Skip to main content

Андроид утасны програм хангамжийн талаар.

Андроид утасны үйлдлийн систем байрлах хэсгийг ROM (Read-only Memory - Зөвхөн-унших санамж) гэж нэрлэнэ. РОМ нь үндсэн хэдэн хэсгээс бүтэх бөгөөд бүгд тус тусын үүрэгтэй байдаг. Доорх зурагнаас ямар үүрэгтэй нь маш ойлгомжтой болно.

Bootloader - Систем ачааллах үед ажилладаг хэсэг. Компьютерийн BIOS-той төстэй гэсэн үг. Эндээс утасны систем рүү эсвэл рековери горим (зарим утсанд Download mode) руу ачаалах эсэхийг сонгож өгдөг.
Bootloader Lock - Үйлдлийн системд өөрчлөлт оруулах эрхийг бүхэлд нь хаасан гэсэн үг. Түгжээг нь тайлвал систем, рековери, кернелийг дураараа оролдох эрхтэй болно.
Кернел - Системийг бүхэлд нь эд ангитай холбож удирдаж өгдөг эд. Кернел сайн байх тусам утасны систем доголдож гажигтах нь бага гэсэн үг.



Recovery - Систем эсвэл кернэл гэмтсэн (ажиллахаа больсон) үед утас энэ горим руу шилжинэ. Кернелтэй төстэй хэдий ч ачаалах Систем байхгүй, дахин систем суулгах, бүх өгөгдлийг арчих мэтийн хэдхэн үйлдэлтэй байдаг.
Систем - Утасны үйлдлийн систем байна. Андроид тэр чигтээ гэсэн үг.
User data - Хэрэглэгчийн мэдээлэл байна. Зураг, бичлэг, файлууд, аккаунтын мэдээллүүд...
Cache - Түр зуурын файл хадгалах хэсэг. Аппликэшинүүд түр зуур мэдээлэл хадгалахдаа энэ хэсгийг ашиглана.
ROM Flash - Үйлдлийн системийг дахин суулгах явц.
Root - Систем хэсэг зөвхөн уншихаар буюу өөрчлөлт оруулах эрхгүй байдаг бол Рүүт эрхийн тусламжтайгаар өөрчлөлт оруулах эрхтэй болно. Товчхондоо бол Системийн админ эрх юм.
Brick - Үйлдлийн систем гэх барилга нурж дан тоосго болсон буюу систем гэмтэж ажиллагаагүй болсныг хэлнэ. Soft, hard гэсэн хоёр төрөл байна. Soft brick - хөнгөн зэргийн системийн гэмтэл буюу бүүтлүүп, логон дээр гацах, систем ачаалмагц буцаж унтрах зэрэг байна. Hard brick - хүнд зэргийн системийн гэмтэл бөгөөд, утас ихэвчлэн асахгүй тас харанхуй байх, чичиргээнээс өөр зүйлгүй болох гэх зэрэг байна.
Unbrick - Тоосго болсон барилгыг буцааж барих явцыг хэлнэ.


Comments

Popular posts from this blog

FRP Lock тайлна.

Андроид системийн үйлчилгээ.

Андроид утасны системтэй холбоотой бүхий л асуудлыг шийднэ. - Андроид утсанд системийн шинэчлэл хийнэ. - Сүлжээний түгжээ тайлна. - Вирус устгана. - Custom Binary Blocked by FRP Lock засна. - Google Account Lock - Samsung Account Lock - LG McAfee Lock - Mi Account Lock - Huawei ID Lock - Blackberry ID Lock - Meizu Account Lock арилгана - DRK Error засна - Please Call me засна. - Imei устсаныг засна. - Factory Reset Status болсныг засна. - Логон дээр гацаад асахгүй болсныг засна. - Уйлсан царай засна. Утас: 98000988. Facebook: BSL Software Service

Galaxy S21 Series

 Хавар байтугай гунан үхрийн эвэр хугараагүй байхад Galaxy S21 гарчихлаа гэж. Өмнөх цувралтай ижил энгийн, плас, ултра гэсэн гурван загвар гарсан. Бүгд 5жи сүлжээ дэмжинэ. Ултра загварын хувьд нэг онцлог нь Нөүт цувралтай ижил бал ашиглах боломж олгож байгаа. За тэгээд үзүүлэлтийн хувьд Galaxy S21 Хийц: Хөнгөн цагаан хүрээ, хуванцар ар, Gorilla Glass Victus нүүр Хэмжээс: 151.7х71.2х7.9мм, 171гр Дэлгэц: 6.2" FHD+ Dynamic AMOLED, 2400x1080p, 421 PPI, 120Hz refresh rate (48-120Hz хооронд автоматаар шилжиж ажиллана), 20:9 ratio, HDR10+, 1300nit гэрэлтүүлэг, Always On Dipslay. Чипсет: International - Exynos 2100. USA (Japan, Korea, Hong Kong) - Snapdragon 888 РАМ, Багтаамж: 8\128GB, 8\256GB Баттерэй: 4000mAh, 25W Power Delivery 3.0 fast charging, 15W Wireless charging, 4.5 reverse wireless charging, ихэнх улсад ХАЙРЦГАНДАА ЦЭНЭГЛЭГЧГҮЙ . Хамгаалалт: Дэлгэцэн доорх ултрасоник хурууны хээ уншигч. Арын камер: Үндсэн - 12МП өргөн өнцгийн линз. Хоёрдогч - 12МП хэт өргөн өнцгийн линз. Гуравд