэддэг байх. Дэлгэцээ хувааж (Multi window) ажиллах, Cloud буюу үүлэн тооцооллыг ашиглаж хэвших гэх мэт.

Comments

Popular posts from this blog

Андроид системийн үйлчилгээ.

Андроид утасны системтэй холбоотой бүхий л асуудлыг шийднэ. - Андроид утсанд системийн шинэчлэл хийнэ. - Сүлжээний түгжээ тайлна. - Вирус устгана. - Custom Binary Blocked by FRP Lock засна. - Google Account Lock - Samsung Account Lock - LG McAfee Lock - Mi Account Lock - Huawei ID Lock - Blackberry ID Lock - Meizu Account Lock арилгана - DRK Error засна - Please Call me засна. - Imei устсаныг засна. - Factory Reset Status болсныг засна. - Логон дээр гацаад асахгүй болсныг засна. - Уйлсан царай засна. Утас: 98000988. Facebook: BSL Software Service

Galaxy S21 Series

 Хавар байтугай гунан үхрийн эвэр хугараагүй байхад Galaxy S21 гарчихлаа гэж. Өмнөх цувралтай ижил энгийн, плас, ултра гэсэн гурван загвар гарсан. Бүгд 5жи сүлжээ дэмжинэ. Ултра загварын хувьд нэг онцлог нь Нөүт цувралтай ижил бал ашиглах боломж олгож байгаа. За тэгээд үзүүлэлтийн хувьд Galaxy S21 Хийц: Хөнгөн цагаан хүрээ, хуванцар ар, Gorilla Glass Victus нүүр Хэмжээс: 151.7х71.2х7.9мм, 171гр Дэлгэц: 6.2" FHD+ Dynamic AMOLED, 2400x1080p, 421 PPI, 120Hz refresh rate (48-120Hz хооронд автоматаар шилжиж ажиллана), 20:9 ratio, HDR10+, 1300nit гэрэлтүүлэг, Always On Dipslay. Чипсет: International - Exynos 2100. USA (Japan, Korea, Hong Kong) - Snapdragon 888 РАМ, Багтаамж: 8\128GB, 8\256GB Баттерэй: 4000mAh, 25W Power Delivery 3.0 fast charging, 15W Wireless charging, 4.5 reverse wireless charging, ихэнх улсад ХАЙРЦГАНДАА ЦЭНЭГЛЭГЧГҮЙ . Хамгаалалт: Дэлгэцэн доорх ултрасоник хурууны хээ уншигч. Арын камер: Үндсэн - 12МП өргөн өнцгийн линз. Хоёрдогч - 12МП хэт өргөн өнцгийн линз. Гуравд...

Galaxy S21-ийн талаар

Хамгийн эхний мэдээлэл бол 1-р сарын 14-нд (манай цагаар 14-ний шөнө) танилцуулна гэж байгаа. 14-нд танилцуулаад 22-нд дэлхий даяар худалдаалж эхлэх бөгөөд Энэтхэгт харин 29-нд худалдаанд гарах юм байна.  Galaxy S21, S21 Plus, S21 Ultra гэсэн гурван загвар гарах бөгөөд, өмнөх загваруудтай адил Plus болон Ultra загвар илүү үнэтэй, илүү өндөр үзүүлэлттэй байна. Загварын хувьд 2020-2021 оны тренд болсон асар том товгор камер агуулна.  Galaxy S21-ийн алдагдсан рендэр зургууд Phantom Violet, Phantom Gray, Phantom White, Phantom Pink гэсэн дөрвөн өнгөний сонголттой. Ар таг нь хуванцар материалтай бөгөөд Phantom Violet, Phantom Pink өнгөтэй загваруудын камерын товгор нь зэс хүрээтэй өнгөтэй аж. Galaxy S21 Plus алдагдсан рендэр зургууд Энгийн S21-с бараг ялгагдахгүй ч гэсэн 4 биш 3 өнгөний сонголттой, хэмжээгээр арай том, мөн ар тал нь шилэн байх нь.  Galaxy S21 Ultra алдагдсан рендэр зургууд Хамгийн өндөр үзүүлэлттэй энэхүү загвар харахад л "нүд"-ний тоогоор илүүрхээд ялгагдахаа...